
Ирэх долдугаар сарын 4-7 өдрүүдэд Налайх дүүрэгт "PLAYTIME FESTIVAL" нь 22 дахь жилдээ болох гэж байна. Тоглолтод Headliners буюу голлох уран бүтээлчид post-metal урсгалаар тоглодог Америкийн алдарт Deafheaven, домогт Нирвана хамтлагийн Курт Кобейны хамгийн хайртай хамтлаг болох alternative rock урсгалаар тоглодог Teenage Fanclub, Өмнөд Солонгосын Idiotape, Японы алдарт TOE, Шведийн домогт метал хамтлаг Vomitory, орчин цагийн дэлхийн хөгжмийн ертөнцийн анхаарлыг татаж буй залуу хамтлагууд болох Өвөр Монголын Narabara, Тайваны Elephant Gym зэрэг хамтлаг уран бүтээлчид багтжээ.
Тасалбарын үнэ: Дөрвөн өдрийн тасалбар 600 мянган төгрөг, vip тасалбар- хоёр сая төгрөг.

“THE NIGHT” WITH US тоглолт наймдугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглогдохоор болжээ.
Тоглолтод “Никитон”, “Камертон”, “Хаянаа&Дээгий”, “3 охин”, “Хар сарнай” зэрэг хамтлаг дуучид нэгэн тайзнаа тус бүрийн бүх цаг үеийн хит дуунуудаа дуулах юм байна. Тоглолтод 60 гаруй хит дуу дуулагдана.
Тасалбарын үнэ: Үндсэн үнэ 88 мянган төгрөг, Эртэч шувуухай тасалбар 68 мянган төгрөг.
Реппер Гинжин, Mrs M нарын хамтарсан “Энэ мөч” тоглолт наймдугаар сарын 17-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болохоор болжээ. Өнөө цагийн хип хоп хамгийн тод гялалзаж буй уран бүтээлчдийн төлөөлөл болсон тэдний тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэн дүүргэж, энэ зуны хамгийн зугаатай шоу, тоглолтуудын нэг болно гэдэгт итгэлтэй байна.
Тасалбарын үнэ: 60.000, VIP тасалбар 500 мянган төгрөг.

"Медина", "Созвездие ангела", "Лейла" зэрэг дуугаараа монголчуудын танил болсон Бүгд Найрамдах Казакстан Улсын шилдэг реппер, артист Jah Khalib бүрэн хэмжээний тоглолтоо 2024 оны наймдугаар сарын 17-нд Монгол Улсад хийх гэж байна. Энэ удаад тэрбээр өөрийн амьд хөгжмийн баг, гэрэлтүүлэг, хөгжим, лед инженерийн багийнхантайгаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ирэхээр болсон байна. Тэрбээр юүтүбд 1.62 сая, инстаграммд 2.5 сая дагагчтай билээ.
Тоглолт Shoppy park-д зохион байгуулагдах бөгөөд тоглолтод зориулан бүрэн хэмжээний бүтээн байгуулалтыг ерөнхий зохион байгуулагч “DD Entertainment” компани, хамтран зохион байгуулагч BlinkSoft”, “CGI Originals” болон “Enter Media Agency” гүйцэтгэж байна. Тодруулбал, 10,000 м2 талбайг зүлэгжүүлэх, хоёр ширхэг супер VIP бүтээн байгуулалтыг Mega stage-ийн хамт хийхээр төлөвлөжээ
Тасалбарын үнэ: Үндсэн үнэ-150.000, VIP тасалбар- хоёр сая төгрөг

Big Gee-ийн дөрөв дэх тоглолт болох "THE LEGACY" ирэх наймдугаар сарын 24-нд “Hit park”-д болно. Жий өнгөрсөн жилүүдэд “Боловсролгүй сэхээтний тавигдахгүй илтгэл”(2008 ), “Мөнгөгүй хүний цомог”(2009), “Монгол реппер” цомог (2010), Жонон хамтлагтай хамтарсан “Монголз” цомог (2011), “Geeometry”(2014) зэрэг есөн цомгоо тус тус гаргасан. Мөн олон арван хит дууг бүтээж, уран бүтээлүүдээрээ нийгэм, улс төрийг шүүмжилсээр ирсэн. Мөн дүү “Real” продакшныг үүсгэн байгуулж, шинэ үеийн олон чадварлаг уран бүтээлчдийг гаргаж ирсэн байдаг.
Тасалбарын үнэ: Үндсэн үнэ 80 мянган төгрөг.
| ТАНИЛЦ: ЗУНЫГ ЗУГААТАЙ БОЛГОХ ШОУ, ТОГЛОЛТУУД |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |