-Сайн байна уу. Удаан хугацаанд урлагаас хол байсны дараа соло уран бүтээлээр эргэн ирсэнд баяр хүргэе. Сүүлийн үеийн сонин сайхнаас яриагаа эхлэх үү?
- Сайн байна уу. “Ахиж уран бүтээлчийн түвшинд дуулахгүй , сонирхлоороо хаа нэг дуулчихдаг тийм л хүн байя” гэсэн шийдвэртээ бат итгэлтэй байсан юм. Найзууд маань шинэ кино хийхээр болоод киноных нь дууг дуулаад өгөөч гэдэг санал ирсэн. Сайн найзын гуйлтанд үгүй гэж хэлж чаддаггүй төрлийн хүн л дээ, тэгээд зөвшөөрчихсөн. Тэр дуу цацагдаагүй ч гэсэн ажиллаж байх үедээ “Хөөх би чинь дуулах ийм их дуртай бил үү” гэж бодсон юм. Үүний дараа шинэ жилээр таньдаг эгч, ах нараас баяраараа дуулуулах саналууд маш их ирсэн. Тайзан дээр байх үедээ өөрийгөө ямар жаргалтай байдаг гэдгийг тэр үед маш сайн ойлгосон юм. Тэгээд л эргэж дуулах шийдвэр гаргасан. Яг ийм сэтгэл зүйтэй байсан үед “Сонос” студийн захирал , хөгжмийн зохиолч Н.Бэлэгсайхан ах маань надад өөрийн студид нь артистаар орох талаар санал тавьсан юм. Ингээд л анхны соло дуу маань ганцхан сарын дотор бүтчихсэн. Би яг үнэндээ одоо юу болоод байгаад итгэхгүй шокийн байдалтай л байна.
-Өмнө нь “The Wasabies” хамтлагт байсан шүү дээ. Хамтлаг анх орж байсан үе эргэн дурсаач?
-Анх хамтлаг маань “Оддын академи” гэдэг телевизийн шоунаас төрөн гарч байсан юм. Тэр үед хоёр сар шахуу гэр бүлээсээ хол , гадаад ертөнцөөс хол уралдаанд орсны эцэст сүүлд тунаж үлдсэн байсан. “Таван охин нэг хамтлаг болно” гэхэд үнэхээр их баярлаж , догдолж байснаа өчигдөр юм шиг л сайн санаж байна. Хамтлагт орсон мөчөөс өдийг хүртэл хамтлаг маань, гишүүд маань миний хувьд үргэлж үнэ цэнтэй байсаар ирсэн.
-Та хэзээнээс урлагийн салбарыг сонирхож, дуучин болохоор зэхэж эхлэв. Хүүхэд байхаасаа урлагтай ойр байв уу?
-Би цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт байхаасаа л дуулсан. Дууны тэмцээнийг хэзээ ч алгасаж үзээгүй. Дуучин болох миний хүүхэд насны мөрөөдөл. Мөрөөдлийг минь тултал нь дэмжиж ирсэн ээж, аав хоёртоо дэндүү их талархдаг. Энэ завшааныг ашиглаад орсон тэмцээн бүрийг минь ирж үзэж, хайраар дүүрэн өсгөсөнд баярлалаа гэж хэлмээр байна.
-Гэр бүлийнхээ талаар яриа дэлгэж болох уу?
-Би дөрвөн охин, нэг хүүтэй айлын гурав дахь охин. Ер нь хамгийн их асуудал тарьдаг сахилгагүй нь байсан байх. Ихэнхдээ эрэгтэй хүүхдүүдтэй нийлнэ. Хөлбөмбөгийн спортод дуртай , урлаг заалнаас салдаггүй тийм л хүүхэд байсан. Арван жилээ Хан-Уул дүүргийн 75-р сургуулийг их л сайн шилдэг сурагч болоод хүндэт самбарт өргөмжлөгдөөд төгсөж байсан юм. Хүн бүрийн хувьд арван жил нь хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамж нь байдаг байх. Миний хувьд ч бас тийм.
Харин гэр бүл зохиогоод гурван жил болж байна. Нөхөр маань хувиараа бизнес хийдэг. Машин техниктэй холбоотой хоббитой болохоор тэр чиглэлээрээ ажилладаг. Үндсэн мэргэжил нь эдийн засагч. Охин маань энэ намар цэцэрлэгт орно. Өмнөөс нь догдлоод бас айгаад л байна. Ер нь ээж болоод үр хүүхдийнхээ төлөө л гэдэг болдог юм байна. Урлагаас хол байсан жилүүдэд гэр бүлтэйгээ илүү цагийг өнгөрөөж, охиныхоо хамгийн гоё насыг дэргэдээс нь харж өнгөрүүллээ.
(1).jpg)
-Та урлагаас өөр мэргэжилтэй бил үү?
-Би Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Олон улсын худалдаа мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Одоо мэргэжлээрээ ажилладаг. Байгууллагуудтай хамтарч ажиллан сурталчилгаанд нь туслах гэх мэтээр ажиллаад л байна. Өөрийнхөө дууг яаж хүргэх вэ гэдэг дээр ч бас миний мэргэжил хэрэг болоод л байгаа.
-Таны хувьд уран бүтээлчдээс хэнийг нь түлхүү сонсож, үлгэр дуурайлал авч байна вэ?
-Бага байхаасаа эхлээд МУГЖ Төмрийн Ариунаа эгчийг биширч, хүндэлж, хайрлаж байна. “Урлагийн хүн ийм л байх ёстой байх даа” гэдэг бодол тэр хүнийг харах төдийд л төрнө. Нийгэмд үзүүлж байгаа нөлөө болон мэргэжлийн ур чадвар гээд дурдвал зөндөө зүйл бий. Нэмээд орчин үеийн дэлхийн болон Монголын уран бүтээлчдээс гээд чанартай уран бүтээлүүд сонсох цаанаа л өөр байдаг.
-Танд урлагаас өөр хобби байдаг уу, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Урлагаас өөр хобби гэвэл би ганцаараа аялах дуртай . Вагоноор явах , ном унших. Сүүлийн үед иогт дурлаад байгаа.
-Цаашдаа зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?
-Миний хамгийн том мөрөөдөл охиныхоо айдол нь болох. Гэхдээ үүнийг тийм зовж ингэх ёстой гэж биш өдөр бүхэн бага багаар сайжирч өөрийнхөө хүссэн зүйлийг жаргалтайгаар хийж мөрөөдлөө бодит болгож хийхээр хичээж байна. Мэдээж хэрэг эргээд дуулж эхэлсэн учраас илүү чанартай олон бүтээл гаргаж, 2026 онд багтаан цомгоо нээх төлөвлөгөө байгаа. Ер нь чанартай бүтээл гаргаж, сонсогчдодоо баярлуулах л уран бүтээлч хүний цор ганц хүсэл байдаг шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа.
(3).jpg)
| Д.ЭНХГЭРЭЛ: ЧАНАРТАЙ БҮТЭЭЛ ГАРГАЖ, СОНСОГЧДОДОО БАЯРЛУУЛАХ Л УРАН БҮТЭЭЛЧ ХҮНИЙ ЦОР ГАНЦ ХҮСЭЛ |
|
ОБЕГ: Гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, найман автомашиныг хамгаалжээ
2026-05-04 15:26:33
Монголын хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртлээ
2026-05-04 11:28:46
Г.Аюурзанын "Шүгдэн" романыг Япон хэлээр хэвлэжээ
2026-05-04 10:34:31
Японы хүчирхэг баг “Улаанбаатар-2026” их дуулгад ирнэ
2026-05-04 09:45:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-05-04 09:22:40
“Ulaanbaatar MMC Energy” баг, ”FIBA 3x3 World Tour”-д гуравдугаар байрт орлоо
2026-05-04 08:35:43
Аймгийн арслан М.Эрхэмбаяр Ш.Санжсүрэн арслангийн нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-05-04 08:26:34
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-04 07:00:13
ХОТЫНХОН ТОЛХИЛЦООД ЭХЛЭХЭЭРЭЭ АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭР НЭГНЭЭ УНАГААД ДУУСДАГ ДАА
2026-05-04 07:00:00
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-05-04 07:00:00
ГААЛИЙН УЛСЫН 40 БАЙЦААГЧИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ
2026-05-04 07:00:00
2026-05-04 07:00:00
Э.Дөлгөөн хожлын шидэлтийг хийж, 21:19-өөр “Antwerp”-ийг буулган авлаа
2026-05-03 18:01:37
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-05-03 12:45:41
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-05-03 11:58:18
Я.СУМЪЯА: Редактор бол сэтгэлтэй, ёс зүйтэй хүний хийх ажил
2026-05-03 11:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙТЭЙ 15 СЭТГҮҮЛЧИЙГ НЭРЛЭЖ БАЙНА
2026-05-03 10:01:20
2026-05-03 09:55:09
Б.Мөнхзаяа Эрдэнэт хагас марафонд түрүүллээ
2026-05-03 08:48:09
Өсвөр үеийн боксын Азийн аварга өнөөдөр эхэлнэ
2026-05-03 08:33:32
МОНГОЛ СЭТГҮҮЛЧ
2026-05-03 07:01:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-05-03 07:00:30
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-05-03 07:00:00
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-05-03 07:00:00
ГЭГЭЭН АЯНЧ
2026-05-03 07:00:00
“Душанбэ-2026” их дуулгаас Б.Ганхайч алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ
2026-05-03 06:10:00
М.Нандин-Эрдэнэ, Бразилын Флавио Сантосыг хүнд цохилтоор яллаа
2026-05-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |