• Өнөөдөр 2026-04-28

“ЛАМБУГАЙН НУЛИМС"-ЫН ЦЭРЭНЛХАМААС "СЭТГЭЛИЙН УЯА"-ГИЙН ЭЭЖ ХҮРТЭЛХ С.САРАНГЭРЭЛИЙН ДҮРҮҮД

            Жүжигчин С.Сарангэрэлийн бүтээсэн ээжийн, эгчийн зөөлөн дулаан дүрд үзэгчид дуртай. 1992 онд Украйн улсын Харьков хотын Театр урлагийн сургуулийг төгссөн тэрбээр 1992-1997 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажилласан байдаг.  “Ламбагуайн нулимс”-ын Цэрэнлхам, “Амилсан чөтгөр”-ийн Сүндэръяа, “Хайрын нулимс хатдаггүй”-ийн  Хишигээ, “Эзэнгүй айл”, “Завсарлаагүй хичээл”-ийн Тунгалаг багш,  "Эхиймаа", “Сэтгэлийн уяа” кинонд ээжийн дүрд тоглосон.

      Түүний нөхөр МУГЖ Б.Базаррагчаа 1992 онд “Амилсан чөтгөр” кинонд дуу оруулж байх үеэрээ эхнэрээ олж харсан гэдэг. Түүнийг бид “Бид мартахгүй”, “Ирж яваа цаг” тэргүүтэй олон сайхан дүрээр нь андахгүй мэдэх билээ. Тэрбээр гэр бүлийнхээ тухай “Би эхнэртэйгээ 1997 онд БНСУ руу яваад 2013 онд эх орондоо ирсэн. Тэр хооронд  манай хоёр хүүхэд төрсөн. Том хүү долдугаар анги,  бага охин дөрөвдүгээр ангид суралцаж байгаа. Одоогоор хүү, охин маань тус тусдаа дөрөв, дөрвөн кинонд тоглочихоод явж байна. Манай хүн бас урлагийн хүн. Харьковтийн сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн С.Сарангэрэл гэх бүсгүй бий. Одоогоор Сити Их сургуульд багшилж байгаа. Бид хоёр хүүхдүүдээ “жүжигчин болгоё” гээд зориод хүссэн зүйл алга. Өөрсдөө л дур сонирхлоороо кинонд тоглоод яваа. Одоо чинь сурах, мэдэх нас. Үүний дараа өөрсдийн зорилгоо тодорхойлох биз” гэж ярьсан байдаг.

      Харин С.Сарангэрэл жүжигчний тоглосон “Ламбугайн нулимс” киноны Цэрэнлхам бүсгүй бол ээжтэйгээ амьдарч байгаа ээжийгээ алдаж, ганцаардахдаа хүрээнд  архи ууж, буруу замаар орж, дараа нь бүр галзуурах хэмжээнд хүрдэг бүсгүй. Жүжигчнээс их ч ур чадвар, хувирал, зориг шаардсан дүр. Залуугийн дүрүүдээс нь гадна сайхан монгол ээжийн дүрийг тэр үлгэр жишээ бүтээдэг. Санаа зовнисон, сэтгэл өмөлзсөн, аргагүйдээ л хүүхэддээ үг хэлж буй тийм нэг уяруу зөөлөн ээжийн дүр.

      Харин “Завсарлаагүй хичээл” киноны Тунгалаг багшийн дүрийг зэвүүн бүтээсэн. 45 минутанд нэг ангид өрнөж буй асуудал, багшийн аргагүйдсэн шийдвэр, нэгнийх нь авчирсан буугаар хүүхдүүдийг барьцаалах гэх мэт сонирхолтой мөртлөө ээдрээтэй дүр. Шийдмэг түүхийн багшийн дүрийг тэр бүтээсэн. Одоо ч үзэх бүрд тэр харц, гэнэтийн үйлдэл, царайны огцом хувирал нь тод санагддаг. Ийм л нэгэн дүрийн эзэн бол С.Сарангэрэл жүжигчин.


“ЛАМБУГАЙН НУЛИМС"-ЫН ЦЭРЭНЛХАМААС "СЭТГЭЛИЙН УЯА"-ГИЙН ЭЭЖ ХҮРТЭЛХ С.САРАНГЭРЭЛИЙН ДҮРҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188