Бидний мэдэх реппер Цэцэ буюу Цэцэнбилэг 1988 оны дөрөвдүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод Намнандоржийн бага хүү болон мэндэлсэн. Аав нь цахилгааны инженер, ээж нь орос хэлний багш мэргэжилтэй. Түүний хүүхэд нас 220 мянгат өнгөрсөн гэдэг. Цэцэ багадаа зураг зурах, сагсанбөмбөг тоглох хоббитой байсан. Зурах авьяасаа хөгжүүлж, ШУТИС-ийн Интерьер дизайны ангид элссэн ч, удалгүй АНУ-ыг зорьж тэндээ сонгосон мэргэжлээрээ суралцаж төгссөн байдаг.
Түүнийг хип хоп хөгжимтэй анх найзлуулсан хүн бол түүний төрсөн эгч. Эгч Уорон Жигийн цомгийг эгч нь төрсөн өдрийн бэлэг болгон өгснөөр энэ хөгжмийн чөлөөтэй байдал нь Цэцэгийн сонирхлыг ихэд татсан гэнэ. Ингэж явсаар 2004 онд 16 настай байхдаа “Vanquish” хамтлагийг байгуулж байлаа. Хамгийн анх бид нар “Excel” гэдэг дуу гаргаад л үеийнхэн дундаа танигдаж байсан. Тус хамтлаг анх Цэцээ, Пангасс, Дандий гэсэн гурван гишүүнтэйгээр байгуулж байсан одоо зургаан гишүүнтэй болж хүрээгээ тэлсэн. Сонирхуулахад “Vanquish” хамтлагийнхан “Ногоон баатар” хэмээх хөдөлгөөний хүрээнд хотынхоо тодорхой цэгүүдээр явж хог цэвэрлэх аянд оролцсон. Мөн Цэцэ өөрийн “2012” цомгийн бүх орлогыг асрамжйн газрын хүүхдүүдэд хандив болгон өгч, хоёр дахь цомгийнхоо бүх орлогыг хүнд өвчин туссан нэгэн хүүгийн эмчилгээний зардалд хандивлаж байсан удаатай.
Мөн Цэцэ гадаадад суралцаж байх хугацаандаа дуу хөгжмөө тасралтгүй уран бүтээл туурвиж “Миний пүүз”, “220”, Diss to 76 зэрэг хит дуунуудаа бүтээж байсан билээ. Тэр ханын шүүгээндээ студи байгуулж уран бүтээлээ эхэлсэн. Пульт, микрофон, өндөр нягтралтай камер худалдаж аваад хоолойгоо бичиж, дүрсээ аваад Монгол руу явуулж клип, дуугаа гаргадаг байв. Мөн өнөө цагийн трап хөгжмийн тод өнгө болсон Гинжинг гаргаж ирсэн гэхэд хилсдэхгүй ээ.
(8).jpg)
Цэцэ хэзээнээс сонирхсон бүхнээ эвлэгхэн сурчихдаг байсан гэдэг. Энэ ч зангаараа их сургуулийн төлбөрөө олохын тулд Япон ресторанд ажиллаж, улмаар тогооч болсон. Үүнийгээ ч ажил болгож цар тахлын үед буюу 2021 онд "Chikara Japanese Steakhouse” гэх өөрийн рестораныг нээж байсан юм.
Энэ талаараа тэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ээж аавынхаа гэрээс гараад л хоол хийх дуртай болсон. Хүнд хоол хийж өгөхөд, түүнийг амтархан идэхийг харах гоё. Хийж байх явц бол гоё биш л дээ. Үйлчлүүлэгчидтэйгээ хөөрөлдөх, үзүүлбэр үзүүлэх нь хоолны минь нэг хэсэг.Би лагертаа найзууд, гэрийнхэндээ амттай хоол хийж өгөөд их дайлдаг учир ер нь мэднэ л дээ. Бүгд л ресторанаа нээгээч гэдэг байсан. Миний хувьд ч олны танил хүн тогооч боллоо гэдэгт би эмзэглэдэггүй. Санаа зовохоо больсон. Монголд бүгд дарга болох, оффист ажиллахад дурлаад байдаг. Тэр нь буруу ч юм шиг. Мэргэжил бүхэн сайхан гэдэг үгтэй санал нэг. Тогооч байх гоё” гэсэн байдаг.
(10).jpg)
Үүгээр ч зогсохгүй чамгүй авьяастай гэдгээ баталж, “Хоёр гүүрний цаана” уран сайхны киноны гол дүрийн залуу Саруулын дүрийг бүтээж, өөрөө киногоо гардан хийж байсан удаатай. Уг кино ашиг орлогоороо төдийлөн тэргүүлээгүй ч хэзээд үзэхэд уйдахгүй, хөнгөн хөгжилтэй, романтик бүтээл болсон байдаг. Үүнтэй уншигчдад маргахгүй биз ээ. Мөн сүүлд л гэхэд Цэцэ “Монгол” телевмзийн “Ододтой бүжиглэе” шоунд оролцож, сонсогчдодоо гайхшируулсан удаатай. Ингээд харахад Цэцэ аль ч салбарт элдэвтэй, авьяастай нэгэн.
(7).jpg)
(10).jpg)
| ХИП ХОПЫН ЭЛДЭВТЭЙ “ХҮҮ” ЦЭЦЭ |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |