Жүдо бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд 60 кг-ын жинд түрүүлсэн ” Аравт” компани, “Женко” клубийн тамирчин Бямбасүрэнгийн Сүхбаттай ярилцлаа. Тэрбээр 2022, 2023 онд хоёр жил дараалан 60 кг-ын жинд улсын аварга болж, УАШТ-ий 2023 оны “Шилдэг тамирчин”-ий шагналыг хүртсэн юм.
-Жүдо бөхийн УАШТ-д хоёр жил дараалан түрүүлсэнд баяр хүргэе. Манай улсын 60 кг-ын жингийн дотоодын өрсөлдөөн ширүүн, сүүлийн жилүүдэд дараалан түрүүлсэн бөх байхгүй байх аа?
-Баярлалаа. Тийм ээ. Хамгийн сүүлд манай багш Чимэд-Ёндонгийн Болдбаатар 60 кг-ын жинд одоогоос арав гаруй жилийн өмнө 2012-2013 оны үед дараалан түрүүлж байсан юм билээ. Гэхдээ би үүнийг яг тодорхой сайн мэдэхгүй байна. Би УАШТ-ий өмнө Япон Улсад бэлтгэл хийж байгаад ирсэн. Энэ удаагийн УАШТ-д “Улаанбаатар” град сламаас хойш зорилго тавин бэлдсэн. ОХУ-д багшилж байгаа У.Эрдэнэбаатар багш Япон явах боломжийг олгосонд их баярладаг.
-Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболдыг цэвэр яллаа. Та хоёр урд өмнө хоорондоо хэдэн удаа барилдаж байв. Ялалт ялагдлын харьцаа хэд байгаа вэ?
-2017 онд болсон тэмцээн дээр анх Ариука ахтай таарч барилдаад би хожиж байсан. Сүүлд 2020, 2021 оны УАШТ таарч барилдаад хоёуланд нь Ариука ахад хожигдсон. Тэгээд 2022 УАШТ-д би хожоод, Монголын бүх ард наадмаар Ариука ах намайг хожсон. Бид хоёрын ялалт, ялагдлын харьцаа 3:3 болж тэнцсэн байгаа.
-Ариука ах гэхээр чи Э.Ариунболдоос хэдэн насаар дүү юм бэ?
-Ариука ахаас би таван насаар дүү. Би 2000 онд төрсөн. Одоо 23 нас хүрч байгаа.
-Хөмрөх мэх өөрийн чинь дархан хийдэг мэх үү. Босоо барилдаанд хөмрөх мэхнээс өөр ямар мэхийг хийж барилддаг вэ?
-Би бага байхдаа л хөмрөх мэхийг хийдэг байсан. Миний гаршсан дархан мэх гэж хэлж болох байх. Босоо барилдаанаас хөмрөх мэхнээс гадна ура наги тэвэрч шидэх мэхийг хийдэг. Энэ хоёр мэхээ хооронд нь холбож, угсруулж хийхийг хичээж байгаа.

-Энэ жилийн УАШТ-ий онцлог юу байв. Хэдэн барилдаан хийж улсын аварга болов. Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?
-Би жүдо бөхөөр хичээллээд 11-12 жил болж байна. Анх Азийн хүүхдийн наадамд түрүүлээд их баярлаж байсан. Өнгөрсөн жил насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүллээд их урам, зориг, хүсэл тэмүүлэл авсан. Дахин түрүүлэхийн тулд бэлтгэл сургуулилалтаа хичээж, үр дүнтэй хийх зорилт тавин зүтгэсэн. Энэ жилийн УАШТ-д таван барилдаан хийлээ. Эхний тойрогт Энхтогоо, хоёрдугаар тойрогт Батзоригийг ялсан. Тэгээд гуравдугаар тойргоос шигшээгийн Б.Цогт-Очир, Э.Ариунболд, Э.Сумьяабазар нартай дараалан барилдлаа. Надад сул муу өрсөлдөгч байгаагүй. Бүгд л хүчтэй өрсөлдөгчид байсан.
-Өмнөх жил УАШТ-д хэнийг ялж түрүүлж байв аа?
-Өмнөх 2022 оны УАШТ-д Э.Сумьяабазартай финалдаж түрүүлсэн. Энэ жил дахиад л бид хоёр финалдаж таарлаа. Хамгийн сонин нь өмнөх жил бидний барилдааныг шүүсэн шүүгч хүртэл энэ жил дахиад л бидний барилдааныг шүүж таарсан. Э.Сумьяабазар бид хоёр их сайн найзууд байгаа юм. Барилдааныхаа алдаа, оноог хүртэл хуваалцаж, ярилцдаг дотно андууд.
-Өмнөх жил гран при, гран сламын цөөн тэмцээнд оролцсон. Сугалаа их чанга таараад байсан. Тэнцүүхэн барилдаанаас торгуулиар хожигдсон тохиолдол бий. Жаахан аз дутсан гэмээр харамсалтай ялагдлууд шүү. Ялагдалдаа хэр дүгнэлт хийн, ажиллаж байгаа вэ?
-Өмнөх жилүүдэд гурван гранд сламд орсон. 2021 онд нэг, 2022 онд хоёр гранд слам тэмцээнд орсон байгаа. 2020 оны тавдугаар сар хүртэл бэлтгэлээ хийж явж байгаад намар наймдугаар сард хагалгаанд орсон юм. Жил зургаан сард огт бэлтгэл хийж чадаагүй. Тэгээд 2021 оны наймдугаар сард бэлтгэлдээ орсон. Бэлтгэлт ороод нэг удалгүй корона тусаад эмнэлэгт хэвтсэн. Сэтгэл санааны маш их хүнд цохилтод орсон. Эдгэрч гарч ирээд есдүгээр сарын 14-нд болсон тэмцээнд түрүүлээд харин их урам зориг, итгэл, эрч хүч авах шиг болсон.
Гэтэл 2021 оны насанд хүрэгчдийн УАШТ-д ороод ялагдсан. Тэндээс би их юм бодсон, өөртөө дүгнэлт хийсэн. Би зөвхөн амжилт гаргахыг хэт их бодож, сэтгэл зүйгээ дарамтад оруулж, өөрийгөө неревтүүлж ядраагаад байгаа юм байна. Жүдо бөх миний хобби хийх дуртай зүйл, тийм болохоор би элдэв, юм бодолгүйгээр бэлтгэлээ л сайн хийе. Бэлтгэл сайн хийхэд амжилт аяндаа ирнэ. Тэгээд л өөрийнхөө сэтгэл зүйг ямарч дарамтад оруулахгүйгээр зүгээр л бэлтгэлээ үр дүнтэй хийхийг хичээсэн.

-Тэмцээнд жаахан аз дутсан гэмээр ялагдал хүлээгээд байдаг нь сэтгэл зүйтэй чинь холбоотой байх нь нээ?
-Хожих боломжтой өрсөлдөгчдөд ялагдсны дараа их юм боддог байлаа. “Би ер нь ямар азгүй юм бэ” гэж өөрийгөө буруутгах үе ч зөндөө байсан. 2017 онд өсвөрийн ДАШТ, түүний дараа 2022 онд Туркийн Анталяагийн гран прид явлаа. Тэр тэмцээнд орох замын зардлыг бүрэн даасан Монгол Улсын начин Б.Одхүү ахдаа их баярлаж явдаг. Ахынхаа ачийг амжилтаар хариулна гэж бодсон ч чадаагүй.
Анталяагийн 2022 оны гран прид эхний тойрогт Токиогийн олимпын мөнгөн медаль Тайванийн Ян Юү Вэйтэй таарав. Уг нь дажгүй барилдаж байсан юм. Би хоёр торгуулиар барилдааны санаачлагыг авчихсан явлаа. Гэтэл үндсэн цагийн төгсгөлд сууж үрэх мэхэнд нь базари алдаад хожигдсон. Би жаахан “тэмцээний одгүй, азгүй, юм болов уу” гээд л их харамссан. Мөн хүрлийн төлөөх барилдаанд аз дутан ялагдаж байлаа.
2019 оны залуучуудын ДАШТ-д жингийнхээ хамгийн шилдэг тамирчныг ялчихаад дараагийн тойрогт нь ОХУ-ын бөхтэй тэнцүү барилдаж байгаад хожигдсон. 2020 онд Э.Сумъяабазар, Л.Анхзаяа бид гурав ах нарыгаа дагаад Европын цуврал тэмцээнд явсан. Эхлээд Австрийн тэмцээнд дараа нь Польшийн нээлттэй тэмцээнд Э.Сумъяабазартай хүрлийн төлөө таарч барилдаад би хүрэл медаль хүртсэн юм. Тэр хүрэл медалийг авсандаа их баярласан. Тэгсэн Монголд ирээд ачаагаа авсан чинь миний хүрэл медаль алга болчихсон байсан. 2020 он надад их хүнд жил байсан шүү.
Медалиа алдаад, корона тусаад, арай гэж эдгэрээд бэлтгэлдээ ортол хөлдөө бэртэл авч хагалгаанд ороод их сонин, хүнд үеийг туулсан. Би яасан азгүй юм гэж бодох үе байсан. Харин одоо өөрийнхөө сэтгэл зүйг аль болохоор өргөхийг хичээж байгаа. 2022 оны УАШТ-ий дараа гуравдугаар сарын цуврал тэмцээнд түрүүлсэн. Тэгээд 2022 онд тэмцээнд оролцоогүй байж байгаад арванхоёрдугаар сард Япон руу явсан.
-Японы аль клуб дээр, хэн багшийн удирдлага дор бэлтгэл хийв ээ?
-Японы Хигаши Ниппон их сургуулийн багш Такахиса Озеки багшид их баярлаж, талархсанаа илэрхийлэх ёстой. Манай +100 кг-ын О.Цэцэнцэнгэл ах бид хоёр багын найзууд байгаа юм. О.Цэцэнцэнгэл ах Тэнри их сургууль дээр бэлтгэл хийдэг. 2019 онд намайг Японд очиход Тэнри их сургууль дээрээ урьж, Такамаса Анай багштайгаа танилцуулж, хамт бэлтгэл хийж байсан. Сая Японд байхдаа мөн Тэнри их сургууль дээр очиж бэлтгэл хийсэн.
-Оно Шохей аварга Тэнри их сургуулийн бөх. Сая очихдоо японы 60 кг-ын дэлхийн шилдгүүдтэй хамтарсан бэлтгэл хийж, барилдав уу?
-Тэнри их сургуульд одоо дэлхийд сайн барилддаг 60 кг-ын бөхчүүд байхгүй юм билээ. Харин Коши гээд гуравдугаар курсийн оюутан байсан. Би Нара хотод арав гаруй хонохдоо өдөр болгоны бэлтгэл дээр түүнтэй барилдаад нэг ч үнэлгээ авч чадахгүй байв. Тэр ч надтай барилдах их дуртай. Өдрийн бэлтгэл дээр 5-6 барилдаан хийнэ. Гэтэл би түүнээс ерөөсөө үнэлгээ салгаж чадахгүй хэвээр л байв. Бэлтгэл тарж ирээд бодно.
Түүний барилдааны сул талыг хайгаад л байлаа. Тэр надаас хүч, бяр, жин, мэх, техник гээд бүх юмаараа илүү. Миний жин 63 кг, харин Коши 76 кг байв. Би түүнээс үнэлгээ салгаж болох сул талыг хайгаад судлаад л байлаа. Өөрийн олж харсан зүйлээ бодож, тунгаан явсаар бэлтгэлийн хамгийн сүүлийн өдөр хэрэгжүүлье гэж бодлоо. Сүүлийн өдрийн барилдаанд би түүний сул талыг ашиглан тэвэрч шидээд үнэлгээ салгасан. Тэр мэхнээсээ кайф авч, маш их баярласан. Коши нэг их удахгүй дэлхий тэмцээнүүдэд сайн барилдаад гараад ирэх байх аа.
-Л.Өнөболд, Ж.Амарболд та гурав 60 кг-ын жиндээ нэлээн нуруулагт тооцогдох байх. Л.Өнөболд жин өгссөн. Өөрөө 60 кг-ын жиндээ тогтож барилдах уу?
-Тийм шүү. Бид 60 кг-ын жиндээ өндөрт орно шүү. Хүмүүс чи 60 кг юм уу. Ямар өндөр юм гэх нь бий. Гэхдээ ихэнх хүмүүс намайг барилддаг гэж хардаггүй. Яасан туранхай юм. Чи барилддаг гэж үү гээд гайхдаг. Би жин өгсөхгүй ээ. Энэ 60 кг-ын жиндээ тогтож барилдана. Л.Өнөболд 60 кг-ын жиндээ их бяртай, хүчтэй тамирчин. Өмсөх мэхийг сайн хийдэг. Харин Ж.Амарболд ахын барилдааны онцлог их эвгүй. Хүнийг мэх хийлгэхгүй, хүний мэхэнд унахгүй, их уян, нойтон барилдаантай. Бид тэмцээн болгон дээр таарч барилддаг. Голцуу цаг сунгасан барилдаан болдог юм. Харин энэ жилийн УАШТ дээр таарсангүй.
-Дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин хоёрыг барилдаж байх үед тэдэнтэй цуг насанд хүрэгчдийн УАШТ-д оролцож байсан байх аа?
-Тийм ээ, тийм. Би 2018, 2019, 2020 оны УАШТ орж байсан. Сэлэнгэ аймагт болсон 2018 оны УАШТ-д анх удаа 19 настайдаа орж байлаа. Эхний тойрогт хожоод, хоёрдугаар тойрогт тэр жил мөнгөн медаль авсан Б.Мягмардорж ахад ялагдсан. Уг нь би хожиж явсан юм. Цаг дуусахад арваад секунд дутуу байхад би үнэлгээ алдаж, үнэлгээ тэнцсан. Цаг сунгаж барилдаад би хожигдсон. Тэр үед медаль авах боломжийг би өөрөө л алдсан. 2020 оны УАШТ-ээр Э.Сумъяабазарт хожигдоод, хүрэл медалийн төлөөх барилдаанд Э.Ариунболд ахад ялагдсан. Дэлхийн аварга Г.Болдбаатар. Д.Амартүвшин ах нартаа УАШТ таарч барилдаж байгаагүй.
-Жүдо бөхөөр хэдэн жил хичээллэж байгаа вэ?
-Би 2010 онд жүдо бөхийн секцэнд явж эхэлсэн.
-“Женко” клубийн хэн багшийн шавь бэ?
-Би анх “Женко” клубт байгаагүй. Сүүлд очсон. Намайг “Женко”-д очиход Энхбаяр багш авч байгаад Ч.Болдбаатар багшид өгсөн.
-Жүдогоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа дурдахгүй юу?
-Өсвөр үеийн УАШТ-д гурван удаа түрүүлсэн. Залуучууд УАШТ-ий алтан, мөнгөн медальтай. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль авч үзээгүй байж байгаад өнгөрсөн жил түрүүлсэн. Энэ жил амжилтаа баталгаажуулан дахин түрүүллээ. “Шилдэг тамирчин”-ий шагналыг хүртсэндээ маш их баяртай байна.
-Чөлөөт цагаараа жүдо бөхөөс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Би хотын хүүхэд хэрнээ багадаа морь унах дуртай хүүхэд байсан. Манай ээжийн дүү Монгол Улсын тод манлай уяач А.Батсүх, дархан аварга А.Сүхбат нар намайг хурдан морь унуулах гэж үзсэн. Тэгсэн би хотын хүүхэд морь унах хобби дур сонирхлоос цаашгүй хүн чинь гологдсон. Тэгээд гэрийн хаяанд уйлаад сууж байлаа. Тэр үед унаач хүүхэд болж чадахгүй гологдоод уйлж байсныг одоо хүртэл А.Батсүх ярьдаг юм. Магадгүй би үндэсний бөхөөр барилдсан бол уяач болох байсан байх. Цаг, зав гарвал хөдөө явж, морь унах их дуртай.
-Сүхбат гэдэг нэрийг хэн өгсөн юм бэ?
-Би эмээ дээрээ өссөн айлын отгон хүүхэд. Гурван эгч, хоёр ахтай. Багаасаа л эрх өссөн. Би 2000 оны долоон сарын 27-ны өдөр төрсөн юм . Наадмын дараа төрсөн болохоор Сүхбат гэсэн нэрийг өгсөн юм болов уу. Бодвол тэр жилийн наадамд А.Сүхбат аварга түрүүлсэн байх. Энэ нэрийг ээжийн дүү юм уу, эсвэл аав л өгсөн болов уу. Би энэ талаар нэг их асууж тодруулж байгаагүй юм байна шүү.
-Одоо Португалийн Алмадагийн гран прид барилдах уу?
-Португалийн гран прид орно. Маргааш Португаль руу ниснэ. Манай тамирчид хувийн зардлаараа явдаг болохоор замын зардлаа хайгаад хүндтэвтэр байх шиг байна. Харин би “Аравт” харуул, хамгаалалтын албаны хамт олны хүчинд зардлаа асуудалгүй олсон. Намайг байнга дэмжиж тусалж байдаг “Аравт” харуул, хамгаалалтын хамт олондоо маш их баярлаж, талархаж явдаг. Та бүхэндээ үргэлжилж баярлаж явдаг шүү гэдгээ дамжуулан хэлье.
-Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Ирээдүйн зорилго гэвэл амьдрал дээр зөв төлөвшилтэй, сайн хүн байхыг хичээж байна. Яахав олимп, дэлхийн аварга болох мөрөөдөл биелэх юм бол миний хүрээлэл л тэлэх байх. Хүмүүс хараад энэ олимп, дэлхийн аварга Сүхбат байна шүү дээ гэж ярих л болов уу. Гэхдээ аварга болохоос өмнө сайн хань, сайн өрхийн тэргүүн, сайн аав байхыг илүү хүсэж байна.
Манай монголд тогтсон буруу хэвшмэл ойлголт байдаг. Эхнэр, нөхөр хоёр адилхан ажилдаа явж ирсэн байж, эхнэр нь ядардаггүй хүн шиг хоолоо хийгээд, гэрээ цэвэрлээд, хүүхдээ асардаг. Харин нөхөр нь би ажил хийгээд ядарсан гээд хэвтээд босдоггүй. Чи миний эхнэр юм хоол хийж, гэр цэвэрлэх нь чиний үүрэг гээд байдаг. Хань ижил нь юм бол адилхан зовлон, жаргалаа тэнцүү үүрээд энэ амьдралыг туулах ёстой шүү дээ. Би сайн аав, сайн хань байхыг илүү хүсдэг дээ. Тодорхой хэмжээний амжилт гаргавал амьдрал өөрчлөгдөх нь тодорхой.

| Б.СҮХБАТ: Хүмүүс "Яасан туранхай юм, чи барилддаг гэж үү" гээд гайхдаг |
|
Б.ЛХАГВАБАЯР: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН II УЛИРЛЫН АМРАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6-НД ЭХЭЛНЭ
2026-03-11 14:12:14
2026-03-11 13:20:22
Б.Батцэцэг сайд цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцов
2026-03-11 13:14:59
ЗУРВАС: ХАЙРЫН ЭХ БУЛАГ
2026-03-11 13:11:57
Манай тамирчид "Милан Кортина-2026" өвлийн паралимпод уралдлаа
2026-03-11 11:03:46
Венецийн 61 дэх удаагийн биеннальд оролцох уран бүтээлчдийг танилцуулав
2026-03-11 10:55:45
ИНСТАГААР ТАНИЛЦСАН ХӨВГҮҮНТЭЙГЭЭ КИНО ҮЗЭХ ҮЕДЭЭ МУУДАЛЦАЖ, БАХИАР ХАВЧИЖ БАЙГАА НЬ 130 ДУГААР СУРГУУЛИЙН ОХИД, ҮЕ ТЭНГИЙН ОХИНОО НҮЦГЭЛЖ, ЗОДОЖ БАЙГАА НЬ 21, “НОМТ НАРАН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД
2026-03-11 10:55:30
АНУ-ын Конгрессын номын санд хандивлах Монгол
2026-03-11 10:35:04
Засгийн газар 16-гаас доош насныхан нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна
2026-03-11 10:33:02
МҮОХ-ны гишүүдийн дунд ширээний теннисний тэмцээн боллоо
2026-03-11 09:51:18
Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Шадар сайд Гү Юн Чолтой санал солилцов
2026-03-11 07:20:00
СХД-ийн 2026 оны самбо бөхийн тэмцээний аваргууд тодорлоо
2026-03-11 07:10:00
МАН ХАНИАХАД ИЗНН ХАТГАА АВАВ
2026-03-11 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАДЛАХ УУ
2026-03-11 07:00:00
ЖИЗЕЛЬ ЖАРГАЛТАЙ ГЭГЧ НЬ БҮЖИГЛЭНЭ
2026-03-11 07:00:00
Э.МӨНХБАЯР: "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ" КИНОНД ТОГЛОХ ЯВЦДАА ТӨРӨХ ТАСГИЙН ЭМЧ НАР ЯМАР ИХ АЧААЛАЛТАЙ МӨРТЛӨӨ АВХААЛЖ, САМБААТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ, БИШИРСЭН
2026-03-11 07:00:00
ЖҮЖИГЧИН Э.НАМУУН:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭР ХҮН ШИГ ХҮЧТЭЙ БАЙХЫГ ШААРДДАГ ЭНЭ НИЙГМИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭР "ЭГЧ НЬ ЭР ХҮН" КИНОГОО БҮТЭЭСЭН
2026-03-11 07:00:00
ИТГЭЛТ ХАМБА ХЭМЭЭХ ДАШДОРЖИЙН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ
2026-03-11 07:00:00
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-03-10 16:40:46
Циркчид олон улсын наадмаас “Алтан цом” хүртлээ
2026-03-10 15:05:48
130 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ: Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг, тэнд цуглардаг
2026-03-10 14:12:06
СУРАГЧ: Бичлэг дээрх зодож, дээрэлхэж буй хүүхэд манай сургуулийн математикийн багшийн хүүхэд
2026-03-10 14:08:41
2026-03-10 13:36:45
П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна
2026-03-10 13:23:42
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-10 12:19:48
“МӨНГӨН МОД 2025" НААДМЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-03-10 11:51:10
130 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: Манай сургуулийн нэг сурагч зодоонд оролцсон байна
2026-03-10 11:00:02
Баянгол дүүргийн өвсөр үеийн самбо бөхийн аваргууд тодорлоо
2026-03-10 09:23:08
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ
2026-03-10 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |