Монгол үндэстний соёл, урлаг, түүх, зан заншил, уламжлалыг суугаа оронд сурталчлан таниулах, Монгол судлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд хийж байгаа билээ. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Элчин сайдын яам 2026 оны долдугаар сарын 31-ний өдөр “Монголын нэг үдэш” арга хэмжээг ЭСЯ-ны байранд зохион байгуулав.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Байгалмаа гурав дахь удаа зохион байгуулагдаж буй уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Беларусийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэхтэй хөгжиж байна. Хоёр улсын соёлын хамтын ажиллагаа нь манай ард түмнүүдийн харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэх чухал, амьд хүчин зүйл болж ирснийг онцлов. Элчин сайд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд талархал илэрхийлж, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсэв.
Тус арга хэмжээнд Беларусь Улсын хэвлэл мэдээлэл, боловсролын байгууллагуудын 15 зочин, төлөөлөгч оролцсон бөгөөд ЭСЯ-ны зүгээс Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулав. Мөн монгол зон олны уламжлалт тоглоом болох шагайн наадгай, морин хуур болон монголын нэрт зохиолчдын ном, товхимлуудыг танилцуулж, зочдыг монгол үндэсний хоол, ундаар дайлав. МУИС-ын Шинжлэх ухааны сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т хамрагдан амжилттай дүүргэсэн Беларусь Улсын иргэн М.А.Топольчан тус арга хэмжээнд уригдан оролцож, Монгол Улсын талаар өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцав.
| “Монголын нэг үдэш” соёлын арга хэмжээ зохион байгуулав |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |