-Сайн уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Мөнхбаярын Амин-Эрдэнэ гэдэг. Би Баянгол дүүргийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Эрхэт-Эрдэм” сургуулийн есдүгээр ангид суралцдаг.
-Олон улсын охидын мэдээлэл зүйн олимпиадад амжилттай оролцсонд баяр хүргэе. Шагналт байрт шалгарсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа, энэхүү олимпиад нь Европын 20 хүртэлх насны охид оролцдог Европын охидын мэдээлэл зүйн хамгийн том нээлттэй олимпиад. Энэ олимпиадад улс болгоноос дөрвөн хүүхэд оролцох эрхтэй байдаг. Манай бусад гурван охин ч маш сайн оролцсон. Миний хувьд хоёрдох жилдээ оролцож тусгай шагнал, Шведийн “Lund university” их сургуульд суралцах эрх авсандаа үнэхээр их баяртай байгаа. Энэ ташрамд гэр бүл, намайг бэлтгэсэн “Эрхэт-Эрдэм” сургуулийн н.Сугардорж багш мөн ивээн тэтгэсэн Б.Эрдэнэбаяр захиралтай "Эко цаг" ХХК хамт олон болон тусалж дэмжсэн бүх хүндээ баярлалаа гэдгээ хэлмээр байна.
-Өнгөрсөн жил оролцсон учраас энэ жил арай туршлагатай оролцсон уу?
-Манай улс өнгөрсөн жилээс тус олимпиадад оролцож эхэлсэн. Өмнө жил анх удаа оролцоход бүх зүйл шинэ, танил бус санагдсан. Компьютер нь хүртэл ubuntu үйлдлийн системтэй болохоор дасаагүй учир даалгавар гүйцэтгэх хэцүү байсан. Мөн энэ жил Словени Улсад болсон Европын охидын математикийн олимпиадад медальт байрнаас нэг оноо дутаж харамсалтайгаар тусгай байрт авсан. Олон улсын олимпиад хэрхэн явагддагийг мэдэх учраас сандрал харьцангуй бага байлаа. Өмнө жил гаргаж байсан амжилтуудаасаа дурдвал

Хотын мэдээлэл зүйн олимпиадын аварга
Хотын физикийн олимпиадын аварга
Хотын математикийн олимпиадын мөнгөн медаль
Улсын мэдээлэл зүйн олимпиадын хүрэл медаль
Улсын физикийн олимпиадын "Ирээдүйн физикч" тусгай шагнал
Улсын математикийн олимпиадын мөнгөн медаль
Европын охидын математикийн Slovenia улсад зохион байгуулагдсан олимпиадаас тусгай байр
Европын охидын мэдээлэл зүйн Sweden улсад зохион байгуулагдсан олимпиадаас тусгай байр
IMC буюу дунд ангийн дэлхийн хамгийн том олимпиадаас тусгай байр(online аар болсон)
Мөн улсын хэмжээний хэдэн хэдэн математик, физикийн олимпиадаас алт мөнгөн медаль хүртсэн.
-Охидын мэдээлэл зүйн олимпиадын бусад олимпиадаас ялгарах онцлог нь юу вэ?
-Компьютер, мэдээлэл зүйн шинжлэх ухаанд охидын оролцоог нэмэгдүүлэхийн тулд зохион байгуулж байгаа олон улсын олимпиад л даа. Математикийн олимпиадыг бодвол хариу нь шууд гардаг, бодлого хамгаалалт байхгүй, хоёр өдөр болдгоороо онцлогтой. Мөн мэдээлэл зүйн нийт найман бодлого боддог албан ёсны олон улсны олимпиад юм.
-Тус олимпиадад хэр хугацаанд, хэрхэн бэлдсэн бэ. Ахлах ангийн насаар эгч хүмүүстэй өрсөлдөх ямар байсан бэ?
-Би өмнө жилээс математик, физикийн хичээлд илүү анхаарч, чөлөөт цаг зав гарах л юм бол сургууль дээрээ мэдээлэл зүйгээ бэлдсэн. Ихэнх олимпиадууд дээр дээд үеийнхэнтэй өрсөлддөг учраас одоо эгч хүмүүстэй өрсөлдөөд сурч байна.
-Мэдээлэл зүй, програмчлалын шинжлэх ухаанд яагаад дуртай вэ. Энэ чиглэлээр сонирхож, гүнзгийрүүлэн судлах болсон шалтгаан бий юү ?
-Мэдээлэл зүй математиктай салшгүй холбоотой байдаг. Ийм учраас математик гүнзгийрүүлж судалж байгаа хүн болгон мэдээлэл зүйн хичээлийг судалдаг. Миний хувьд мэдээлэл зүйн тоо бодох, хариуг олох программ судлах гээд бүх зүйл нь сонирхолтой байдаг. Цаашдаа ч илүү ихийг судлаад энэхүү олимпиадаас медаль авсан анхны Монгол охин болохыг хүсдэг.
-Тус олимпиадын даалгавруудаас хамгийн сонирхолтой, эсвэл хэцүү байсан даалгавар нь юу вэ?
-Хамгийн хэцүү бодлогууд хоёр дахь өдрийн шийдвэрлэх бодлогууд байсан. Харин хийхэд хамгийн сонирхолтой нь интерактив бодлогууд байсан.

-Програмчлалаар өөрөө бие дааж, хамтарч ямар нэгэн систем, программ хийж, туршиж үзэж байсан уу?
-Одоогоор өөрөө программ зохиож үзээгүй ч ирээдүйд заавал хийж, туршина гэж боддог. Тухайн үед ямар нэгэн тоглоомын программыг хамгийн эхэнд туршиж үзэх байх.
-Мэдээлэл зүйн хичээлийн хамгийн сонирхолтой зүйл нь юу байдаг вэ?
-Хүнд, ойлгомжгүй мэт бодлогыг удаан хугацаанд сууж бодох, эцсийн хариуг нь гаргах хамгийн гоё байдаг. Тухайн хариуг гаргах гэж дахин шинэ юм сурна, дараагийн удаа арай хурдан бодох арга аа ч олно.
-Тус хичээлийг сайн хийхийн тулд юуг хамгийн сайн ойлгох хэрэгтэй вэ?
-Математикийн хичээлдээ их анхаарах хэрэгтэй. Ерөнхийдөө 70 хувь нь математикийн ухаан байдаг. “Codeforces”, “atcoder” гэх мэт онлайн олимпиад зохион байгуулдаг сайтууд олон бий. Энэхүү олимпиадууд нь үнэгүй тул ямар ч хүүхдүүд оролцож, өөрийгөө сорьж болно. Олимпиад дууссаны дараа чадаагүй бодлогуудаа бодлох гэж оролдож, суралцаж ахих нь маш чухал. Мөн зөвхөн бодлогоор шалгалт авдаг сайтуудын бодлогыг ч туршаад үзэх хэрэгтэй.
-Ирээдүйн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу. Ямар мэргэжил эзэмших вэ?
-Би ирээдүйд MIT, Harvard зэрэг гадаадын шилдэг их сургуулиудад суралцаж ирээд эзэмшсэн мэргэжлийнхээ үр шимийг эх орондоо гаргахын хүсэж, зорьдог. Одоогийн байдлаар ямар мэргэжил эзэмших талаараа бүрэн шийдвэрлээгүй байна. Гэхдээ математик, мэдээлэл зүйтэй холбоотой мэргэжил байна гэдэгт бат итгэлтэй байгаа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

| М.АМИН-ЭРДЭНЭ: ЕВРОПЫН ОХИДЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС МЕДАЛЬ ХҮРТСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮН БОЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА |
|
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |