Монголчуудын хувьд дурсамжаараа аялсан он цаг байлаа, энэ жил. Цэнгэлдэх хүрээлэн дүүргээгүй хамтлаг бараг үлдсэнгүй.
"Камертон", "Номин талст", "Никитон", "3 охин", "Харанга", "Flash", "Outlaw", "Noname", "Мөнхийн реп", "Ice top" гэх домог хамтлагууд болзоот өдрөө товлож, болох цагаа зарлаж, домог болсон хитүүдээ хүргэлээ. Дууныхаа эхний хоёр мөртийг дөнгөн данган дуулав уу, үгүй юу л үзэгчид даган дуулж, тоглолтын турш тэр чигтээ үзэгчид дуулсан тоглолт боллоо, үнэндээ. Магадгүй "Домог шүү дээ", "Дуу хит болно гэдэг дууг нь үзэгчид өөрсдөө дуулчихдаг юм" гэж хэн нэгэн өмөөрч мэдэх байх. Гэхдээ дуу нь хит ч дуучин нь хуучирсан хамтлагуудыг дурсамжаа эргэсэн үзэгчид л аварлаа. Түүнээс чимээгүйхэн дагаж дуулаад тэднийг сонссон бол өнгөө алдан солгойрох нь ч энүүхэнд болж, тэвдэх байсан биз. Ёстой хит дуунуудтай тулдаа л ард нь гарлаа.

Сүүлийн жишээ гэхэд "Flash", "Outlaw", "Noname", "Мөнхийн реп" хамтлагууд наймдугаар сард хоёр ч тоглолоо.Тоглолтод "Flash" хайрыг сануулж, хайрлах хүслийг төрүүлж, “Хайрлаж чадах уу” гэж асуугаад өнгөрсөн бүхний дурсамжийг сэргээж байсан бол "Outlaw"-ийн залуус зүрхгүй болсноо илэрхийлж, “Ядуу хүн дурлах эрхгүй” гэж бүтээгүй ч эргэн дурсахад сэтгэлд дотно хайрыг нь сануулна. "Noname" харин үдшээр өнчин дурлалд халууцуулж, "Мөнхийн реп" зөөлөн гунигт автуулж байлаа. Гэхдээ энэ бүх дууг зөвхөн зарлаж, эхлүүлэх төдийд л үзэгчид даган дуулж, цаг хугацааны “галт тэрэг" -ээр зорчихдоо дуртай өртөөн дээрээ бууж, дурсамж бүхнээ эргэнэ. Дуу бүр түүх, дурсамж, хүн санагдуулна, бороотой өдөр, цэлмэг тэнгэрийн дурдатгалуудад ч аваачна. Ихэнхдээ арван жилийн ариун гэгээн үерхэл, анхны хайр, хүлээлт дүүрэн нандин мөчүүд бодогдож, тэрхэн агшинд эргээд хөвгүүд, охид болсон мэт хөөрөн баярлана. Мэдээж тэдгээр өртөөнд тийм дураар зорчих гэж л Цэнгэлдэх хүрсэн байж таараа. Гэвч нэг ч хамтлаг амьд сайхан тоглолтоо бүрэн дүүрэн, эцсээ хүртэл хариуцлагатай хийж чадаагүй ээ. Олон сар, өдрийн өмнөөс тоглолтоо хийх гэж буйгаа зарлаж, тайзнаа сүртэй нь аргагүй гарч ирээд л үзэгчид рүү микрофоноо шилжүүлээд л гүйцээ.

Нөгөө талаар хамтлагаараа тоглолтоо хийнэ гэж зарлачихаад баахан хамтлаг, дуучид дуулуулж, хамаг цагаа барж, дуусах дөхөхийн алдад хэдэн дуу дуулаад л дуусгачих юм. Тоглолт үзэхээр очсон үзэгчдийн сэтгэгдлээс үзэхэд, дөрвөн цагийн тоглолт хийхээр тов гаргачихаад гурван цагт нь шинэ залуу хамтлаг, дуучдыг дуулуулж байгаад, үлдсэн нэг цагт нь тухайн хамтлагийн дуунуудыг ард түмэн дуулахыг ямар хамтлагийн тоглолт гэх вэ. За эл хамтлагууд дүүрч гэхэд хэзээнээс домог байсан "Харанга" хүртэл арав хүрэхгүй дуу дуулаад л тоглолтоо өндөрлөсөн гэхээр үзэгч, сонсогчдоо арай дэндүү үл хүндэлж байгаа юм шүү. "Харанга"-ыг л үзье гэж хүлээж, зорьж очсон хүмүүсийн хайран сайхан итгэл. Ингэж үзэгчдийнхээ цаг, зав, итгэл, сэтгэлийг эвдэж, үрсэн хууран мэхлэлт болоод л дууслаа даа, үнэндээ. Хариуцлага, үзэгч, сонсогчдоо хүндлэх хүндлэл гэж үнэндээ байсангүй. Ийм жишээ үүгээр ч дуусахгүй. Яагаа вэ, өнгөрсөн жил “Камертон” хамтлаг 28 жилийн тоглолтоо хийх гэж зарласан өдрөө тоглолтыг нь үзэхээр цугласан үзэгчдээ олон цагаар хүлээлгэж, өөрсдөө MCS-ийн 30 жилийн ойд дуулаад явж байх жишээтэй.

“Номин талст” байна. Хамтлагаараа тоглоно гэж тов зарлачихаад, А.Хаянаа, Т.Дэлгэрмөрөн хоёр л дуулаагүй юу. Ийм ёс зүйгүй, үзэгчдээ хүндлэх сэтгэлгүй байж ямар нүүрээрээ тоглолт товлодог юм бэ. Хамтлагууд шил дараалан ийн Цэнгэлдэх хүрээлэнд тоглох тов зарлаж, яваад очихоор огт өөр хэдэн хамтлаг, дуучдаар хамаг цагаа аргацааж, арай чүү гол тоглогч нар нь өөрсдөө гарч ирэхээрээ дуугаа харамлаж байгаа аятай тоглолтоо өндөрлүүлчихдэгээс харахад нэгэн төрлийн “мөнгө угаах” арга л гэлтэй. Ямартай ч дараа дараагийн тоглолтоо хийхээр товлосон хамтлагууд анхаарч, хариуцлагатай байж, тоглох гэж буй бол тоглосон шиг тоглож, үзэгчдээ хүндлээрэй гэж хүсэж байна.
| ДУУ НЬ ХИТ Ч ДУУЧИН НЬ ХУУЧИРСАН ХАМТЛАГУУДЫГ ДУРСАМЖАА ЭРГЭСЭН ҮЗЭГЧИД Л АВАРЛАА ДАА |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |