Чимээ шуугиантай ахуйгаас тасарч, ятгын намуухан аялгуунд ардын дуу сонсож суух сан гэх хүслийг минь хөглөн татаж, хөл ихтэй энэ хотод ч үзэсгэлэнт байгаль тийш дуу хоолойгоороо аваачаад буй нэгэн эрхмийн тухай бичмээр санагдлаа. Мэдээж хэн нэгний тухай бичихийн урьд түүнтэй уулзсан, үгүй ядаж хийсэн, бүтээсэн зүйлийг нь мэддэг, дуучин бол дууг нь сонссон байж л бичнэ шүү дээ. Тэр ч үүднээс сонсоогүй удсан, ойрхон гайгүй сонсчихдог, бүр огт сонсож байгаагүй гэсэн гурван ангиллаар түүний дууг сонсож явлаа. Автобусны арын суудал бол миний хамгийн тухтай бүс. Тэр суудлаас би цонхоор харна, нэвтрүүлэг үзнэ, дуу сонсож явна. Ихэвчлэн бичих хүнийхээ тухай ярилцлага, уран бүтээлч бол дууг нь сонсоод явдаг. Тиймдээ ч өчигдөр өглөө энд бичихээр зорьж буй уран бүтээлчийнхээ дуунуудыг өнөөх гурван ангиллаараа сонсож явав. Энэ бол усны тунгалаг тамирын голд хүргэж, торгон долгио хаялан мяралзсан туулын хөвөөнд удтал саатуулж, тэргэл сарны гэрэлд сэрчигнэн шивнэх залуу навчсын дуулахыг шөнөжин сонсгох Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл.
Тийн очиход холоос гүйдэлтэй хүлэг голын эрэгт гүйн ирж ундаалаад, хажууханд хөхрөх уулсын бараа усанд хөвж үзэгдэнэ. Удаа ч үгүй тэнүүхэн байсан усны намуухан долгио хунирч, дэргэдэх модноос навчсын чимээ сонсогдож, уснаа хөвөх уулсын бараа сар, оддоор солигдож, усны мандал даган хөвөх оддыг тоолж, тэндэх агшнаас холдолгүй бүүр, түүр бодол хөвөрдсөөр үүр цайлгана. Үгийг ийн хоолойгоороо зураглан хүний сэтгэлд буулгаж, нүдээ аниад сонсоход хэдийнэ өөр ахуйд хүргэнэ гэдэг түүний дуулалтын увдис шид болов уу. Г.Түмэндэмбэрэл гуайг донжтой хувцаслалт, намбатай төрх, нүүрний баясгалантайгаар тайзнаа гараад ардын сайхан дууг ийн урлан, шаглан дуулахад уйдах нь битгий гэл автан алмайрч, түүний эрчим илчинд улаа бутруулан суух үзэгчид нижигнэсэн алга ташилтаар урмыг нь бадрааж, улам ч өрдөн галладаг байсныг ид дуулж байсан ахуйд нь үзэж, сонссон хэн бүхэн гэрчилдэг. Өдгөө ч бид дүр төрх, дуу хоолойг нь тэр хэвээр нь МҮОНРТ -ийн алтан сан хөмрөг болоод ютүүб хуудаснаас сонсож, бишрэн хүндэтгэн буй. Ойрдоо түүний дуугаар сайхан дуу сонсох цангаагаа тайлж, нүдээ аньж, үүлэн дээр хөвж, усан дотор сэлж нэг сонслоо. Дээрх хоёроос гадна “Хангайн дуу”, “Дуу минь”, “Торгоны хээ”, “Хөөрхөн борлог морь”, “Хүрэн хаалгатай дэлгүүр”, “Будар будрын чулуу”, “Хөх торгон зээл”, “Аялан ээжид минь сонсгооч”, “Хувирашгүй сэтгэл”, “Бүсгүй хүний заяа”, “Цэнгэлийн хур”, “Эх орон минь тандаа баярлалаа” зэрэг олон сайхан дууг нь нэг дор сонсож аргадан, хоргодон эгшиглэдэг ардын дууны айзам хэмнэлд, ухаарал хөглөсөн үгийн үнэтэйд нь саатна гэдэг том олз, сэтгэл, оюуны том цэнэглэлт болдгийг энд дурдахгүй байх аргагүй. Түүний хоолой үнэхээр сувд мэт ховор нандин, дахин давтагдашгүй юм. Сонсох тусам ханахгүй дахиад л эгшиглүүлж, усны гүн, уулсын өвөрт хүргээд буй увдист нь автана. Г.Түмэндэмбэрэл гуай нийт 400 гаруй дууг дуулсан байдгаас хүний сэтгэлийн дотор ятга хөгжмийн намуухан аятай хамт 200 гаруйг дуу нь амьдран нутагладаг байна. Тэрээр өөрийнхөө хамгийн оргил бүтээл болох “Усны тунгалаг тамирын гол” дууг 10 гаруй жил бэлдэж байж тайзнаа дуулсан гэхээр авьяас билгээ хэрхэн хөдөлмөрөөр өнгөлөн тордож, тодруулан гэрэлтүүлдэг байсан нь илрэн буй юм.

-АНХ ТҮҮНТЭЙ РАДИОГООР ТАНИЛЦАЖ БАЙЛАА-
Түүний дуу хоолойг анх би өвөөгийнхөө радионоос сонсож байлаа. Тэртээ 2000 оны эхээр гэхээр өдгөө бид “танилцаад” хэдийнэ 24 жил болжээ. Бидний үеийнхэн ч мөн яг энэ хугацаанд түүнийг сонссон нь гарцаагүй. Ер П.Адарсүрэн, С.Цэрэнчимэд, Н.Норовбанзад гэх агуу авьяастнуудын дууг радиогоор л сонсож, өвөөгийн бор гэрийн эд юмс, гадаах орчныг тэдний гайхамшигтай дуу хуур л амь оруулж, утга уянгатай болгох шиг санагддаг байж билээ. Тиймдээ ч өвөө, эмээ, бор гэрийг нь үгүйлэх бүрдээ би хоймрынх нь авдар дээр нь байрлах радиод эгшиглэдэг байсан дуунуудыг санах гэж оролдон, сэтгэлд үлдсэн мөр, бадгаар нь хөөн нэрийг нь, дуулсан дуучныг нь олох гэж хичээдэг сэн. Эргээд харахад сэтгэлд тод санагддаг нь
“Сэвэлзүүр зөөлөн салхи чи
Сэрүүн талаар өнгөрөхдөө
Сэргэлэн хонгор түүнд минь
Сэтгэлийн үгийг минь дамжуулаарай...”,

“...Шивнэн шивнэх залуу навчис
Шөнийн дуугаа надад аяладаг сан
Сөөг модны нэгийг түшээд
Шөнөжин сууж би сонсдог сон...”,
“Шөнөжин орсон шиврээ бороо
Сэрчигнэн шивнэв залуу навчис...” гэх мөр, бадгууд. Хожмоо харин П.Адарсүрэн гуайн “Мөрөөдлийн дуу”, Г.Түмэндэмбэрэл гуайн “Туулын урсгал шөнөдөө сайхан”, Г.Зоригийн “Шөнийн бороо” дуунууд байсныг мэдэж, бүтнээр нь сонсож, тэдгээр дуунууд радиогоор эгшиглэхэд өвөө, эмээ бид гурвын ахуй ямархан байсныг бага насандаа эргэн очиж дурсдаг сан. Тэгэх бүрд өвөө, эмээ минь байхгүй гэсэн бодол л сэтгэл хөндүүрлүүлэхээс бусдаар хамгийн халуунаар өрдөн дулаацуулдаг билээ. Тэгээд Г.Түмэндэмбэрэл гуайн дуунуудыг сонсож суух зуураа гурван ч найз руугаа “Г.Түмэндэмбэрэл агсны дууг анх хэзээ, хэрхэн сонсож байсан бэ” гэж чухал болгон зурвас илгээлээ. Тэд “Мэдэхгүй юм байна”, “Хэзээ анх сонссоноо санахгүй байна” гэх хариултыг өгч байв. Аргагүй л дээ, би хүртэл өвөөгийнд анх сонссон гэж байгаа боловч яг хэдэн оны хэдний өдөр сонссоноо тоймтой мэдэхгүй л байгаа шүү дээ. Гэхдээ бидний дунд өвөө, эмээ, аав, ээжийнхээ алинаас нь ч “Энэ хэн гэдэг дуучин бэ” гээд асуучих сүйхэйтэй, соргог сэргэлэн нь байгаагүй шиг. Хэрэв тийн асуусан бол балчир ахуйдаа хэний дууг тэгж сонсдог байснаа мэдчихсэн бүр додигор нэгэн байх байсан байх. Ямартай ч тэртээ бага наснын гэгээн өдрүүдийг ятга хөгжимтэй хамт хөглөн татаж, сэтгэлд хоногшсон тэр гайхамшигтай дуу хоолой нэхэн бодогдож, “Бичих сэн” гэх хүслээ энд биелүүлж байна.
-НАЙРЫН ДУУ ЧАГНАЖ, ИНГЭН ТЭМЭЭНИЙ БУЙЛААН СОНСОЖ УЯРДАГ БАЙСАН ТҮҮНИЙ БАГА НАС-
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ХХ зууны манлай дуурийн дуучин Л.Цогзолмаа гуай “Түмээ минь цэнхэр даалимбаар өнгөлсөн сэгсүүргэн дээлтэй, шилээр тавьсан гэзэг нь хуучин сонжуургаа гүйцэж ургаагүй байсан жаахан охиныг би санаж байна. Тэр бол чи байсан, чиний ирээдүйд итгэж явсандаа би баярлаж байна” гэж Ардын жүжигчин цол хүртэхэд нь түүнд хэлж, нулимс унагаж байсан тухай, өөрөө ч "Би Гавьяат жүжигчин Цогзолмааг насан туршдаа хайрлан хүндэтгэж, ачийг нь санаж бодож явах ёстой хүн. Г.Түмэндэмбэрэл дуучин 1981 онд “Залуучуудын үнэн” сонинд өгсөн ярилцлагадаа дурссан байдаг. Цогзолмаа гуай намайг дуулаачийн зэрэгт хүрэхэд их зүйл зааж, эхийн сэтгэлээр хайрласан хүн. Тэр хүн дуулах дуугаа эхлээд ойлгож ухаарах, ая намбыг нь тааруулах, хүнд хүргэхийн тулд байгаа бүхнийг ашиглах эрдэмд сургасан юм. Хар багынхаараа гэгээрч чадаагүй байсан оюуныг минь нээж, урлагийн их ертөнцтэй залгуулсан тэр хүний ачийг би яахан мартах билээ" гэж дурссан байдаг.
Найрын дуу чагнаж, ингэн тэмээний буйлаан сонсож уярдаг хүүхэд байсан гэдэг, Г.Түмэндэмбэрэл гуай. Үүгээр ч зогсохгүй бүжиглэх дуртай, өөрөө бүжиг зохиогоод бүжиглэчихдэг байсан байна. Иймдээ ч циркчин юм уу бүжигчин болно гэж мөрөөддөг байжээ. Энэ бол түүний балчир ахуйн дурсамж. Дуу хуур түүний дотор энэ л үеэс суун нутагшиж, өнө хожмоо алдарт дуучин болох эхлэлийг тавьжээ. Дөрвөн настай байхад ээж нь өнгөрч, эмэг эх, авга ах нарынхаа гар дээр хүн болжээ. "Намайг төрөхөөс өмнөхөн аав минь цэрэгт явсан байж. Халхын голын дайн дүрэлзэж, дарийн утаан дунд дүрэлзэж явсан аавынхаа эзгүйд би мэндэлсэн байдаг" гэж мөнөөхөн ярилцлагадаа өгүүлжээ. Ингээд 1946 онд аав нь цэргээс халагдан ирсэн байдаг. Нэгэнтээ энд түүний төрсөн тухай болоод аавынх нь тухай дурсаж байгаагийнх сонсох бүрд санаа сэтгэл хачин болж, "Ээждээ л зориулан дуулж дээ" гэж боддог "Аялан ээжид минь сонсгооч" гэж сайхан дуу бий.
"Аясын зөөлөн салхи минь чи
Амар мэндийг минь хүргээд
Тэртээ хол ч үрээ энхрийлсэн
Ээжийн минь сэтгэлийг баясгаач дээ..." гээд ээждээ очтол дуулдаг сан. Тэр ч мөн энэ дуугаараа тэртээ хол суугаа ээждээ хүрдэг байсан байх, ээж нь ч охиноо ард түмний хайртай ховорхон дуучин болсонд бахархан сонссон байх аа гэж санагддаг юм. Ингээд үүнээс хойш 15 настай Г.Түмэндэмбэрэлийн залуу цаг, дуучин болсон үеийг нь өгүүлэх юм.

-АЖ ҮЙЛДВЭРИЙН КОМБИНАТААС УЛСЫН АРДЫН ДУУ БҮЖГИЙН ЧУУЛГАД ОРСОН НЬ-
Долдугаар ангид байхдаа тэр урлагийн үзлэгт орохоор аймагтаа очжээ. Тухайн үед урлагийн үзлэгийг нь Урлагийн хорооны орлогч дарга агсан нэрт зохиолч Л.Ванган, театрын боловсон хүчний дарга агсан н.Лувсанцэнд гуай хоёр үзэж таарчээ. Тэгэхэд Г.Түмэндэмбэрэл гуай уран нугарахаас гадна дуулсан байна. Гэтэл Л.Ванган найруулагч түүнд намар хот руу орж урлагийн сургуулийн циркийн ангид орохыг зөвлөжээ. Гэсэн ч тэрээр аль арваннэгдүгээр сард сургуулийн хичээл эхэлсэн хойно хот орсон болохоор эхний жилийн элсэлтээсээ хоцорчээ. Ингээд 15 настайдаа Аж үйлдвэрийн комбинатын эсгий гутлын үйлдвэрт ажиллаж байгаад тухайн ажлынх нь клубт өнөөх намхан бор гэж өөртөө нэрлээд буй Л.Ванган гуайтай тааралджээ. Тэгээд л юу болсон хамаг бүхнээ уудлан ярихад нэрт найруулагч түүнд нэг зурвас бичин өгснөөр Ардын дуу бүжгийн чуулгад оржээ. Түүнийг анх ороход Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Чимэддорж гуай шалган авч, “Нахиугийн харгай”, “Цомбон туурайтай хүрэн” гэх дууг дуулуулсан гэдэг. Ингэж дагалдан дуучнаар авч, тэр жилдээ Москва хотноо болсон томоохон уралдаанд орж “Сартай хүрэн”, “Чамдаа хайртай” гэх хоёр дууг дуулсан байна. Ардын дуу бүжгийнхээ чуулгын тухай тэрээр “УАДБЧ бол миний нэг гэр, баяр жаргал бүхний минь ундрага юм. Чуулгын минь уран бүтээлч бүхэн миний нөхөд, багш нар гэж боддог. УАДБЧ бол ардын дууны асар баялаг лаборатори юм. Ийм лабораторын ажилтан байна гэдэг бол ховор аз завшаан” гэсэн байдаг.
Тэрээр Ардын дуу бүжгийн чуулгын урдаа барьдаг дуучдын нэг болон 20 гаруй жил энэ л тайзнаа авьяас, билгээ ард түмэндээ уудлан дэлгэжээ. Яг одоо түүний хоолойгоор сонсох дуртай "Бүүвэйл хорвоо эгшиглэж байна". Таван сайхан ятгачин эгнэн суусны хажууд тэр шар торгон дээл, хантаазтай, булган малгайтай дуулж зогсоно. Хэзээний танил донжтой тансаг хоолойгоороо,
"Бүсгүй хүний хоолой нь хө
Бүүвэйн дууны уянгатай билээ
Буурал хорвоо тэгэхээр
Бүүвэйн дууны уянгатай билээ
Бүүвэйл хорвоо бүгдээрээ бүүвэй
Элэг бүтэн эвсэг явья
Бүүвэйл хорвоо бүгдээрээ бүүвэй
Энх мэнд, элэгсэг амьдаръя..." гэж цогтойхон дуулахад нь үзэгчид алга нижигнүүлэн ташиж байна. Увс аймгийн Өндөрхангай сумын Сангараг хэмээх газар төрсөн Гомбын Түмэндэмбэрэл охиныг ийм сайхан дуучин болно чинээ хэн ч санаагүй байх. Тэрээр ардын дуулах дуртай тухайгаа "Даруу мөртлөө туйлын сэцэн шүлэг, сэтгэл зүрхэнд нэвтрэн шингэх ая нь яв цав нэгдсэн байдаг юм. Би дуулах дуугаа эхлээд үгээр нь сэтгэдэг. Зарим дууны аяыг нь хөгжимдөхөд үгийг нь тод яруу хэлээд баймаар санагддаг шүү" гэжээ. Үнэхээр ч үг бүрийг дуу хоолойгоороо зураглан дуулж, хүний сэтгэлд аялгуутай нь сийлэн үлдээж, уран нарийн нугалаа, торгон өнгөө шигтгээн дуулж, өнөөд ч эгшиглэсээр байгаа билээ. Ардын дуу Г.Түмэндэмбэрэл дуучны хувилбаргүйгээр ард түмний сэтгэлд орших аргагүй. Эх үүтгэл нь гарцаагүй тэр юм.
| УСНЫ ТУНГАЛАГ ТАМИРЫН ГОЛД ХҮРГЭЖ, ТОРГОН ДОЛГИО ХАЯЛАН МЯРАЛЗСАН ТУУЛЫН ХӨВӨӨНД УДТАЛ СААТУУЛДАГ АРДЫН ЖҮЖИГЧИН Г.ТҮМЭНДЭМБЭРЭЛ |
|
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Ж.БҮРЭНБЭХ: Гурван цаг гаруй тасралтгүй хөдлөхөд ер ядралгүй хөгжмийн гайхамшигт увдист илбэдүүлдэг хүн чинь удирдаач шүү дээ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |