Дунд сургуулийн урлагийн үзлэг гэж хөрөнгө, мөнгө урсгасан үр дүн, өгөөж багатай сурагчдыг залхааж, эцэг, эхчүүдийг бухимдуулсан мөнгөний уралдаан аятай зүйл болж хувираад байна. Харин сургуулийн захиргаанаас сурагчдыг урлагаар хөгжүүлж, хүмүүжүүлж байгаа соёл хүмүүжлийн шилдэг арга хэмжээ гэж үздэг аж. Урлагийн үзлэгийг явуулж байгаа нь буруу зүйл биш. Харин сурагч, эцэг, эхчүүдэд хүндрэл, дарамт учруулан, олон хоногоор бэлдэж байна гэж залхааж байгаа нь нэг л биш ээ. Ёстой нөгөөх “Дургүй ламд дарж байж сахил хүртээв” гэдэгтэй адил болж хувирсан. Сургуулийн захиргаанаас сурагчдадаа урлагийн үзлэг зохион байгуулан оролцуулж чадаагүй багш нарын цалингаас хасна. Тийм болохоор багш нар дуу, бүжиг, хөгжим заах хүмүүсийг хөлслөн авч, анги хамт олноо бэлдэнэ. Бас болоогүй урлагийн хувцас, хөгжим хэрэгслийг түрээслэн авна. Түмний олон хүүхдэд эрдэм ном сургах гэж хамаг эд эсээ үхүүлж байгаа багш нар цалингаа хасуулахгүйн тулд тэр бүх түрээсийн мөнгийг сурагчдаас татахаас өөр аргагүйд хүрнэ.
.jpeg)
Амьдралаа залгуулж буй авдаг бага цалингаасаа хасуулахгүйн тулд багш нар шавь нараасаа 20-30 мянгаас эхлээд 200-300 мянга хүртэлх төгрөгийн татаас авахаас өөр аргагүй байдалтай тулгарна. Ер нь сургуулийн зүгээс төрөл бүрийн өнгөлөн далдалсан байдлаар татаасыг эцэг, эхчүүдээс авдаг. Тэр бүх татаасаа олон янзын шалтгаанаар тайлбарлаж халхавчилна. Урлагийн үзлэг, усны мөнгө, ангийн фонд, аялал, зугаалга гээд дунд сургуулийн сурагчдаас авах татаас араасаа хөвөрнө. Харин цэцэрлэгийн багачуудаас ор, хөнжлийн даавуу, хөтөвч, сандал, амны болон ариун цэврийн цаас, өнгийн цаас, өнгийн будаг, харандаа, дэвтэр, хайч, скоч, баримлын шавар, тоглоом, оо, саван, сойз, угаалгын нунтаг гээд авахгүй юм байхгүй. Дээрээс нь нэмээд хандив, засварын мөнгө болон "IQ "сургалтын номыг ав гэнэ. Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж "IQ" сургалтын номыг нь заавал авна. Үүнийгээ тайлбарлахдаа манай цэцэрлэг, сургууль авч байгаа юм биш, та хүүхдийнхээ оюун ухаанд хөрөнгө оруулалт хийж байна шүү дээ гэж эцэг, эхчүүдийн амыг таглана.
.jpg)
ЕБС-ийн захиргаанааас болохоор сургуулийн засвар, кабинетын тохижилт, ангийн фонд, цэвэрлэгээний нунтаг, саван, анги засвар, тарааж өгөх материал, давтлага, канон, бичгийн цаас, хөшиг, самбар, шохой, хавтас, ном, сонин, шинэ жил, багш нарын баяр, эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр, сургуулийн ой гээд татаас нь дуусна гэж байхгүй. Өгөөд байх хэцүү, өгөхгүй гэж хүүхдээ бүлтэгнүүлж, загнуулан зогсоох нь бүр ч хэцүү. Мөнгө өгөөгүй хүүхдийг багш хамт олных нь өмнө арчаагүй, харамчаар дуудах нь юу ч биш. Дээхнэ үед найм, аравдугаар анги төгсөхөөр хонхны баяр гэж хачин сайхан, мартагдашгүй дурсан явах, дурсамж үлдээдэг баяр байлаа. Гэтэл сүүлийн 30 жилд цалин багатай багш нар маань цэцэрлэг төгссөний хонхны баяр, уншиж, бичиж сурсны үсэглэлийн баяр, тав, ес, арванхоёрдугаар анги, их, дээд сургууль төгссөний хонхны баярыг тэмдэглэх болжээ. Хонхны баярын халхавчаар цэцэрлэгийн хүмүүжигч багачуудаас эхлэн сурагч, оюутнууд багшдаа заавал бэлэг авч өгдөг бичигдээгүй хуультай.
.jpg)
Тэр бэлэг нь зүгээр нэг 5-10 мянгын чихэр, жимс биш. Бусад ангиас давсан бэлгийг багшдаа өгөх гэж нэг ёсны уралдаан өрнүүлнэ. Бас болоогүй зарим багш нь бэлгээ сонгон захиалдаг гэсэн. Энэ мэт бэлэг нэрээр "авилга" гэгчийг цэцэрлэгээс эхлүүлэн дунд сургууль, коллеж, их, дээд сургууль хүртэл цэцэглэн, мандуулан хөгжүүлж байна. Ийнхүү ардын багш нар маань цэцэрлэгийн багачуудаас эхлүүлэн бусдад авлига, хээл хахууль, бэлэг өгөхийг зааж сургаад байх шиг. Ирээдүйн үедээ "авлига" хэмээх бэлгийг өгч, бусдын гарыг цайлгахгүй л бол ажил урагшилдаггүй юм шүү гэдэг сэтгэлгээг, тэдний тархинд суулгаад байж боломгүй. Тийм болохоор өчүүхэн жижиг юм шиг энэ мэт авлига, хээл хахуулийн үр үндэс болсон зүйлийг устгахгүйгээр нийгмийг бүрэн цэвэрлэж, багш нарын нэр хүндийг өсгөж чадахгүй.

Хэн хүн "А" үсгийг анхлан зааж, уншиж, бичүүлж, бодуулж сургасан ачтан багшаа "авлигач ардын багш" гэж нэрлэхийг бодохгүй билээ. Багш хүн бүхий л талаараа хүүхдэд үлгэр дуурайлал болох ёстой. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Түүнчлэн эх нь хээр алаг бол унага нь шийр алаг ч гэдэг билээ. Тийм учраас багш нар ёс зүйтэй байж гэмээн шавь нартаа үлгэр жишээ үзүүлж чадна.
Монгол Улсын боловсролын тухай хуульд "Иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино" гэж заажээ. Энэ хуулийг амьдралд хэрэгжүүлж, ард түмний хүүхдүүдийг соён гэгээрүүлэгч ардын багш нар минь, сүүлийн үед энэ эрхэм үүргээ умартаад байх шиг санагдах юм. Гэхдээ бүх багш биш л дээ. Зарим нэг албан тушаалаа ашиг олох хэрэгсэл болгон хүүхдээр бизнес хийгч захирал, хичээлийн эрхлэгчдээс болоод байгаа билээ.

Тэд багш нарт элдэв төрлийн мөнгийг сурагчдаас татахыг үүрэг болгодог байна. Авч чадахгүй бол цалингаас чинь суутгана шүү гэж сүрдүүлдэг гэсэн. Ийм л захирлууд багш нарын нэр хүндийг унагаад байгаа. "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэдэг билээ. Боловсролын салбарын ялзарсан, үхэшмэл байдлыг цэвэрлэж, хүнд "шок"-оос нь гаргах шаардлага байгаа. Толгой нь томорсон Боловсролын яамыг ч цэгцлэх хэрэгтэй байх. Тус яамны бодлого боловсруулан цэцэрхэж суугаа мэргэжилтнүүд дуртай үөдээ сурагчдыг анги алгасуулан сургах туршилтыг сүүлийн 30 жилд хийсэн. Багш нарын ажлыг заасан хичээлийнх нь үр дүнгээр биш. Хэн их бичиг, цаас үйлдвэрлэж, судалгаа, тайлан бичсэн байдлаар нь дүгнээд байгаа. Цахим эрин үе гэсэн хэрнээ цаасыг улам ихээр шаардах болсон. Багш нарын ээлжит хичээлдээ бэлтгэж, чанартай хичээл заах боломж, цаг завыг тайлан, судалгааны материал бэлтгэх үр дүнгүй, өгөөжгүй зүйлээр үгүй хийж байна. Боловсролын яамнаас багш нарынхаа цалин, ахуй хангамжийг сайжруулах нэг ч арга хэмжээ аваагүй. Үүнээс нь болоод багшийн мэргэжил эзэмших хүмүүс цөөрч, багшийн нэр хүнд унаад байгаа.
.jpg)
Монгол Улсад бүрэлдэн тогтож эхэлсэн орчин цагийн боловсролын тогтолцоог болсон, болоогүй гадаадын төсөл, хөтөлбөр, стандарт гэгчийг хэрэгжүүлэх нэрээр нурааж байгаа. Хүүхдийн эрх гэж эцэг, эхчүүд хүүхдээ өмөөрч багш руу дайрч, багшийн нэр хүндэд халдаж, шүүх, цагдаад гомдол гаргадаг болсон нь хүүхдийн хүмүүжил, боловсролыг чанарыг унагах нэг шалтгаан болсон. Энэ бүхнээс нь болоод багш мэргэжлийг сонгон суралцах оюутны тоо цөөрсөн. Мөн гадаад хэл, математикийн хичээл чухал гээд монгол хэл, уран зохиолын хичээлийн цагийг багасгасан нь эх хэл, эх орон, ээж, ааваа хайрлах монгол хүмүүжлийн тогтолцоог нурааж байгаа билээ.
| БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ “БООМИЛСОН” ТАТААС |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |