Нийслэлийн төслүүдийг гацааж, орлогч нарыг нь ээлж дараалан хорьж, Х.Нямбаатарыг нэлээн чангалж байна. Туулын хурдны замаас болж идсэн, уусан "юмтай", эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэхийг завдаж байсан хотынхон ч нэлээн сандралдаж байна. Гэвч тэднийг зүгээр ч нэг хулгайг нь илчилье гээд сандаргаагүй. Энэ бүхний цаана эрх мэдэл, албан тушаалын шуналтай, Хотын даргад санаархагсдын зохион байгуулалттай ажил өрнөсөн гэж хардмаар. Өөрөөр хэлбэл, Хотын даргад санаархагчид Х.Нямбаатарыг намнаж эхэлсэн гэсэн үг. Үүнд Туулын хурдны зам гол өгөөш нь болж байгаа хэрэг. Харин үүнд Хотын дарга Х.Нямбаатар "Намайг тойруулж буудах хэрэггүй. Шалгамаар байгаа бол намайг шалга. Намайг хэн ч дуудсан гутлаа тослоод, зангиагаа зүүж очоод шалгуулахад бэлэн байна. Харамсалтай нь одоогоор намайг хэн ч дуудаагүй байна" гэсэн тайлбар өгсөн. Харин орой нь НИТХ-ын дарга А.Баярыг эзэнгүй байхад нь НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлаж, түүнийг ажлаа хийдэггүй, шөнийн цагаар ирж шашны зан үйл хийдэг гэхчилэн баахан муулж байгаад огцруулчихсан. Зарим нь тус хуралдааныг хууль бус гэж үзэж байгаа ч 93.5 хувийн саналаар А.Баярыг огцруулах шийдвэр гарсан тул хуулийн дагуу болсон гэж үзээд байгаа. Ингээд хотын дарга Х.Нямбаатар шөнөөр хүртэл НИТХ-ын даргаа огцруулсан нь иргэдэд бас нэгэн хардлага төрүүлээд байгаа билээ. Ингээд нийслэлийн төслүүдтэй холбоотойгоор баривчлагдсан Т.Даваадалай, Б.Сэргэлэнбаатар нарыг хотын даргатай хэзээнээс холбоо хамааралтай болсныг нь хүргэж байна.
Т.Даваадалай бол Х.Нямбаатарыг хэрэндээ л цээжээрээ хамгаалах гэж хичээж байгаа. Туулын хурдын замыг “барина, барихгүй” гэх маргаан гарснаас хойш дайрч, давшилсан болгонд тайлбар өгч, Төрийн ордонд хүртэл далаараа тавиулсан. Харин өнгөрсөн ням гарагт Эрүүгийн цагдаагийн албанаас түүний гэрт нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай баривчлаад байсан бол өчигдөр түүнийг сулласан. Учир нь, түүний эхнэр Б.Анхтуяагийн нэр дээрх “Авангард Уран Дизайн энд Инженеринг” гэх компани нь “Туулын хурдны зам”-ын тендерийн сүүлчийн шатанд шалгарсан гэдэг. Мөн түүнээс гадна Туулын хурдны замын тендерээс 20 тэрбум төгрөг авсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Т.Даваадалайтай хамт "Авангард уран дизайн энд инженеринг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Билгүүн, "Абонк" ХХК-ийн нягтлан бодогч Б.Болормаа нарыг баривчилж, орон байр болон албан өрөөнд нь нэгжлэг хийсэн. Тодруулбал, Н.Билгүүн нь Хотын орлогч дарга Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан "Анка Урбан Инженеринг энд Дизайн" ХХК-ийг 2024 оны аравдугаар сарын 16-нд нэр шилжүүлэн аваад, 2025 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр тус компанийн нэрийг сольж “Авангард Уран Дизайн энд Инженеринг” ХХК нэртэй болгосон байдаг. Ингэснээр түүнийг мөнгө угаах, хөрөнгө завших гэмт хэргээр Эрүүгийн цагдаагийн албанаас хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажилллагааг явуулж байв. Гэтэл өчигдөр Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах саналыг шүүх хүлээн авахаас татгалзсан тул түүнийг сулласан байдаг.
2011-2015 онд Улаанбаатар төмөр замын ХНН-ийн туслах машинч, засварын хүлээн авагч, машинч, засварын инженер, 2016 онд “UniCar” старт-ап үүсгэн байгуулагч, 2017 онд “Батс-Өргөө” ХХК-ийн ОТ сайт менежер, 2018 онд “Аплайс Монгол” ХХК-ийн бизнес хөгжлийн менежер, 2020 онд “Дава Бизнес Консалтинг” ХХК-ийн захирал, 2020 онд “NCСS ХХК”-ийн ОТ төслийн менежер, 2019-2021 онд “Вагнер Ази” ХХК-ийн техникийн зөвлөх багийн менежер, 2021 оноос өнөөдрийн хүртэл “Бодь Интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл хариуцсан захирал, 2022 оноос өнөөдрийг хүртэл “Бодь” группийн R&D төвийн даргаар ажиллаж байсан туршлагатай аж. Т.Даваадалай “Голомт”-ын Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийн захирал, “Бодь интернэшнл” ХХК-ийн Судалгаа хөгжүүлэлтийн төвийн захирлаар тус тус ажиллаж байсан. НИТХ-ын төлөөлөгч, Х.Нямбаатарын орлогч боллоо. Тэгвэл Т.Даваадалайгийн төрсөн дүү Т.Мөнхдалай Х.Нямбаатарын хэрэгжүүлж эхлээд байсан “Улаанбаатар метро”-ны төслийг удирдаж байсан. Өөрөөр хэлбэл, ах Т.Даваадалай Х.Нямбаатарын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, дүү Т.Мөнхдалай нь Х.Нямбаатарын “Улаанбаатар метро”-ны төслийг менежерээр ажиллаж байсан.

Мөн "Сэлбэ дэд төв"-ийн орон сууцны барилгын тендертэй холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар болон “Үнэн ба зөв” намын Нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан нарыг өнгөрсөн баасан гарагт цагдан хорьж, шалгасан. "Сэлбэ дэд төв" төслийн барилгын талбайд дөрвөн монгол компани ажиллдаг. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хувь эзэмшдэг “Професионалстрой” компаниараа "Сэлбэ дэд төв" төслийн долоон багц ажлын нэг багцын гүйцэтгэгч компаниар шалгарсан гэдэг. Мөн Засгийн газраас Туулын хурдын замтай холбогдох хүмүүсийг хуулын байгууллагаас шалгаж дуусах хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Б.Сэргэлэнбаатар нь Х.Нямбаатарыг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга байх үед Ажлын албаных нь мэргэжилтэн байсан. Улмаар 2016 онд Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүн болмогц зөвлөхөөр нь томилогдож байсан түүхтэй.

| ХОТЫН ДАРГЫН ХҮРЭЭЛЛИЙНХНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС НАМНАЖ ЭХЭЛЛЭЭ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |