МАН-аар дүүрэн хулгайч нар байна. Ер нь Монголын хулгайч нар шорондоо багтахааргүй болсон юм биш үү. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, ЖДҮ, тендер, төсөв, газрын наймаа, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг гээд хулгайн хэрэгт холбогдсон болгон МАН-ынхан байдаг. Тэдэнд үеийн үед гар, хуруугаа дүрээгүй хулгайн хэрэг гэж үнэндээ алга. Том, жижиггүй хулгайн хэрэгт холбогдсон МАН-ынхан “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг өөрсдөөсөө түрүүнд АН-ынхныг муухай харагдуулахаар хүч түрэмгийлэн дайрч, чадахаараа тэднийг эхлээд шоронд хатаахыг завддаг нь ч нууц биш. 2016 оноос хойш улам бүр хүчээ авч, эрх барьсан МАН-ынхан муу муухай юм л болвол Ардчилсан намынханхан руу чихдэг, сөрөг намынхан руугаа тал талаас нь дайрдаг болчихлоо. Ингээд МАН-ын захиалгаар хулгайн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан, цагдан хоригдож, ял эдэлсэн АН-ын зарим гишүүний холбогдсон хэргийг танилцуулж байна.
УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ардчилсан намын дарга асан З.Энхболд хэдхэн хоногийн өмнө хоёр жилийн хорих ял авлаа. Учир нь, түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа улс төрд нөлөө бүхий этгээд болох Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлөн, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр ялласан билээ. Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд 2004-2008 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Гучин-Ус сумын иргэдийг төлөөлж парламентад сууж байсан бол 2008-2012 онд нийт Өвөрхангайнхныг төлөөлж төр түшилцэж байв. Харин 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намаас үүрэг даалгавар болгосны дагуу парламентад нийт ард түмнийг төлөөлөн сонгогдох 28 нэр дэвшигчийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэж, сонгогдсон юм. 2016 оны сонгуульд Баянгол дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдсөн ч МАН-аас нэр дэвшсэн Д.Лүндээжанцанд ялагджээ.
.jpg)
Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2021 оны арванхоёрдугаар сарын 7-16-ны өдрийн хооронд хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Нарантуяа, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал, Ё.Гэрэлчулуун нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байв. Харин шүүгдэгч Э.Бат-Үүлд дөрвөн жилийн ял оноон нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хассан. Харин түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох ял оноож байсан бол ТОСК-ийн дарга асан А.Гантулгын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хассан юм. Мөн уг хэрэгт холбогдуулан Т.Гэрэлт-Одыг долоон сая, Д.Жаргалсайханыг есөн сая, Ю.Алтангэрэлд 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж байв.
Харин иргэний хариуцагч “Бэрэн” ХХК-наас есөн тэрбум төгрөгийг, шүүгдэгч А.Гантулгаас 210.651.500 төгрөгийг, Т.Гэрэлт-Одоос 120.096.500 төгрөг, Ю.Алтангэрэлээс 10.500.000 төгрөгийг тус тус гаргуулан Төрийн орон сууцны корпорацад олгуулахаар болжээ. Хэргийн талаар эргэн сануулбал, хотын дарга асан Э.Бат-Үүлийг эрх мэдлээ урвуулан ашиглаж ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн түүхтэй юм. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзсэн юм.

С.Баярцогтыг 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үедээ албаны эрх мэдлээ ашиглан эхнэрийнхээ хувь эзэмшдэг компанийг “Оюутолгой” ХХК-тай гэрээ байгуулж орлого олох боломж бүрдүүлэн улсад хохирол учруулсан гэдэг. “Айвенхоу майнз” компанийн 150 000 ширхэг хувьцааг мэдээлэлд ойр байх эрх мэдлээ ашиглан худалдан авч, гэрээ байгуулагдсаны дараа буюу 2010 оны дөрөвдүгээр сард олон улсын хөрөнгийн зах дээр уг хувьцааны ханш өсмөгц буцаан борлуулж 1.3 сая гаруй ам.долларын ашиг олсноосоо 1.2 саяыг нь Швейцарын банкаар дамжуулан оффшор бүсээс “Голомт” банканд шилжүүлэн байршуулж мөнгө угаасан гэгддэг. Мөн 2008-2012 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна Нүхтэд 853 сая шахам төгрөгөөр үнэлэгдэх хаус авсныгаа өөр хүний нэр дээр бүртгүүлж, хөрөнгөө нуусан, Зайсангийн “Белла веста” хотхонд тухайн үедээ 1.1 болон 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, авто зогсоолуудыг худалдан авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцогдон 2018 баривчлагдан шалгагдаж байв.

Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг босгож, улмаар их хэмжээний өрөнд орсон. Тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан “Фортуна” Н.Батбаяр “Чингис” бондтой холбоотойгоор удаа дараа шалгагдаж байсан. Тодруулбал, “Чингис” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдуулан “Фортуна” Н.Батбаярыг АТГ шалгаж, шүүхэд шилжүүлсэн. 2020 онд түүнд холбогдох хэргийг шүүх хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэн цагаатгасан. Н.Батбаяр “Чингис” бондоос гадна “Самурай” бондын мөнгийг захиран зарцуулах үйл ажиллагаанд холбоотой асуудлаар яллагдагчаар шалгагдаж байсан ч мөн л ямар нэг ял шийтгэл аваагүй. УИХ-ын гишүүн Б.Жаргалан нь “Фортуна” Н.Батбаярын том охин бөгөөд АН-ын гишүүнээр улс төрийн замналаа үргэлжлүүлж буй.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг С.Зориг агсны хэргээр ял эдэлж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргээр 461 дүгээр ангид цагдан хорьж байв. Түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял оноож байв. Харин давж заалдах болон хяналтын шатны шүүхээс түүний хэргийг хүчингүй болгож, дахин шалгах шийдвэр гаргасан байдаг. Тэрбээр 2014-2017 онд ТЕГ-ын даргаар ажиллаж байгаад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг.
2018 онд АТГ-аас Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, С.Баярцогт нарыг Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлаар, Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан хойшлуулашгүй арга хэмжээ аван баривчилсан байдаг. Мөн түүнийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан асуудалтай холбоотойгоор шалгаж, 2020 онд анхан шатны шүүхээс 2.6 жилйин ял оноосон байдаг. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар буцаасан байдаг. Тус хэрэгт С.Баяр, Ч.Сайханбилэг нар холбогдож байв.

| ХУЛГАЙЧААР ДҮҮРСЭН МАН-ЫН ЗАХИАЛГААР АН-ЫНХНЫГ ШОРОНД ХИЙЖ ДУУСЛАА |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |