-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анх нүүр будалтын артист болохоор шийдсэн үеэс ярилцлагаа эхлэх үү?
-Сайн байна уу? Намайг Төмөрбаатарын Пүрэв-Эрдэнэ гэдэг Архангай аймгийн Цэцэрлэг суманд 10 жилээ дүүргэсэн. Би хүүхэд байхаасаа зурах л дуртай даруухан охин байсан. Хөдөөний хүүхэд болоод ч тэр юм уу нэлээн улаан хацартай. Үүнийгээ дарах гэж анх нүүрээ будаж эхэлсэн. Сурагч байхдаа тохирох кремээ сонгож чаддаггүй байсан болоод ч тэр үү будахаар улаан хацар минь улам хөхөрөөд сонин харагдаад, будахаа больсон байсан юм. Тэгээд оюутан болоод 2021 онд мэргэжлийн нүүр будалтын артист бэлтгэх сургалтад суусан. Тэр үеэс өөрийгөө хэрхэн өөрчлөгдөж байгааг хараад “Илүү хөөрхөн болжээ” гэж бодож эхэлсэн. Ер нь өөртөө итгэлтэй болж үргэлжлүүлэн мэргэжлийн нүүр будалт сурах хүсэл маань нэмэгдсэн. Одоо олон хүнийг өөртөө итгэлтэй, хайртай болгохын тулд ажиллаж байна. Хүн өөрийгөө зөв будаад сурчих юм бол өөрийнхөө анзаарч байгаагүй гоо үзэсгэлэнг тодруулж, өө сэвээ ч нуух боломжтой болдог доо.
-Аsian Beauty & Hair dressing skills exchange competition-д Алтан Гар Монголын Үсчин Гоо Засалчдын Мэргэжлийн Холбоо хамт олноороо монгол улсаа төлөөлөн уригдсан байсан. Энэ талаар яриа дэлгэвэл?
-Анх тэмцээнд явах санал аваад маш их догдолсон. Орон орны мундаг хүмүүстэй тэмцээнд оролцоод маш том туршлага хуримтлуулаад амжилттай яваад ирсэн. Миний хувьд bridal make up, smokey make up гэсэн хоёр төрөлд оролцсон. Тэгээд bridal make up төрөлд гуравдугаар байр, smokey make up дөрөвдүгээр байрыг тус тус эзлээд ирсэн. Өөрийгөө шинээр нээсэн маш сайхан тэмцээн болсон.
(2).jpg)
-Та өмнө олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцож байв уу?
-Өмнө Монгол Улсдаа зохион байгуулагдаж буй тэмцээнд байнга оролцдог байсан. Энэ удаа анхныхаа олон улсын тэмцээнд оролцсон. Анхны бүхэн сайхан байдаг шүү дээ. Цаашдаа илүү олон гайхалтай хаалга өмнө минь нээлттэй байгаа гэж найдаж, өдөр бүр тууштайгаар хичээж байна даа.
-Дэлхийн аваргын бэлтгэл эхэлсэн байх. Энэ жил манай улс ямар баг бүрэлдэхүүнтэйгээр яаж оролцох төлөвлөгөөтэй байгаа бол?
-Тэмцээний талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгаа. Тэмцээн дөхөхөөр холбооноос мэдээлэл гаргаад, оролцох артистуудаа зарлах байх гэж бодож байна.
-Нүүр будалтын хамгийн чухал зүйл, түгээмэл гаргадаг алдаа юу вэ?
-Эмэгтэйчүүдийн түгээмэл гаргадаг алдаа ихэвчлэн крем сонголт, өнгөний зохицол байдаг. Өөртөө тохирсон кремны өнгийг шанаа болон цээж хэсэгт тааруулан сонгож хэрэглэх нь хамгийн зөв байдаг. Мөн арьсандаа тохирсон чанартай бүтээгдэхүүн сонгон аваарай. Чанаргүй, гаралт муу, тогтоц хурдан бүтээгдэхүүн нүүр будалтын төгс болгож чадахгүй шүү дээ.
-Хүүхэд нас, гэр бүлийнхээ талаар яриа дэлгээч?
-Аав, ээж минь малчин хүмүүс байдаг. Миний бага нас хөдөөгийн хүүхдийн л адил амралтаараа хөдөө очиж гэр бүлдээ тусалж л өнгөрсөн дөө. Гурван дүүтэй айлын том охин болохоор илүү бие даасан хариуцлагатай байсан гэж боддог. 10 жилдээ даруухан бусдын үгнээс гардаггүй энгийн охин байсан. Арван жилээ төгсөхдөө эмч болно гэж боддог байлаа. Ер нь аав, ээжийн минь хүсэл байсан гэх үү дээ.
.jpg)
-Их сургуулиа ямар мэргэжлээр төгссөн бэ?
-Одоо Урлах эрдэм дээд сургуульд хувцас дизайнер мэргэжлээр суралцаж байгаа. Мөн хувиараа нүүр будалт хийж, сургалт явуулж байна даа.
-Та ярилцлагын төгсгөлд мэргэжлийн артист хүний хувьд дөнгөж нүүрээ будаж эхлэх гэж буй охидод зөвлөгөө өгөөч?
-Ер нь хамгийн түрүүнд яг өөртөө тохирсон зүйлийг мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч сонговол зүгээр байдаг шүү. Хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой арьстай, нүүрний бүтэцтэй байдаг. Үүнийг маш сайн анхаараарай. Хэн нэгний сошиалаар зөвлөж байгаа бүхэн танд таарна гэж байхгүй. Эхлээд юүтүб, тик ток, интернэтээс зөвлөгөө уншаад, будалтын бичлэг дагаж хийгээд үз. Олон дахин давтаад байх тусам будалтын чадвар чинь дээшилнэ гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
(1).jpg)
(2).jpg)
| Т.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: ОЛОН ХҮНИЙГ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БОЛГОХЫН ТУЛД MAKE UP АРТИСТ БОЛСОН |
|
Цогтцэций сумын Эрүүл мэндийн төв тойргийн 4 сумын 30 мянга гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна
2026-03-13 18:35:38
Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө
2026-03-13 18:06:54
Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаатай танилцаж байна
2026-03-13 17:29:19
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав
2026-03-13 16:22:50
Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2026-03-13 16:08:43
Т.Аубакир сайд НҮБ-ын эмэгтэйчүүдийн 70 дугаар чуулганд оролцож байна
2026-03-13 15:13:57
“Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдаан болно
2026-03-13 13:05:05
Цахилгаан менингит өвчний улмаас нэг хүүхэд нас баржээ
2026-03-13 12:40:57
2026-03-13 12:08:24
2026-03-13 09:56:30
Дэд сайд Г.Амартүвшин, Туркийн Элчин сайд Башак Гэнк Юксэлтэй уулзав
2026-03-13 09:21:09
2026-03-13 08:42:36
Монгол, ОХУ-ын “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөвлөлтийн хурал боллоо
2026-03-13 08:32:14
ЭМЗЭГ НАНДИН, ЭНХРИЙ ЗӨӨЛӨН ОХИДОО БИД ЯАЖ ХҮМҮҮЖҮҮЛЭЭД БАЙНА ВЭ
2026-03-13 07:41:54
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулга өндөрлөлөө
2026-03-13 07:10:00
ХҮССЭН ШИЙДВЭРИЙГ НЬ ГАРГААГҮЙ ШҮҮХИЙГ ХЭЗЭЭ БОЛТОЛ ХОНГИЛ ГЭЖ ЦОЛЛОХ ВЭ, Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮН ЭЭ
2026-03-13 07:00:00
ЭМИЙГ ХООЛ ШИГ ИДЭЖ ХОРДОХ ЮМ
2026-03-13 07:00:00
ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ
2026-03-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-03-13 07:00:00
М.СҮХБАТ: "ААВЫН ОХИН" КИНОГООРОО ҮЗЭГЧДИЙГ БИЕ БИЕЭ ОЙЛГОЖ, НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАЖ, ДЭМЖДЭГ БАЙХАД АСУУДЛУУД ИЛҮҮ ЭНГИЙН ГЭДГИЙГ ОЙЛГООСОЙ ГЭЖ ХҮССЭН
2026-03-13 07:00:00
Музейн хөтөч тайлбарлагчдад эрх олгох сургалт эхэллээ
2026-03-12 16:43:26
Ерөнхий сайд, “UFC”-ийн тулалдсан Т.Нямжаргалыг хүлээн авч уулзав
2026-03-12 16:09:01
2026-03-12 14:22:45
"Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
2026-03-12 12:46:17
МҮОХ-ны чуулган эхэллээ
2026-03-12 11:53:56
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2026-03-12 10:38:54
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
2026-03-12 09:40:26
Марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ-д оролцох тамирчид Энэтхэгийг зорилоо
2026-03-12 09:16:32
О.Есүгэн "The Fight Club-2" эвентэд тулалдахаар гэрээ байгууллаа
2026-03-12 08:55:13
ХҮНД ТУСМАА ГҮН БОДОЛД ХӨТӨЛДӨГ ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-03-12 08:47:29
2026-03-12 08:39:47
Олон улс ,тивийн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарлааа
2026-03-12 07:30:00
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-03-12 07:20:00
Хүндийг өргөлтийн Азийн аварга хойшлогдох бололтой
2026-03-12 07:10:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ГУРВАН УДАА ЦАГААДСАН Н.АЛТАНХУЯГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРВАЛ...
2026-03-12 07:00:00
ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР
2026-03-12 07:00:00
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА
2026-03-12 07:00:00
А.АРИУНБАТ: МИЛАН-КОРТИНА-2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН ХААЛГААР ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ НАМИРУУЛАН ОРОХДОО МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН
2026-03-12 07:00:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-03-12 07:00:00
АЗИЙН АВАРГА Г.АНУУЖИН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖИЛД ШИЛЖЖЭЭ
2026-03-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |