Бид тоглолтын бэлтгэлийн үеэр реппер Mrs M –тэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
“ЭНЭ МӨЧ” ТОГЛОЛТООРОО ГИНЖИН БИД ХОЁР ХАМТРАЛЫНХАА ТАЙЛАНГ ТАВЬЖ БАЙНА
-Сайн байна уу. Тоглолтын бэлтгэл ажил хэр явж байна вэ. Бүрэн хэмжээний тоглолт гэдэг утгаараа догдлол дүүрэн өдрүүд өнгөрч байгаа байх?
-Энэ удаагийн тоглолт Гинжин бид хоёрын хамтралын анхны бүрэн хэмжээний тоглолт болж байна. Тэр ч утгаараа өнгөрсөн хугацаанд бид юу хийсэн бэ гэдгээ сонсогчдодоо тайлагнаж байна гэж ойлгож болно. Сонсогчдодоо чанартай тоглолт үзүүлэхийн тулд өдөр бүр маш их бэлтгэл хийж байна. Тоглолтод 30 гаруй дуу дуулна. Мөн бид хоёртой хамтарсан уран бүтээл гаргасан болон дотны дуучид маань хүрэлцэн ирнэ. Тоглолтынхоо өмнө 3-4 шинэ дуу цацахаар төлөвлөөд, ар араас нь гаргаад явж байна.
-Тоглолтын онцлог юу байх вэ?
-Бид “Skin” энтертайнментын найруулагч Б.Анартай хамтран тоглолтоо найруулж байна. Найруулга, шоу талаасаа маш гоё зүйлсийг бэлдсэн байгаа. Зүгээр л дуулаад байх биш, илүү гоё үзүүлбэрүүд гарах болно оо.
-Гинжингийн талаар яриа дэлгэх үү. Та хоёрын хамтрал хэрхэн эхэлж байв?
-Бид хоёрын хамтрал “Энэ мөч” дуунаас эхэлсэн болохоор тоглолтоо ингэж нэрлэсэн. Сүүлийн жилүүдэд бид хамтрагчид байхаас гадна маш сайхан амьдралын найзууд болсон. Ёстой л нөгөө тараа танилцана гэдэг шиг. Хамтдаа олон цаг тоглолтын бэлтгэл хийнэ. Тэр бүрд нэгнийгээ найз нөхдийн хувиар халамжилж, хүндэлж ирсэн.
Анх бол би хип хоп суурьтай байгаагүй шүү дээ. Тэгээд “Цор ганц” дуу гарсны дараахан Гинжин хамт дуу хийх санал тавьсан. Тэгээд аяыг нь сонсоод, өөрийнхөөрөө мэдрээд дуулсан. Тэгж л танилцаж, дараагийн дуунууд ар араасаа гараад л өнөөдөрт хүрсэн. Тэрнээс бид хоёр хамт дуу хийх ёстой гэж бодож өнөөдрийг хүрээгүй. Өөрсдийн сонирхлоороо өнөөдрийг хүрсэн. Магадгүй бид хоёр хамтрахаа больсон ч нөхөрлөл маань үүрд гэж боддог.
-Уран бүтээлчийнх нь хувьд?
-Би найзыгаа хөгжмийн асар өндөр мэдлэгтэй, боловсролтой гэж боддог. Мөн өөрийгөө үргэлж шинэ мэдээллээр цэнэглэж, хөгжиж байдаг. Хүмүүст авьяасынхаа нэгээхэн хэсгийг л харуулдаг. Түүнтэй хамтарч уран бүтээл хийж, суралцаж байгаадаа баярлаж явдаг даа.
-Таны хувьд ойрын жилүүдэд ганцаараа тоглолт хийх бодол бий юү?
-Байгаа, гэхдээ миний дотроо бодсон, төсөөлсөн зүйл минь болсон цагт хийнэ ээ.
-Та анх үргэлж нүдний шилтэй, нууцлагдмал байдлаар гарч ирж байсан шүү дээ. Харин сүүлийн клипнүүдийг харахад илүү нээлттэй, эмэгтэйлэг харагдсан. Энэ талаар таны бодол?
-Одоо өөрийгөө толинд харахад жоохон охин шиг харагдахаа больсон, илүү эмэгтэйлэг бүсгүй болсон байна. Бас ээж болсон цагаасаа хойш өөрийгөө илүү эмэгтэйлгээр мэдэрч байгаа. Миний хувьд уран бүтээлүүд маань амьдралын хэв маяг, үзэл бодолтой уялдаатай байдаг. Хүн хувьсаж өөрчлөгдөж байх ёстой ч гэж би боддог. Яг нэг хэвэндээ байгаад л байвал тэр хүн хөгжихгүй байна гэсэн үг. Энэ тоглолт миний залуу насны хамгийн гоё, оргил үед болж байгаа болохоор өөртөө хамгийн гоёороо байж, дурсамж бүтээхийг хүсэж байгаа. Мөн энэ удаагийн тоглолт өмнөх Mrs M-ийн төгсгөл болж, илүү өөрөөр гарч ирэх үе минь болж байна.
-Илүү өөр Mrs M гэдэг нь, дэлгэрэнгүй яривал?
-Сүүлийн 24/7 дууны клипнээс намайг арай өөрөөр харсан байх. Дэлхий нийтээр дрилл хип хоп тренд болж байна. Энэ урсгалаар дуу хийсэн анхны эмэгтэй артист болж байгаа. Үүнийгээ ч илүү нутагшуулахыг зорьж байгаа.
-Та нэг хэсэг амьд хөгжмийн хамтлагт хөгжимчин байсан шүү дээ. Одоо хөгжим тоглож байна уу?
-Гитар, бөмбөр тоглодог. Одоо гэхдээ бөмбөрөөс холдсон байх. Мөн сүүлийн жилүүдэд гэртээ студитэй болоод, хөгжим хийж, дуугаа бичиж үзэж байгаа.
-Тайзны нэрийн тухайд?
-Би 2016 оноос уран бүтээл хийж байна. Mrs гэдэг гэрлэсэн эмэгтэй, M үсэг бол тухайн үедээ санаандгүй хэлэхэд эвтэйхэн байсан болохоор өгч байсан. Гэхдээ одоо бодоход утга учиртай байсан байгаа юм. Мөрөөдөл, music гээд л нөхөр минь хүртэл М үсгээр эхэлсэн нэртэй гээд л...
-Үзэгчдийн мэдэхгүй Mrs M-ийн нөгөө тал гэвэл?
-Хүн бүрд хоёр тал байдаг нь үнэн. Миний хувьд заримдаа өөртөө итгэлтгүй, тайзан дээр гарч чадахгүй болтлоо сандардаг. Өөрийгөө тусгаарлаад, хэнтэй ч харьцмааргүй. Харин нөгөө талд илүү өөрийнхөөрөө би байдаг.
-Та өөрийнхөө одоогийн амьдралыг нэг өгүүлбэрээр илэрхийлээч?
-Яг шударгаар хэлэхэд, ээж болсноос хойш миний амьдралын талаарх бодол илүү хүчтэй болсон. “Би охиндоо эд хөрөнгөөс илүү юу үлдээх үү, яах уу” гээд л... Одоо ээжтэйгээ хамтарч охиндоо, хойч үедээ зориулж дуу хийж байгаа. Үүнийг нэг өгүүлбэрээр гэвэл “Одоогийн Mrs M бол өөрчлөлт” юм даа.
-Та дууныхаа үг, клипийн зохиолоо өөрөө бичиж байна уу?
-Анх би зүгээр л юм бичдэг хүүхэд байсан. Ээж намайг зохиолч болох байх гэдэг байлаа. Толгой, сүүл холбосон дууны үг биш, богино өгүүллэг, шүлгүүд бичдэг. Одоо өөрийнхөө дууны үг, клипний санаагаа гаргаад явдаг.
-Хүмүүс таныг жүжигчин О.Энхтуулын охин гэж “цоллодог” шүү дээ. Ээжийнхээ уран бүтээлийг сүүлд хэзээ үзсэн бэ?
-Хүүхэд байхад анзаарч, ойлгож үздэггүй байсан юм билээ. Хүүхэд байхад театр руу дагаж явдаг байсан ч “Ээж ажлаа хийж байна аа” л гэж боддог байсан. Өнгөрсөн жил “Опал” жүжгийг нь үзээд ээжээрээ маш их бахархсан. Тэр олон жил тайзнаа гараагүй ч үргэлж тайзан дээрээ байсан мэт байсан. “Тод хувцастай эмэгтэй” жүжгийг хараахан үзэж амжаагүй.
-Ээжийн тань танд хэлж байсан хамгийн гоё үг юу вэ?
-Ээж минь намайг “Миний охин үргэлж нисэж амьдар” гэдэг. Би тэгж л өөрийнхөөрөө амьдарч байгаа.
-МУГЖ С.Өлзийхүү, У.Уранчимэг болон таны ээж СТА О.Энхтуул нар УДЭТ-аас ажил, амьдралын гараагаа хамтдаа эхэлсэн. Сүүлд охид нь хамтдаа зургаа авхуулсан байсан шүү дээ. Энэ талаар яриа дэлгэвэл?
-Жоохон байсан болохоор төдийлөн санадаггүй юм. Гэхдээ Х.Баярмаа их хөөрхөн барби шиг, үсээ хоёр боодог охин байсныг санадаг. Тэр зургийн санааг анх Баярмаа гаргаж байсан. Одоо тэр зургийг авхуулсандаа маш их баярладаг. Ээж нар маань ч их баярлаж хүлээж авсан. Бид гурав хэдий завгүй байсан ч нэгнийхээ хэрэгтэй үед тусалдаг найзууд.
-Ярилцлагын төгсгөлд сонсогч нартаа хандаж үг хэлэх үү?
-Өнгөрсөн, одоо, ирээдүйд ч намайг сонссоор байгаа бүх хүнд баярлалаа.
-Ярилцсанд баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье.
-Баярлалаа.
MRS M БУЮУ Э.ТАМИР: МОНГОЛД ДРИЛЛ ХИП ХОПЫГ НУТАГШУУЛСАН АНХНЫ ЭМЭГТЭЙ АРТИСТ БОЛОХЫГ ЗОРЬЖ БАЙГАА |
|
2025-02-07 18:26:11
2025-02-07 16:36:35
2025-02-07 15:55:19
2025-02-07 15:32:47
2025-02-07 14:47:26
2025-02-07 14:47:00
2025-02-07 14:18:30
2025-02-07 14:06:21
2025-02-07 13:30:28
2025-02-07 13:20:04
2025-02-07 12:41:47
2025-02-07 12:36:06
2025-02-07 11:06:14
2025-02-07 11:05:44
2025-02-07 10:56:21
2025-02-07 10:54:00
2025-02-07 10:23:50
2025-02-07 10:15:01
2025-02-07 09:17:54
2025-02-07 09:00:18
2025-02-07 08:42:57
2025-02-07 08:15:00
2025-02-07 08:00:00
2025-02-07 07:16:56
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-06 19:32:42
2025-02-06 18:07:19
2025-02-06 17:35:55
2025-02-06 16:44:33
2025-02-06 16:32:10
2025-02-06 16:16:15
2025-02-06 15:46:58
2025-02-06 15:33:05
2025-02-06 15:05:19
2025-02-06 14:57:24
2025-02-06 14:40:00
2025-02-06 13:55:11
2025-02-06 13:51:17
2025-02-06 13:30:28
2025-02-06 13:28:30
2025-02-06 12:24:32
2025-02-06 11:33:03
2025-02-06 11:13:24
2025-02-06 10:43:05
2025-02-06 10:40:10
2025-02-06 10:34:13
2025-02-06 09:50:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |