-Сайхан наадсан уу, та. Мэргэжлийн артист болох гараагаа хэрхэн эхлүүлж байснаас тань яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу, сайхан наадсан уу. Намайг Бямбаагийн Энхцэцэг гэдэг, Мандах Бүртгэл Их сургуулыг Нягтлан бодогч/ англи хэлний гүнзгий ангиар 2012 онд төгссөн.Үүний дараа 2013 онд өөрийн сонирхлоо хөгжүүлж эхлэн 2B entertainment дэргэд нүүр будалтын чиглэлээр гараагаа эхэлж анхны сургалтаа төгссөн. 2014 оноос студиогоо нээж “Diva professional beauty academy”-ийг үүсгэн байгуулсан. Харин 2015 онд АНУ руу нүүр будалтаараа суралцаж, 2017 БНСУ-д Korea broadcasting art school хөмсөг шивээсээрээ суралцан өөрийн “Эва салон”-ыг нээж одоог хүртэл охид, бүсгүйчүүдийнхээ гоо сайхны төлөө ажиллаж байгаа бүсгүй байна. Нүүр будалтын гараа эхлүүлэх хамгийн том тулгуур бол манай нөхөр маань байсан. Манай хүн “2B entertainmen”t студиогоо 2005 оноос хойш клип, зураг авалт, реклам гээд ажиллуулж байгаа. Миний бие нүүр будалтын студиогоо нөхрийнхөө студийнх нь нэг өрөөнд нь анх гурван найзтайгаа эхлүүлж байлаа. Тэр цагаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна даа. Эргээд бодоход маш үнэ цэнтэй хайрламаар, амьдралын минь алтан үе гэж хэлэхээр цаг хугацаа өнгөрсөн байна.
(5).jpg)
-Аsian Beauty & Hair dressing skills exchange competition-д Алтан Гар Монголын Үсчин Гоо Засалчдын Мэргэжлийн Холбоо хамт олноороо монгол улсаа төлөөлөн уригдсан байсан. Энэ талаар яриа дэлгэвэл?
-Тийм ээ, энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа баг бүрэлдэхүүн нь Дэлхийн аварга хүмүүс зохион байгуулж биднийг урьсан байгаа. Азийн оронд эд мандаж байгаа загвар зохион бүтээгч Лан Линг гээд залуу мөн БНХАУ-ын гурав дахь том хот болох Xiamen хотод үс гоо сайхны тэмцээн нь болсон. Мөн хувцас загварын шоу нь давхар болж маш дурсамжтай, талархмаар тэмцээн болж өндөрлөсөн.
Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн манай студи “Elen beauty academy” үүсгэн байгуулагчид болон “Golden hand” холбооноос артистууд нүүр будалтын төрөлд Олон улсын шүүгчээр уригдсан. Мөн манай улсын нүүр будалтын артистууд маань маш амжилттай нүүр будалтын тэмцээнд оролцож мөнгө, хүрэл, тусгай байрын шагналууд авсан. Миний хувьд гоо сайхны өөр төрөл болох шивээсний төрлөөрөө оролцож, алтан медалийн эзэн болж өмнөх амжилтаа дээшлүүлж чадсан гайхалтай тэмцээн болж өндөрлөсөн байгаа.
-Та өмнө олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцож байв уу?
-Анх 2019 онд Монгол Улсаа төлөөлөн Дэлхийн аварга шалгаруулах “OMChairworld” тэмцээнд Франц Улсад хамгийн нүүр будалтын гурван төрөлд явж оролцож хамгийн анхны Олон улсын тэмцээндээ оролцож нүд нээгдэж маш их зүйлс суралцаж авч байлаа. Тэрний дараа 2019 оны сүүлээр Тайван Улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс хөмсөг шивээсний төрлөөрөө хүрэл цомын эзэн болж байсан. ДАШТ-нд 2023 онд хуримын нүүр будалтын дөрөвдүгээр байр, 2024 онд creative lash төрлөөр нэгдүгээр байр, 2021 онд u brilliant олон улсын онлайн тэмцээний нүүр будалт, шивээсний төрлөөрөө алт, мөнгө, хүрэл цом хүртэж байсан. Мөн 2024 оны Asian beauty & hair dressing skills exchange competition тэмцээнд хөмсөг шивээсний төрлөөр алтан медаль тус тус авч байсан.
(4).jpg)
-Дэлхийн аваргын бэлтгэл эхэлсэн байх. Энэ жил манай улс ямар баг бүрэлдэхүүнтэйгээр яаж оролцох төлөвлөгөөтэй байгаа бол?
-Энэ жил монголоос 41 хүний баг бүрэлдэхүүнтэйгээр явахаар бэлтгэлдээ ороод бэлдэцгээж байгаа. Энэ жилийн хувьд маш хариуцлагатай жил болж байгаа учир нь 2019 оноос хойш цар тахлаас шалтгаалан тэмцээнүүд онлайнаар болж байсан ба 2019 оноос хойш энэ цаг мөчийг хүлээсэн хүмүүс их байгаа. Сойгдоод уралдахад бэлэн болсон морь мэт л Монголын тамирчид маань энэ жил нэлээн том зорилго тээсэн бэлтгэлээ хийж байна даа.
-Нүүр будалтын хамгийн чухал зүйл, түгээмэл гаргадаг алдаа юу вэ?
-Нүүр будалтын хамгийн чухал зүйл бол энэ олон жилийн туршлага дээр хархаар уусгалт гэдэг л хамгийн чухал санагддаг. Түгээмэл гаргадаг алдааны хувьд будалт хйих үед нүүрнийхээ ясыг мэдрэх маш ёухал байдаг. Харин сургалтанд ирж байгаа хүиүүс маань ясаа мэдэрч чадахгүй байх нь элбэг. Бид сургалтаараа энэ зүйлс дээр нь илүү тайлбарлаж зааж өгдөг байгаа.
-Одоо Б.Энхцэцэг гэх хувь хүний талаар ярилцах уу. Хүүхэд нас, гэр бүлийнхээ талаар яриа дэлгээч?
-Хүүхэд нас минь ээж ах хоёртойгоо амьдардаг ээжийн эрх охин л байж өссөн дөө. Миний энэ нүүр будалтын мэдрэмж ээжтэй минь маш их холбоотой санагддаг. Ээж минь санхүүгын хүн хэрнээ их уран гартай хүн байдаг. Бага байхад трэнд болж байгаа күртэк, шуба хараад шууд надад оёоод өгдөг байсан , нарийн боов маш глё хйидэг. ээжийнхээ мэдрэмж, авьяасыг нь өвлөж авсан байх. Арван жилдээ сургуулийнхаа загварын шоу ороод алтан медаль авахад манай ээж сонингоор хувцас хийж өгч байлаа, миний ээжид чадахгүй зүйл гэж нэг ч байхгүй л санагддагдаа кк. Одоо миний гэр бүлийн хувьд гурван хүүгийн ээж ам бүл тавуулаа амьдардаг.
-Улс орон бүрийн бүсгүйчүүдийн нүүрний бүтцэд ялгаа бий. Манай Монгол охидууд аль хэсгээ тодруулж яаж будах тохиромтой бол. Дөнгөж нүүрээ будаж эхлэх гэж буй охидод зөвлөгөө өгөөч?
-Манай Монгол хүмүүсийн ясны бүтэц евро, ази дотроо илүү томд тооцогддог тийм учираас нүүрний хэлбэрээ зөв болгохын тулд хөмсөг нь нүүрэнд нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр сууриа зөв тавиад, хөмсөгөө гоё хэлбэржүүлээд цэвэрхэн будсан байхад илүү залуулаг, эрч хүчтэй, ялдамхан гэд бүх төрхийг илэрхийлэр боломжтой байдаг.
-Артист болохыг хүсэж байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч?
-Артист болох гэж байгаа охид бүсгүйчүүддээ хэлэхэд боломж бол үргэлж нээлттэй! хүн дуртай, дурлаж хийсэн зүйлдээ хэзээ ч харамсдаггүй бас аз жаргалтайгаар ажиллаж чаддаг. хамгийн гол нь сурхаар шийдэж эхэлсэн бол тууштай байнга хийх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
(4).jpg)
| Б.ЭНХЦЭЦЭГ: “WORLD CUP PARIS 2024” ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙНА |
|
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |