-Сайн байна уу. Шинэхэн уран бүтээлээ нээхээр зэхэж буй танай хамт олонд халуун баяр хүргэе. Анх кино зохиолын санаа хэрхэн орж ирснээс яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Хоёрдугаар курсийн оюутан байхдаа кино зохиолын санаагаа олж байлаа. Нийслэлийн түргэн тусламжийн газрын авто баз манай сургуультай ойрхон байдаг. Өглөө болгон хичээлдээ явахдаа түгжирч байгаа түргэний машинуудыг харна. Тэр зарим хүн зам тавьж өгөхгүй утсаараа оролдох, тоохгүй байгаа нь ажиглагддаг байсан. Тэгээд энэ хүмүүст жоохон ч мессеж хүргээд, зам тавьж өгдөг хүн олон болоосой гэж хүсэж энэ зохиолоо бичсэн.
Өмнө нь “Боловсрол” телевизийн “Манай ирсэн дурлал” олон ангит кино, “Дурсамж 1912”, “Ахан дүүс“ зэрэг уран бүтээлүүд дээр туслах дүрд ажиллаж байсан. Энэ удаа найруулагчаар ажиллаж үзлээ.
-Хүрд гэдэг үг олон утгаар илэрдэг. Та чухам кинондоо аль өнцгийг нь хөндөж гаргаж ирсэн бэ?
-Тийм шүү, жолооны хүрд, Гандангийн хүрд гээд л олон утга бий. Аль ч хүрдийг хүн зөв тийш залж чадах аваас сайхан л амьдарна шүү дээ. Амьдралын хүрд гэдэг манай киноны бүх утга санаа агуулагдаж байгаа. Нэрээ солих саналыг марктенгийн баг гаргаж, солих гэж үзсэн. Гэхдээ энэ нэр яг онож таарсан.
-Киноны танилцуулгыг харахад гол дүрүүдийн хайрын романс их байх шиг санагдсан. Зохиолынхоо талаар цухас ярьж өгч болох уу?
-Киноны гол дүрд жүжигчин, “Gangbay” хамтлагийн реппер Д.Ганбат, жүжигчин У.Минжин нар тоглосон. Тэдний хайр дурлалын түүх гарна. Мөн гол дүрийн залуу болох Гангаагийн дотнын хүн мөрийтэй тоглоомд донтож, өөрийнхөө болон дүүгийнхээ сургалтын төлбөрийг алддаг. Тэгээд хоёр давхар энэ ажил хийх явцдаа хайр дурлалтайгаа учирдаг юм л даа. Илүү дэлгэрэнгүйг уншигч та бүхэн кино теарт ирээд мэдээрэй.
-Найруулагч бүрийн жүжигчнээ сонгох шалгуур, өөр байдаг байх. Таны хувьд зохиол бичигдэж байх явцад дүрийн сонголтоо хийдэг үү. Эсвэл дараа нь уу?
-Зохиолын санаагаа долоон жилийн турш бодсон болохоор ч тэр үү, дүрүүдээ сонгоход хүнд байсан. Их хугацаа зарцуулж бодсон. Өмнөх бүтээлүүдийг нь бодно. Одоо тэгвэл би өөрөөр яаж гаргаж ирэх үү гэж тунгаана. Цаашдаа ч жүжигчдээ илүү өөр өнцгөөс гаргаж ирэх гэж хичээх болно оо.

-“Монголд сайн кино зохиолч ховор, тийм болохоор Монгол кино үздэггүй” гэж ярих хэсэг хүмүүс байдаг. Та залуу найруулагчийн хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Кино театруудын менежментийн холбооноос гаргасан судалгаагаар жил ирэх тусам театр нээж буй киноны тоо багасаж байгаа гэж гарсан байна лээ.
-“Арилди” продакшн үүсгэн байгуулагдаж байсан түүхээс яриа дэлгэвэл?
- Миний хувьд СУИС-ийг 2020 онд жүжигчин мэргэжлээр төгссөн. Үүний дараа “Сити” их сургуулийн найруулагч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Оюутан байхдаа үеийн найзуудтайгаа нийлж “Гандис” продакшн байгуулж байлаа. Харин 2021 оноос хойш “Арилди” продакшныг байгуулаад уран сайхны кино, баримтат кино бичлэг хийгээд явж байна. Өмнө нь найруулагч Ц.Хүсэлбаатар, Б.Батдэлгэр болон “Фантастик” продакны бүтээлүүд дээр гүйцэтгэгчээр ажилласан. Энэ удаагийн “Амьдралын хүрд” уран сайхны кино маань бидний анхны өөрсдийн бие дааж хийсэн бүтээл болж гарч байна.
(6).jpg)
-Жүжигчний мэргэжил хүүхэд насных нь мөрөөдөл байв уу?
-Би хоёр хүүхэдтэй айлын бага хүүхэд, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33 дугаар сургуулийг төгссөн. Багадаа хичээлдээ сайн, урлагт ч сонирхолтой байсан юм. Ахлах ангид орох үеэсээ л жүжигчин болохыг мөрөөдөж эхэлсэн. Гэвч гэр бүлээс Герман Улсад нисгэгчийн мэргэжлээр суралцах санал тавьсан. Тэгээд ээждээ жүжигчин болохыг хүсэж байгаа талаараа хэлсэн чинь “Миний хүү СУИС-даа шалгалт өгөөд үз. Тэнцвэл сур” гэсэн юм.
-Оюутан байхдаа киноны арын албанд ажиллаж байв уу?
-“OI”, “Фантастик” продакшны арын албанд ажилладаг байсан. Тэндээс л уран бүтээл яаж бүтдэг, ямар хөдөлмөр ордог талаар мэдэж, мэдэрч авсан даа. Тэр минь ч одоо хэрэг болж байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Залуу найруулагчид олон төлөвлөгөө бий байх. Цаашдын уран бүтээлийн зорилгоосоо хуваалцаач?
-Нэг төрлөө дагнахаас илүүтэй бүгдийг нь л хийж үзмээр санагдаж байна. Мэдээж залуу хүнд амбиц хэрэгтэй. Гэхдээ хаана амбицаа хаана дарах талаараа мэддэг байх ёстой. Монголдоо олон жил тогтвортой, амжилттай ажиллах. Цаашлаад дэлхийн зах зээлд гарах мөрөөдөлтэй ажиллаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. “Арилди” продакшны анхны бие даасан уран бүтээл болох “Амьдралын хүрд” уран сайхны кино маань зургадугаар сарын 21-нээс бүх кино театруудаар гарч эхэлнэ. Үзэгч, уншигч та бүхэн ирж үзээд, сэтгэгдлээ хуваалцаарай.
(7).jpg)
(9).jpg)
| Э.МӨНХБАЯР: АМЬДРАЛЫН ХҮРДЭЭ ЗӨВ ЗАЛЖ ЧАДСАН ХҮН Л АМЖИЛТАД ХҮРЧ ЧАДНА |
|
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |