• Өнөөдөр 2024-05-15

Т.Мөнхсайхан: Коронавирусийн шинжилгээг 11 газар өгөх боломжтой боллоо

2020-11-12,   590

Улсын онцгой комиссын хурлаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Бүх дүүрэгт коронавирусийн шинжилгээ авах, тандалт авах боломжтой боллсон. Маргаашаас эхлээд 11 цэгт шинжилгээ авч эхэлнэ. Хоёр, гуравдугаар зэргийн хавьталд орсон шинжилгээ хийх шаардлагатай хүнийг харьяалалын дагуу дүүргүүдэд шилжүүлнэ. Ингэхдээ хоёр төрлийн шинжилгээ авахаар төлөвлөсөн. Ойрын хавьтал болох 2600 орчим хүнийг арваннэгдүгээр сарын 16 гэхэд шинжилгээнд бүрэн хамруулна” гэлээ. Иймээс иргэд шинжилгээ өгөх гэж ХӨСҮТ-ийг зорих шаардлагагүй болж байна. 

 


Т.Мөнхсайхан: Коронавирусийн шинжилгээг 11 газар өгөх боломжтой боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188