Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын Байнгын хорооны хурал 2026 оны долдугаар сарын 28-ны өдөр Ром хотноо зохион байгуулагдаж хурлыг Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган даргалав. Тус байгууллагын ерөнхий захирал хатагтай Жан Бийгл байгууллагын 2026 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг тус тус танилцуулж, Байнгын хорооны гишүүн орнууд санал, дүгнэлтээ илэрхийлэв.
.jpg)
ОУЭХБ-аас Монгол Улсад хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, өсвөр насны хүний эрхийг цахим орчинд хамгаалах, урьдчилан сэргийлэх болон эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх нь”, “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх”, “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төсөл амжилттай хэрэгжиж, тодорхой үр дүн гарсныг ерөнхий захирал илтгэлдээ онцлов. Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага нь дэлхий дахинаа тогтвортой хөгжил, хүний эрхийг хангахад хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хууль эрх зүйн чадавхыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. Монгол Улс тус байгууллагын Оролцогч талуудын Ассамблейн Дэд Ерөнхийлөгч, Байнгын хорооны гишүүнээр 2023 оны 11 дүгээр сараас эхлэн амжилттай ажиллаж байна.
.jpg)
2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд ОУЭХБ-ын зүгээс “Малчин өрхийн эрх зүйн орчин” сэдвээр зарим арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ удаагийн хуралд Байнгын хорооны гишүүн Монгол, Итали, Филиппин, Египет, Гондурас, Кувейт зэрэг орны төлөөлөгчид, тус байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газар, хэлтсийн удирдлагууд биечлэн оролцож, Удирдах зөвлөлийн дарга, Боловсон хүчний нийгэмлэгийн Ерөнхийлөгч нар тус тус цахимаар оролцов.
| Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Байнгын хорооны хурал боллоо |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |