-Сайн байна уу. “Miss Mongolia-2024” тэмцээний тэргүүн мисс болсонд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцаач?
-Сайн байна уу. Намайг Баяраагийн Сувд-Эрдэнэ гэдэг, 21 настай. Аав минь Хэнтий аймгийн Бэрх хотын харьяа Костягийн Баяраа, ээж мөн Хэнтий аймгийн Норовлин сумын харьяа Гомбобаатарын Алтанцэцэг гэж хүн байдаг. Одоогоор миний бие АШУҮИС-д нүүр, ам судлаач мэргэжлээр суралцдаг.
“Miss Mongolia-2024” тэмцээний тэргүүн мисс болоод үнэхээр их догдолж баярласан. Бас Хэнтий аймаг гэж нутаг усаа, аавынхаа нэрийг дуудуулах, мөн миний нэрийг зарласны дараа надаас илүү баярлаж догдолж зогссон гэрийнхнээ харах үнэхээр сайхан мэдрэмж байсан. Одоо бол маш их хариуцлага мэдэрч байгаа. Монголын мисс гэдэг нэр хүндийг авч яваа учраас өмнөхөөсөө илүү хичээх хэрэгтэй гэж бодож байна.
(4).jpg)
-Мисс болоход гэр бүл нь их баярласан байх. Танд юу гэж хэлж, яаж хүлээж авсан бэ?
-Гэр бүлийнхэн маань маш их баярласан. Тэгээд энэ нэр хүндийг дагаад маш том хариуцлага ирж байгаа шүү гэдгийг сануулж байсан.
-Тэмцээний бэлтгэлээ хэрхэн хангасан бэ?
-Тэмцээний бэлтгэл хавраас эхэлсэн. Гэрийнхэн, ах дүү, найз нөхөд гээд бүгд тусалж дэмжсэн. Фитнесээр хичээллэдэг, загвар өмсдөг байсан нь бэлтгэл хангахад дөхөм байсан. Гэхдээ анагаахын хичээлийн хажуугаар авьяасын үзүүлбэрээ бэлдэх, бусад бэлтгэлүүдээ хангах, зураг авалтуудад оролцох дээр цаг заваа зохицуулахад бэрхшээл гарч байсан.
-Энэ жилийн тэмцээн их онцлог болсон санагдсан. Энэ талаар яриа дэлгэвэл?
-Энэ жил олон улсын гэсэн тодотголтойгоор зохион байгуулагдсан. Олон орноос оролцогчид ирсэн. БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг улсын үзэсгэлэнтэй охидтой найзууд болсон. Тэдний бэлтгэл нь маш сайн хангагдсан байсан. Тэр хэрээр илүү их хичээж, улс орондоо болж байгаа тэмцээний амжилтыг улсдаа үлдээнэ гэж зорьж оролцсон.
(8).jpg)
-Тайзнаа ямар үзүүлбэр үзүүлсэн бэ?
-Би Данзанравжаагийн "Үлэмжийн чанар" дууг тэмцээндээ зориулан сурч дуулсан. Эмэгтэй хүний бүхий л сайхныг магтан дуулсан, мөн өв соёлоо агуулсан энэхүү дууг миссийн тэмцээнд яг тохирох болов уу гэж сонгосон.
-Таны хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?
-Би Хэнтий аймагт төрж, өссөн. Арван жилээ Дорнод аймагт төгссөн. Багаасаа олон спортоор хичээллэдэг, өвөө эмээ дээрээ их очих дуртай, амралт болгоноор хөдөө явдаг охин байсан. Морь унах, гол горхины чимээ сонсох, ууланд гарах их дуртай. Мөн гурван дүүтэй, айлын том охин. Багаасаа дүү нарынхаа өмнө хариуцлага хүлээж, зөв явах ёстой гэсэн үзэл бодол маань өнөөдрийн намайг бүтээсэн болов уу гэж боддог.
-Өмнө нь загварын тайзнаа алхаж байв уу. Хэзээнээс загвараар хичээллэх болсон бэ?
-Хэнтий аймагт “Авьяаслаг Хэнтийчүүд” гэж тэмцээн зохион байгуулагддаг. Энэ тэмцээн маань миссийн төрөлтэй бөгөөд 2022 онд миний бие Хэнтийн тэргүүн мисс болж байсан. Тэр үед тайзан дээр алхах, титэм зүүх мэдрэмж гайхалтай санагдаж, загварын агентлагт хамрагдаж, загварын гараагаа эхэлсэн.
(5).jpg)
-Үе үеийн миссүүдээс хэнээс нь үлгэр дуурайлал авдаг вэ?
-Миссүүдээс 2010 оны мисс Х.Бадамцэцэгээс үлгэр дуурайлал авдаг. Хувь хүнийхээ хувьд их таалагддагаас гадна адилхан шүдний эмчээр сурдаг байхдаа шагнал авч байсан болохоор хичээлийнхээ хажуугаар бүх зүйлсээ амжуулах урам зориг өгсөн.
-Мисс болохыг мөрөөддөг охидод бяцхан зөвлөгөө өгөөч?
-Хамгийн гол зүйл нь эмэгтэй хүн өөртөө итгэлтэй, өөрийгөө хөгжүүлэхийн тулд тууштай тэмцдэг байх хэрэгтэй гэж боддог доо.
-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Надад өөртөө тавьсан маш олон зорилго байгаа. Юуны түрүүнд арваннэгдүгээр сард Япон Улсад болох “Miss international 2024” тэмцээнд надад итгэсэн энэ олон хүний итгэлийг алдалгүй, амжилттай оролцохыг зорьж байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
(5).jpg)

| “MISS MONGOLIA-2024” ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС Б.СУВД-ЭРДЭНЭ: МОНГОЛЫН МИСС ГЭХ ЭРХЭМ ХҮНДТЭЙ НЭРИЙГ ДЭЛХИЙН ТАЙЗНАА ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР АВЧ ЯВАХ БОЛНО ОО |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |