ОХУ-ын Элчин сайдын яамныхан Монголын махны холбооныхонтой уулзаж, их хэмжээний лаазалсан мах, махан төрлийн бүтээгдэхүүн хандивлахыг хүссэн байна. Учир нь, Оросууд дайны голомтдоо бэлэн байдлаа хангахын тулд хоол унд, хувцас хунараа дахин бэлдэж эхэлсэн гэх. Монголчуудыг муу мах буюу вакцин хийлгэсэн малын мах иддэг хэмээн оошоодоггүй байсан оросууд энэ удаад лаазалсан бүтээгдэхүүнийг онцолсон байна. Учир нь, лаазалсан бүтээгдэхүүнийг урт хугацаанд боловсруулж сайтар бэлддэг, хоёрдугаарт, хадгалах хугацаа урт, гуравдугаарт, тээвэрлэхэд амар болохыг харгалзан үзэж, тусламж хүссэн байна. Харин тэдний хүсэлтийг мах, махан бүтээгдэхүүн боловсруулдаг компаниудын эзэд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ. Хэрэв зөвшөөрөхгүй бол тэд ОХУ-аас зөвшөөрөл авч, агаарын замаар нь дамжин өнгөрч зарим улс руу мах, махан бүтээгдэхүүн гаргах эрхтэй болдог учир эрхээ хасуулахгүйн тулд зөвшөөрсөн гэх.

2022 оны хоёрдугаар сарын 24-нд Оросын цэргүүд Украины хилээр нэвтэрч, дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи Европ дахь агаар, далай, хуурай замын хамгийн том довтолгоон болсон. Украин дахь “цэргийн тусгай ажиллагаа” нэрийн дор эхлүүлсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дайн нэг жилийн хугацаанд 100 мянга орчим украин цэрэг, түүнээс хоёр дахин олон оросууд амь үрэгдсэнийг НҮБ-аас мэдээлжээ. Үүнээс гадна дайнд 8000 орчим энгийн иргэн амь үрэгдэж, найман сая гаруй хүн орон гэрээ алдаж, дүрвээд байна. Энэ дайн зөвхөн Орос, Украины хооронд болоогүй. Учир нь, дэлхий даяар үнийн хөөрөгдөл, хүнсний хомсдол өдөөж, газрын тосны үнэд илэрсэн.Энэ хар дайн хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй. Тэд дайн удаан үргэлжлэхэд бэлтгэж байгааг дээр дурдсан. Оросуудын лаазалсан мах хандивлахыг хүссэн хүсэлтийг махны холбооныхон хүлээн зөвшөөрсөн учир хэдий хэмжээний бүтээгдэхүүн гаргах тухайгаа тооцоолж эхэлсэн байна. Тухайлбал, тэд нэг автомашинд 150 мянган ширхэг лаазалсан бүтээгдэхүүн багтана гэж үзсэн. Үүнтэй адил онгоцонд хэчнээн ширхэг багтах болохыг тооцоолж, хэдий хэмжээний тусламж үзүүлэх тухайгаа шийдэх аж.
(8).jpg)
Тэд дайныхаа голомтод бэлэн байдлаа сайтар хангаж, дахин үргэлжлүүлэхээр бэлдэж байгаа гэх мэдээлэл бий. Мөн тэд манай улсаас зөвхөн лаазалсан бүтээгдэхүүн хандивлахыг хүсээд зогсохгүй ноос, ноолуурын салбарынхантай уулзаж, малгай, ороолт, бээлий, оймс гэх мэт хувцас хандивлахыг хүссэн нь дайн дуусах болоогүй илтгэж байна гэж хардаж болмоор байна. Ноос, ноолуурын салбарынхан оросуудад хэдий хэмжээний ямар тусламж үзүүлэх талаар ярилцаж, махны салбарынхантай мөн адил тооцоолол гаргаж байгаа гэх. Оросууд ийн дайндаа бэлдэхдээ Монголын ноос, ноолуур, махны холбооныхноос аминчлан тусламж хүссэн байна.
| ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫХАН МОНГОЛЫН МАХНЫ ХОЛБООНЫХОНТОЙ УУЛЗАЖ, ДАЙНЫ ГОЛОМТОД АШИГЛАХ ЛААЗАЛСАН МАХ ИХЭЭР ХАНДИВЛАХЫГ ХҮСЖЭЭ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |