“Амьдралын өнгө” уран бүтээлийн уралдаан зохион байгуулахаар болжээ.
ЗОРИЛГО
Уран зургийн онлайн худалдааны цахим хуудас болох www.arty.mn –ний нээлтийн арга хэмжээг тохиолдуулан дүрслэх урлагийн чиглэлээр суралцаж байгаа оюутан, залуусыг дэмжих, тэдний авъяас чадварыг уран бүтээлээр нь дамжуулан олон нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн уралдааныг зарлаж байна.
ХАМРАХ ХҮРЭЭ
Дүрслэх урлагийн чиглэлээр их дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнууд хамрагдана. Аль ч курсын оюутан байж болно.
БҮТЭЭЛИЙН СЭДЭВ
Бүтээлийн сэдэв нь “Амьдралын өнгө”. Хүмүүний амьдралын олон талт дүр төрх, хэв шинжийг өөрийн уран сэтгэмж, үзэл бодол, төсөөлөл, ажиглалт, мэдрэмжээр дүрслэн илэрхийлэх.
ШАЛГАРУУЛАХ ТӨРӨЛ:
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
Эхлэх: 2021 оны 11 сарын 20 ноос
Дуусах: 2021 оны 12 сарын 10 хүртэл
Цаг: 10:00 – 16:00 цагийн хооронд
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Хоймор оффис 210 тоот өрөө
Утас: 319157, 88079157
Цахим шуудан: [email protected]
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
Уралдаанд бүтээлээ ирүүлсэн оролцогчдод материалын зардалд 25,000 төгрөгийн нөхөн олговор олгоно. Бүх бүтээлийг оролцогчийн өөрийн үнэлгээгээр www.arty.mn вэбсайтаар борлуулах бөгөөд бүтээлийг arty.mn ийн урын санд хадгална.
Төрөл бүрээс тус бүр нэг оюутан шалгаруулна.
Тэргүүн байр: Өргөмжлөл, 500,000 төгрөг, цаашид www.arty.mn ээр бүтээлээ борлуулах эрх
Уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдийг www.arty.mn –ий нээлтийн үзэсгэлэнд дэлгэх бөгөөд шилдэг таван оюутан нээлтийн арга хэмжээнд оролцох урилгын эзэн болно.
ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАХ ХУГАЦАА
Уралдааны шалгаруулалт 2021 оны 12-р сарын 13-15-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Шилдэг бүтээлүүдийн шагналыг www.arty.mn нээлтийн арга хэмжээн дээр гардуулна.
Нээлтийн арга хэмжээ 2021 оны 12-р сарын 18-ний өдөр болно.
“ӨНГӨТ АРТ” ХХК
| “АМЬДРАЛЫН ӨНГӨ” УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛНА |
|
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт 1.4 га талбай шатжээ
2026-09-18 17:31:00
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
2026-09-18 15:17:27
2026-09-18 14:49:25
2026-09-18 14:16:06
ЭНН ЛАМОТТ "БАЛИАР НООРОГ"
2026-09-18 13:56:24
“Эм зүйн зохицуулалтын орчин үеийн чиг хандлага-2026” олон улсын хуралд 180 гаруй төлөөлөгч оролцжээ
2026-09-18 13:42:37
Монгол, Люксембургийн эрүүл мэндийн түншлэлийн 25 жилийн үр дүнг танилцуулжээ
2026-09-18 13:03:08
Гадаад улсад оргон зайлсан 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирчээ
2026-09-18 12:29:15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх залуу офицеруудын төлөөлөлтэй уулзжээ
2026-09-18 11:57:20
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-18 11:33:26
ЗОГСООЛ БУЛААЛДАН МАРГАЛДАЖ, 47 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ ХУТГАЛЖЭЭ
2026-09-18 11:17:35
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Баянхонгорын 14 сум, зургаан албыг хамруулжээ
2026-09-18 11:03:09
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
2026-09-18 10:55:08
Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар таеквондо-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-18 07:16:35
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-18 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Таныг өнөөдөр юу хүлээж байна вэ
2026-09-18 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээрр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-09-18 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |