Реппер Гинжин буюу Гоцбаярын Гарьд нь 1992 онд Герман Улсын Лэйпциг хотод төрж, багадаа эх орондоо ирсэн. Гинжин багаасаа дуучин болох мөрөөдөлтэй байсан бөгөөд ахлах ангийн сурагч байхдаа EZ-Loc нэрээр анхны дуунуудаа хийж эхэлсэн байдаг. Тухайн үед реппер Цэцэ түүнийг хип хоп хөгжмийн зах зээлд гаргаж ирсэн гэдэг.
Үүний дараа Гинжин Хүмүүнлэгийн ухааны их сургуульд англи хэлний орчуулагчийн ангид сурч байгаад Тайвань Улсыг зорьж байсан. Тайвань Улсад аялал жуулчлал, зочид буудлын менежментийн удирдлагаар төгссөн. Түүний аав, ээж аялал жуулчлалын бизнестэй учраас энэ мэргэжлийг сонгож суралцсан. Мэргэжлээрээ олон жил ажиллаагүй. Багаасаа ресторантай болохыг мөрөөддөг байсан учраас энэ мэргэжил дөхөм гэж сонгож байжээ. Тэр үедээ ч хөгжмөө орхилгүй байсаар эх орондоо ирээд цомгоо гаргасан байдаг. 2013 онд Ez-Loc нэрээ сольж Гинжин болгосон байдаг. Гинжин гэх нь монголчууд ч, гадаадууд ч хэлэхэд амар. Утгын хувьд ч өөрийг нь илэрхийлж чадах юм шиг санагдсан байна. Учир нь Гинжин багаасаа л гинж, цаг гэх мэт гоёл чимэглэл, жижиг хэрэглэлд дуртай байжээ.
(8).jpg)
2016 он хүртэл мэргэжлээрээ ажиллаж байгаад эрчимтэй уран бүтээлээ хийж эхэлсэн. Түүнээс хойш “Хөөрхөн охин трап сонсдог”, “Бороо”, “Энэ мөч” зэрэг түүний гаргасан дуу бүр хит болсон гэхэд хилсдэхгүй ээ. Гинжин дуугаараа дамжуулан юу ч үгүй байсан ч шантралгүй зүтгэсээр байхад амжилтад хүрнэ гэдгийг л мэдрүүлэхийг зорьдог гэнэ. Энэ талаараа тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хөгжмийг би хэзээ ч ажил гэж ханддаггүй. Тийм болохоор хэзээ ч уйдаагүй, бас залхуураагүй. Нэг зүйлдээ тууштай бөгөөд дуртай зүтгэхэд л аяндаа амьдрал урамшуулдаг гэж боддог. Зарим дуундаа би зүгээр л онгирох дуртай, миний гинж ийм, миний мөнгө тийм гэх мэтчилэн. Зарим хүнд тэр нь таалагддаггүй, гэхдээ цаагуураа бас л би хэн нэгэнд цагаан атаархал төрүүлж, тэр хүнийг атаархсандаа хөдөлмөрлөж, адилхан болохын төлөө зүтгэх байх гэж итгэж тиймэрхүү дуу хийдэг” гэжээ.
.jpg)
Мөн Гинжинг “Лойчихсон” бүлэггүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэд багаасаа нөхөрлөж, хөгжимд сонирхолтой найзуудаараа нийлж хамтдаа 2009 онд “Лойчихсон” бүлгийг бий болгосон. Lil Thug E, Гинжин тэргүүтэй “Лойчихсон” бүлэг трап урсгалыг анх Монголд дэлгэрүүлсэн. Хип хоп хөгжим сонирхогчид тэднийг шинэ үеийн хип хопыг хамгийн эрчимтэй хөгжүүлсэн гэлцдэг. Уран бүтээлч хүний хамгийн том “зэвсэг” хоолой нь байдаг. Харамсалтай нь Гинжин хоолойны хоргүй хавдраар өвчилж, гурван удаа хагалгаанд орсон. Энэ үедээ хоолойны өнгө нь өөрчлөгдсөн ч тэрбээр сонсогчдод нэг ч зүйл мэдэгдэлгүйгээр уран бүтээлээ туурвисаар байсан билээ. Зарим хүн түүнийг "Албаар хоолойгоо өөрчилж, маяглаж байна" гэлцэж байсан. Тэгвэл тэрбээр энэ жил сүүлийн хагалгаандаа орж, өвчнөө даван туулжээ. Энэ талаар цахим хуудастаа “Ингээд гурав дахь удаагаа хоолойны хагалгаанд орох гэж байна. 2021 оноос хойш өвдөж эхлээд, хоёр удаа хагалж, эдгээх гэж үзлээ. Гадуур хүмүүс миний хоолойг янз бүрээр ярьдаг юм байна лээ. Албаар хөвчөө тасалсан. Хоолойгоо суулгасан гэх зэргээр. Хоолойны хоргүй хавдар ургачихаад хагалгаагаар авсны дараа дахиад л ургачихаад байгаа юм аа.Тэр нь хоолойг минь барзгар, сөөнгө болгоод байгаа. Монголын ёс гурав гэдэг дээ! Энэ удаад дахиж эмчлүүлэх шаардлагагүй эдгээсэй гэж үнэхээр хүсэж байна. Энэ хоолойг зарим нь хип хоп үглэхэд гоё байна ш дээ гэдэг. Надад өөрт минь маш их хэцүү байдаг, өвддөг, ядардаг. Үүнээсээ болж би толгойндоо байгаа мэдрэмж, өнгө ая, дуулалтаа гаргаж чадахгүй, маш их стресс, нерв хөдөлдөг юм. Энэ сөөнгө хоолой надад байсан потенциалыг 100 хувь гэж үзвэл дор хаяж 50 хувиар бууруулсан. Сайхан цаг ирэх байх аа. Хүссэн өнгөөрөө буцаж дуулдаг болох цаг. Энэ гурав дахь удаагийн маань хагалгаагаар ирээсэй гэж хүсэж байна” гэсэн билээ.
Үүнээс Гинжин ямар ч үед, хаана ч уран бүтээлээ тууштай хийсээр яваа уран бүтээлч гэдэг нь харагдаж буй биз ээ. Тэгвэл реппер Гинжин, Mrs M нарын хамтарсан “Энэ мөч” тоглолт наймдугаар сарын 17-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болохоор болжээ. Өнөө цагийн хип хопын хамгийн тод гялалзаж буй уран бүтээлчдийн төлөөлөл болсон тэдний тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэн дүүргэж, энэ зуны хамгийн зугаатай шоу, тоглолтуудын нэг болно гэдэгт итгэлтэй байна.

| ТРАП ХӨГЖМИЙН ТОД ӨНГӨ ГИНЖИН БУЮУ Г.ГАРЬД |
|
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |