Ийм нэг урин хавраар л Монголын домогт “Инээмсэглэл” хамтлагийн уянгалаг “хөвгүүд”-ийн дууг сонсмоор болдог сон. Аялгуут дуунуудаас нь эгшиглүүлэх бүрд тэд давтагдашгүй гитарын аялгуу, төгөлдөр хуурын хар, цагаан хос товчлууруудаас төрөх зөөлөн аялгуунд намуухан дуулдаг сан. Хайр, хүсэл мөрөөдөл, гэгээн сэтгэлээр дүүрэн тийм сайхан дуунуудыг чагнаж суухад тэд “Урин хавар ирлээ” гэж зарлаад, хайртай нэгэндээ “Зүрхний үг”-ээ хэлж, “Айзам нийлүүлж хослон дуулъя” гэж гэж дуу бүрдээ эелдэг зөөлнөөр урин дууддаг. Гэхдээ тийн сонсохтусам зуун зуунд эгшиглэх тэр л дуунууд нь хэн бүхний цээжинд лав гэгч нь шургалж, саатан автах зуурт л он цаг хурдалж, эзэд нь сэмхэн цувран одож байх нь юу юунаас илүү гунигтай юм.
“Монголын хөгжмийн зохиолчдын холбоо”-ны гишүүн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион тэдний л нэг байлаа.

Тэрээр унаган Улаанбаатарынх бөгөөд 1962-1964 онд Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Ерөнхий боловсролын 103-р дунд сургууль, 1964-1972 онд Улаанбаатар хотод Зөвлөлтийн гуравдугаар дунд сургуулийг тус тус төгсөж, 1972-1974 онд Сүхбаатарын нэрэмжит Цэргийн Дээд сургуулийн Улс төрийн ангид суралцсан байна. Харин ажлын гараагаа 1974 оноос Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны Гадаад харилцааны хэлтэст рeфeрeнтээр ажиллаж эхлүүлээд 1978-1996 онд Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны харьяа МОНЦАМЭ агентлагт “Новости Монголии” сонины орчуулагч, хянагч, ерөнхий редактор, 1996-1998 онд "T&U" ХХК-ийн хэвлэх үйлдвэрийн гүйцэтгэх захирал, 1998-2010 онд "Сансар" тeлeвизийн “S music” хөгжмийн сувгийн захирал, 2010 оноос өнөөдрийг хүртэл “Хотын соёл” контент нэвтрүүлгийн хөтлөгч редактор хийж, сэтгүүл зүйн салбарт тасралтгүй 50 гаруй жил ажилласан байдаг. Хүмүүс магадгүй сэтгүүлч гэдгээр нь төдийлөн мэддэггүй болов уу. Түүнчлэн түүний нэгэн үйлс бол эх орныхоо түүх, соёл, урлагийг гадаад, дотоодод сурталчлах байсныг ойр дотно олон хүн нь мэдэх билээ.

Нэгэн цаг хугацаанд дуу хөгжим бүтээж, түүгээрээ олон сайхан авьяастныг хөглөн тэтгэж, прок поп гэх нэгэн том ертөнцийн давтагдашгүй долгион байсан тэрээр нэг тийм чин сэтгэл, хайр, хүлээлт, учрал, дурсамж гээд хүний амьдралын бүх л гэгээн бүхнийг дуундаа шингээж, эргээд түүнийг нь сонссон сонсогчдын сэтгэлийг тэр бүхнээр ундаалдаг байсан нь эл авьяаслаг уран бүтээлчийн чадвар болов уу. Түүнийг урлагт дурлахад голлон нөлөөлсөн хамтлаг бол "Битлз" байна.
Энэ тухай "Би бүх насаараа “Битлз”-ийг шүтэж яваа хүн. Нот ч мэдэхгүй дөрвөн залуу цуглаад агуу урлагийг бүтээсэн байдаг. Энэ зүгээр л бурханаас өгсөн авьяас. Тэдний дуунуудыг нот болгож, саятан болсон хүн байдаг гээд бод доо. Тэгэхээр агуу байгаа биз. Хүүхэд байхдаа тэдний зураг, дууны пянзыг авах гэж үзэж тардаг байлаа.“Битлз” хамтлагийн дэлхийн хүн төрөлхтөнд нөлөөлсөн зүйлийг нэрлээд байвал барагдахгүй. Миний ертөнцийг үзэх үзлийг өөрчилсөн. Социализмын үед энэ хамтлагийн дууг сонсоод тэрслүү үзэл авсан. Тэр үедээ тэрслүү үзэлтэн гэж нэрлэгдэж байлаа. Дуунууд нь эрх чөлөө гэж юу байдгийг олон залууст ойлгуулсан гэж боддог. Өнөөдөр ч гэсэн 17 настай хүүхэд тэдний дууг сонсоод сэтгэл нь хөдөлж байна" гэсэн байдаг.
Тэгэхээр урлагийн том орон зайг авьяас, мэдрэмж дүүрэн уран бүтээлээрээ дүүргээд одсон энэхүү хүмүүний зүрх сэтгэлийг хөглөж, олон сайхан уран бүтээл амилуулах замд алдарт "Битлз" хамтлаг хөтөлж, өнөөдөрт хүргэжээ. Тийм ээ, өдийд бол урдаас усны шувууд хэдийнэ ирчихсэн, урин хавар уясуухан байна. Хаа нэгтээ хүмүүс нэгнээ олж, онгон сарны дор хослон дуулж, дурлал, хайрын гэгээн аялгуу, дууг нь сонсож яваа. Өдөр бүр яруухан энх өглөө эхэлж, түмэн шувууд нарыг дуудан жиргэж байгаа. Энэхэн мөчид л хүмүүс орчлонд биесээ хайрлан амьдарч, одтой тэнгэрийн дор хайрын дуугаа дуулцгааж, дуу хөгжмийн эгшигт тайтгардаг. Тэр бол гарцаагүй дуу шигээ, хамтлаг шигээ хүмүүн. Тайзнаа "Инээмсэглэл" хамтлаг эгшиглэхэд Монголын рок поп ертөнц тэр чигтээ сэрдэг. Тэд бол тийм л анхдагч, тийм л сэрүүлэг. Одоо сэтгэлд ойр олон дуу эгшиглэнэ. Домог ингэж эхэлж, он цагт мөнхрөх дуунууд ингэж эгшиглэдэг байх нь. Бүтээл нь энд эгшиглэж байхад эзэн нь ч мөнх, дэргэд, сэтгэлд ойр хэвээр л байх болно.
| ТЭР МОНГОЛЫН РОК ПОП ЕРТӨНЦИЙН ДАВТАГДАШГҮЙ НЭГЭН ДОЛГИОН БАЙЛАА |
|
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-03-10 16:40:46
Циркчид олон улсын наадмаас “Алтан цом” хүртлээ
2026-03-10 15:05:48
130 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ: Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг, тэнд цуглардаг
2026-03-10 14:12:06
СУРАГЧ: Бичлэг дээрх зодож, дээрэлхэж буй хүүхэд манай сургуулийн математикийн багшийн хүүхэд
2026-03-10 14:08:41
2026-03-10 13:36:45
П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна
2026-03-10 13:23:42
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-10 12:19:48
“МӨНГӨН МОД 2025" НААДМЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-03-10 11:51:10
130 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: Манай сургуулийн нэг сурагч зодоонд оролцсон байна
2026-03-10 11:00:02
Баянгол дүүргийн өвсөр үеийн самбо бөхийн аваргууд тодорлоо
2026-03-10 09:23:08
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ
2026-03-10 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |