Уян хатан, арга зам, техникийн их илэрхийлэл Жюү-Жицү бөхийн төрлөөр сүүлийн жилүүдэд хүүхдүүд хичээллэж, тив дэлхийд амжилт гаргах нь ихэссэн. Тэгвэл хоёр хоногийн өмнө өсвөр үеийн улбар шар бүсний 37 кг жинд барилдсан тамирчин Б.Билгүүн Абу Даби хотноо зохион байгуулагдсан “WORLD PRO JIUJITSU CHAMPIONSHIP” тэмцээнээс алтан медаль хүртэж дэлхийн аварга болсон юм. Ердөө арав гаруйхан настай жаахан хүү дэлхийн дэвжээнд өөрийн уян хатан, тэсвэр тэвчээрээ шалгуулан, манлайлна гэдэг бидний бахархал яах аргагүй мөн. Ингээд бид энэхүү баяр мөчид нь түүний ээж Б.Сарантуяатай холбогдож, ярилцлаа.
-Юуны өмнө хүү нь дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Хэзээнээс эхэлж жюү-жицү бөхөөр хичээллэх болсон түүхээс яриагаа эхэлье?
-Анх 2015 оноос жюү-жицүгийн төрлөөр цагаас бүстэйгээр хичээллэж эхэлсэн. Аав нь барилддаг байсан ч ослын улмаас нурууны бэртэлтэй. Тэгээд хүүгээ барилдуулахыг хүсдэг. Нөгөө талаар жюү-жицү бол уян налархай болгодог эрүүл мэндэд ач тустай спорт. Хүүхдийн хүмүүжилд спорт хамгийн их нөлөөтэй. Хүүхдийг багаас нь бие дааж сургах, аливаа зүйлийн аргыг олоход сургах зүйл бол спорт. Энэ ч утгаар хүүгээ энэ төрлөөр хичээллүүлж, одоо олон тэмцээнд уралдаанд орж, нэрээ гаргаж байгаад баяртай байна.
-Хамгийн анх ямар тэмцээнд оролцож байсан бэ?
-2016 онд Хотын аваргын алтан медаль хүртсэнээр тэмцээн, уралдааных нь гараа эхэлсэн. Түүнээс хойш Улсын болон Азийн аваргад оролцсон. Саяны тэмцээнээс өмнө 2019 онд Абу Дабигийн дэлхийн аваргад мөн оролцсон.
-Хүүгээ дэвжээн дээр гараад барилдаж байгааг хараад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Ер нь бол их хэцүү. Хүүтэйгээ зэрэгцээд өөрсдөө бараг барилдана шүү дээ. Саяны тэмцээнийг нь шууд лайваар үзлээ. Хамт огшиж, омогшиж, бахархсан даа. Тэгээд ялахад нь дүүлэн нисэж байгаа мэт мэдрэмж төрсөн.

Хүүхэд жюү-жицүгийн төрлөөр хичээллэхэд ямар ач холбогдолтой бол. Хүүгийнх нь хувьд гарсан өөрчлөлт олон байх?
-Энэхүү спорт нь хүнийг уян налархай болгохоос гадна маш төлөв даруу, бусдыг хайрлаж, хүндлэхэд сургадгаараа давуу талтай. Мөн биеийн хөгжилд их нөлөөлдөг спорт. Дээр хэлсэнчлэн ямар ч төрлийн спорт хүнийг их төлөвшүүлдэг. Амьдралдаа тулгарах бэрхшээлийг даван туулах арга замыг зааж өгдөг. Өөрт тулгарсан асуудлаа шийдэж зөв зам руу хөтөлдөг.
-Мэдээж тэмцээн болохоор ялж, ялагдах үе зөндөө байсан байх. Тэр үед нь таны хувьд хэрхэн дэмждэг вэ. Хүүдээ юу гэж захидаг вэ?
-Зүгээр ээ, миний хүү, хүүгийн минь өмнө олон боломж, урт зам нээлттэй байгаа. Хамгийн гол нь зорьсон зүйлдээ шантралгүй урагшлаарай гэж зоригжуулдаг. Мэдээж хүүхэд болохоор тэмцээндээ амжилттай оролцохоороо баярлана. Жаахан тааруухан оролцвол гонсойно. Тэр үед нь зоригжуулж, урам өгөхийг хичээдэг.
-Тамирчин хүүхдүүд тэмцээн, уралдаанд явахад хичээл сургууль нь орхигдох гээд байдаг тал бий. Сургуулийнх нь хэр ойлгож, дэмждэг вэ?
-Хүү минь Баянгол дүүргийн Оюуны ундраа цогцолбор сургуульд сурдаг. Тэмцээн, уралдаанд оролцох үед мэдээж хичээл нь орхигддог. Гэхдээ хүү маань аль болох хичээлээ нөхөж хийнэ.Тэмцээнд явах үед нь багш болон ангийн хүүхдүүд нь их ойлгож, дэмждэг.
-Танд хүү нь дэлхийн тэмцээнд оролцоод, амжилт гарган өөрийнхөө хүссэн зүйлдээ амжилттай явааг харах ямар санагддаг вэ. Хүү тань дэлхийн хүүхэд боллоо шүү дээ?
-Эх хүний хувьд үнэхээр бахадмаар санагддаг. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлж чадвал тэр түвшинд сайн явна гэдэгт итгэдэг. Хүү маань их даруу төлөв, зорьсондоо хүрдэг, шударга зантай. Цаашид энэ төрлөөрөө илүү амжилт гаргаж, 2028 оны олимпод орж аварга болох зорилготой.
Хүү маань их даруу төлөв, зорьсондоо хүрдэг, шударга зантай.
| Б.САРАНТУЯА: Хүү минь 2028 оны олимпод оролцож, аварга болох зорилготой |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |