2004 онд тохиолдсон энэхүү цунамиг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай байгалийн гамшиг байсан гэдэг. Рихтерийн хэмжүүрээр 9.1-ээс 9.3 хүртэлх хүчтэй усан доорх газар хөдлөлтийн улмаас үүссэн бөгөөд түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт хэмээн тэмдэглэгджээ. Газар хөдлөлтийн дараа үүссэн цунами Индонез, Шри Ланка, Энэтхэг, Тайланд улсад 230,000 гаруй хүний аминд хүрч, олон хүнийг орон гэргүй болгож, олон тэрбум долларын хохирол учруулж байсан юм. Энэхүү цунами Индонез, Азийн бусад хэсгүүдэд тохиолдох үед Мартинус Иан хүү ердөө долоон настай байжээ. Түүнийг олох үед хоол тэжээлийн дутагдалд орсон байсан бөгөөд олдох хүртлээ шалбаагны ус, далайд хөвж байсан ууттай бэлэн гоймон идэж амьд үлдсэн байна.
Өдгөө 28 настай Мартинус “Би найзуудтайгаа хөл бөмбөг тоглож байтал гэнэт газар хөдлөлт болсон. Тэр даруй гэр лүүгээ гүйж очоод ээж, эгч, дүүтэйгээ уулзах үед газар хөдлөлт илүү хүчтэй болсон байлаа. Тэр үед сандарсан ээж намайг загасны аж ахуйд ажил дээрээ байгаа аавыгаа дуудаад ир гээд байж байтал хэн нэгэн “ус нэмэгдэж байна!” гэж хашхирах нь сонсогдсон. Бид хурдан байшингаас гарж машиндаа суух гэж байсан боловч хожимдож цунамид нэрвэгдсэн. Би живж буй эгчийгээ уснаас татахыг оролдсон ч давалгаа хэтэрхий хүчтэй байсан болохоор алдчихсан” хэмээсэн бөгөөд түүний ээж, эгч, дүүтэйгээ уулзсан сүүлчийн уулзалт гэдгийг даанч мэдээгүй юм. Мартинус далайд гурван долоо хоногийн туршид гудас, вандан сандал төдийгүй наргил модны самар дээр хөвж, амьд үлдэхийг тулд сэлсээр байсан юм. Тэрбээр “Би эхлээд кокос олсон. Тэгээд яг л бөмбөг тэвэрч байгаа юм шиг тэврээд хөвөөд л байсан. Удаан хөвсөний эцэст матрас олж хараад авирах гэж оролдсон боловч намайг даагайгүй. Тэгээд нэг модон дээр хөвсөөр нэг л мэдэхэд эрэг дээр ирчихсэн байсан” хэмээн 2024 онд Хүүхдийг Ивээх санд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Тэр аймшигт явдлаас 20 жилийн дараа ч тод санаж байгаагаа мөн хэлээд амжсан.
Гурван долоо хоногийн туршид далайд ганцаар хүнд цаг агаарын нөхцөл байдалд, хоол усгүй ухаан алдаж, сэрсээр нэг мэдэхэд далайн эрэг дээр гарч ирэв. Далайн эргийн ойролцоох намгархаг газраас нутгийн загасчидтай хамт зураг авалт хийж байсан Британы телевизийн багийхан хоол тэжээлийн дутагдалд орж, биеийнхээ энд тэндгүй шумууланд хазуулсан шархтай хүүг олсон нь Мартинус байсан юм.
Хүүг Хүүхдийг Ивээх сангийхан орон нутгийн эмнэлэгт хүргэж, тэр өдөртөө аав, эмээ хоёртойгоо уулзсан байна. Мартинус хүү “Би далайд хэдийн 21 хоног болсноо мэдээгүй. Надад ердөө гурван хоног юм шиг л санагдсан” гэж хэлээд ээж, эгч, дүү нарынхаа талаар асуух үед нь аавд нь хүнд санагдсан нь мэдээж. Бүхнээ алдаж, хүүгээ ч ахин харж чадна гэх итгэл найдвараа алдсан түүнд Мартинус хамгийн хэцүү үед нь ирж амьдралд нь ахин өнгө нэмсэн юм.
Усан доорх хүчтэй газар хөдлөлт нь үхлийн аюултай цунами үүсгэсний дараа баярын өдөр үхэл, зүрх эмтрэх өдөр болон хувирав. 2004 оны 12-р сарын 26-ны GMT-ийн 00.59 цагт Индонезийн баруун эрэгт 9.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас Хирошимагийн бөмбөгөөс 1500 дахин их хүчтэй газар хөдлөлт болсон юм. Чичиргээ нь 10 минут орчим үргэлжилсэн бөгөөд 15 минутын дараа Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төвөөс цунамийн сэрэмжлүүлгийг гаргасан. Газар хөдлөлтөөс хойш 30 орчим минутын дараа Индонезийн хойд хэсэгт цунами болж, 130,000 орчим хүн амь үрэгдсэн харамсалтай мэдээ гарав. Үхлийн давалгаа нь 20-30 метрт хүрсэн гэж үздэг бөгөөд Энэтхэгийн далай орчмын хэд хэдэн улс 20 жилийн өмнөх аймшигт гамшигт нэрвэгджээ.
Цунами Бирм, Никобар, Андаман арал, Тайланд, Энэтхэгийн зүүн өмнөд эрэг, Мальдив, Сомалид хүрсэн. Индонезийн Банда Ачех хот хамгийн их хохирол амссан бөгөөд барилгынх нь 60 гаруй хувь нь сүйдсэн байна. Энэхүү аймшигт явдлын үеэр дор хаяж 155 Британийн жуулчин зүүн өмнөд Азийн орнуудад амарч байхдаа нас барсан гэх судалгаа бий.
1. 2011 оны Тоходай газар хөдлөлт ба цунами (Япон)
Огноо: 2011 оны 3-р сарын 11
Газар хөдлөлт: 9.0 магнитуд
Цунамигийн өндөр: 40.5 метр
Нас барагсад: 18,000 гаруй
Хохирол: \$235 тэрбум хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй байгалийн гамшиг
Цунами нь Фукушимагийн цөмийн цахилгаан станцын хөргөлтийн системийг эвдэж, цөмийн осол үүсгэсэн. Мянга мянган хүн дүрвэж, зарим бүс нутаг цацраг идэвхитэй болж, олон жилээр амьдрах боломжгүй болсон.
2. 1755 оны Лисабоны цунами (Португал)
Огноо: 1755 оны 11-р сарын 1
Газар хөдлөлт: 8.5–9.0 магнитуд
Цунамигийн өндөр: 20 орчим метр
Нас барагсад: 60,000+
Католик шашны "Бүх ариунхны өдөр"-т таарсан бөгөөд хүмүүс сүмд мөргөл үйлдэж байхад болсон. Лисабон хот бүхэлдээ нуран унаж, шатаж, далайн ус хотыг нөмрөн сүйтгэсэн. Энэ гамшиг Европын философи, шашны үзэлд хүртэл асар их өөрчлөлт авчирсан.
3. 1883 оны Кракатау галт уулын дэлбэрэлт ба цунами (Индонез)
Огноо: 1883 оны 8-р сарын 27
Галт уулын дэлбэрэлт: 4 удаа том дэлбэрэлт болсон
Цунамигийн долгион: 37 метр
Нас барагсад: 36,000 гаруй
Дэлбэрэлтийн чимээ 4800 км-ийн зайд хүртэл сонсогдсон. Тэнгэр харанхуйлж, дэлхийн агаарын температур буурсан. Бүхэл бүтэн арлууд далайд угаагдсан.
4. 1958 оны Литуя булангийн цунами (Аляска, АНУ)
Огноо: 1958 оны 7-р сарын 9
Газар гулсалт: Уулнаас 30 сая шоо метр чулуу далайд унасан
Цунамигийн өндөр:524 метр, бүх цаг үеийн хамгийн өндөр
Нас барагсад: 5 хүн
Аймшигт өндөр долгион Литуя буланг бүрэн шүүрдэж, моддыг 500 метр хүртэл хярсан. Аз болоход хүн ам цөөтэй газар байсан тул хохирол бага байсан.
5. 1976 оны Моро булангийн цунами (Филиппин)
Огноо: 1976 оны 8-р сарын 17
Газар хөдлөлт: 8.0 магнитуд
Цунамигийн өндөр: 4.5 метр
Нас барагсад: 8,000+
Шөнийн цагаар болсон тул олон хүн унтаж байхад гэнэт дайрч, аврах ажиллагаа хүндрэлтэй болсон. Моро булангийн эргээр олон хот суурин бүрэн сүйрчээ.
6. 1908 оны Мессины цунами (Итали)
Огноо: 1908 оны 12-р сарын 28
Газар хөдлөлт: 7.1 магнитуд
Цунамигийн өндөр: 12 метр
Нас барагсад: 100,000 хүртэл хүн
Италийн Сицили болон Калабри мужид хүнд туссан. Мессины хот бараг бүрэн нурсан. Хожим нь энэ гамшиг Европын аврах хүчний зохион байгуулалт, олон улсын хамтын ажиллагааны анхны жишээ болсон.
7. 1896 оны Санрику цунами (Япон)
Огноо: 1896 оны 6-р сарын 15
Газар хөдлөлт: 7.6 магнитуд
Цунамигийн өндөр: 38.2 метр
Нас барагсад: 22,000+
Баярын өдөр таарсан тул хүмүүс гадаа цугларсан байхад гэнэт долгион ирж, бүтэн тосгонуудыг арчсан. Энэ явдлын дараа Японд анхны цунами мэдрэгч, дохиоллын системийн тухай яригдаж эхэлсэн.
8. 1998 оны Папуа Шинэ Гвинейн цунами
Огноо: 1998 оны 7-р сарын 17
Газар хөдлөлт: 7.0 магнитуд
Цунамигийн өндөр: 15 метр
Нас барагсад: 2,200+
Газар хөдлөлтөөс гадна далайн ёроолд болсон хөрсний гулсалт цунами үүсгэсэн. Олон тосгон газрын хөрснөөс арчигдаж, аврах багийнхан долоо хоногийн турш цогцос түүж байв.
ОХУ-д өчигдөр /2025.07.30/ Камчаткийн эргийн ойролцоо 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд азаар амь нас хохирсон болон ноцтой хохирол учраагүй. Гол газар хөдлөлт өглөө 08:25-д болсон. Голомт нь Камчаткаас зүүн тийш 150 км-ийн зайд 32 км-ийн гүнд байжээ. Анх 7.1 магнитудын магнитуд гэж таамаглаж байсан ч улам нэмэгдсэн. 1952 оноос хойш тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж геофизикчид тодрууллаа. 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт дахин нэг сар үргэлжилнэ гэж эрдэмтэд анхааруулж байна.
Уг газар хөдлөлтөөс үүссэн 1-3 метрийн цунами Япон Улсын Хоккайдо мужаас Вакаяма мужийг хүртэлх Номхон далайн эргийг 10:00-13:00 цагт дайрах төлөвтэй байгаа талаар Япон Улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд сэрэмжлүүлжээ.
ХҮҮХДИЙН НҮДЭЭР ХАРСАН ЦУНАМИ: ДОЛООН НАСТАЙ МАРТИНУС ХҮҮГИЙН ДУРСАМЖ |
|
2025-07-31 19:03:52
2025-07-31 18:50:03
2025-07-31 16:05:47
2025-07-31 16:02:29
2025-07-31 15:48:09
2025-07-31 15:43:53
2025-07-31 15:41:43
2025-07-31 15:39:50
2025-07-31 15:36:25
2025-07-31 15:20:48
2025-07-31 14:49:45
2025-07-31 14:40:09
2025-07-31 13:48:44
2025-07-31 12:24:56
2025-07-31 12:18:38
2025-07-31 12:08:38
2025-07-31 11:48:15
2025-07-31 11:43:48
2025-07-31 11:35:42
2025-07-31 11:30:39
2025-07-31 11:24:39
2025-07-31 11:13:55
2025-07-31 11:12:35
2025-07-31 11:09:38
2025-07-31 11:03:32
2025-07-31 10:50:04
2025-07-31 10:44:59
2025-07-31 10:09:04
2025-07-31 09:58:26
2025-07-31 09:45:13
2025-07-31 09:24:59
2025-07-31 08:03:22
2025-07-31 07:50:17
2025-07-31 07:13:07
2025-07-31 07:00:00
2025-07-31 07:00:00
2025-07-31 07:00:00
2025-07-31 07:00:00
2025-07-31 06:00:00
2025-07-31 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |