-Сайн байна уу, та. Уран бүтээлийн гараа хэрхэн эхэлж байсан түүхээс ярилцлагаа эхлэх үү?
-Сайн байна уу. Би Монгол Улсын Их Сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. Хэдий урлагийн мэргэжилгүй ч хүүхэд байхаасаа урлагтай ойр байлаа. Би ОХУ-д төрж, Монголд өссөн. Биднийг хүүхэд байх үед хөвгүүдийн хамтлагууд олноороо байгуулагдаж байсан юм. Тэр үед Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн орос найз нартайгаа хамтран “Свой” хамтлагаа байгуулж, бөмбөрчин хийдэг байлаа. Арван жилийн сургуулиа төгсөх үед найзууд маань эх орондоо буцах болж, манай хамтлаг тарж байсан. Үүний дараа их сургуульд “Мөнгөн чавхдас” хамтлагийг байгуулж байлаа.
-Бид дэргэдээ байгаа хэн нэгнээс үлгэр дуурайлал авч мэргэжлээ сонгох тал байдаг шүү дээ. Танай гэр бүлд урлагийн хүн байдаг уу?
-Би хоёр хүүхэдтэй айлын том хүү. Манай аав, ээжийн талынхан ер нь урлагийн авьяастай хүмүүс бий. Яг ажил болгоод явж байгаа гэвэл “Бид 4” хамтлагийн дуучин Зоригоо бид хоёр байна. Өвөө маань н.Цэрэндорж гэж “Чимгээгийн төрсөн өдөр”, “Зарлаагүй дайны оршил” зэрэг дээр үеийн Монгол кинонд дүрээ мөнхөлсөн хүн байсан.
-“Сонос” студыг байгуулаад хэр удаж байгаа вэ?
-Анх жижигхэн бизнес хийж, мөнгөө хуримтлуулаад л анхны тоног төхөөрөмжөө авч байсан. Гэртээ дуу хийх асуудалтай байсан болохоор өөрийн студи хэрэгтэй юм байна гээд л бага багаар тоног төхөөрөмжөө цуглуулсан нь тэр юм. Ханаа өөрөө будаад л бүх зүйлийг тэгээс нь эхэлж байлаа.
-Хүндрэлтэй зүйл их гарч байв уу?
-Мэдээж дөнгөж эхэлж байгаа хүнийг тоож хөгжим хийлгэх хүн ховор байсан. Шантрах үе байсан ч бууж өгөлгүй явсаар 10 жил болсон байна даа. “Сонос” гэх нэрийг өгөөд бол хоёр жил болсон байна. Ер нь дуртай зүйлдээ тууштай түүнийхээ төлөө тэмцэж чаддаг байна гэдэг сайхан шүү дээ.
-“Тэнгисийн эрэг дээрх 24/7” дууг бүтээж байсан түүхээсээ хуваалцаач?
-“Mon ta rap” хамтлагийнхантай хамтран “Тэнгисийн эрэг дээрх 24/7” дуугаа клипгүй гаргаж байсан. Хүмүүс төдийлөн мэддэггүй ч 20 жилийн өмнө энэ дуугаа би зохиож байлаа. Тухайн цаг үедээ сонсогчдын анхаарлыг ихээхэн татаж байсан. Харин энэ жил “Централ” телевизийн гүйцэтгэх захирал Г.Анхбаяр “Нэвтрүүлгийнхээ дуу болгох гэсэн юм” гэж холбогдсон. Тэгээд өөртөө болон дуучин Б.Маралжингоод зориулан хөгжмийн найруулгаа шинэчлэн гаргасан. Дахин сонсогчдын хайртай уран бүтээл болсонд маш их баяртай байгаа. Аливаа зүйлийн зөв цаг таарна гэж сайхан шүү дээ.
-“Намайг өөрчилсөн” дууны үг, аяыг та зохиосон байдаг шүү дээ. Тэр талаар яриа дэлгэвэл?
-Өөрөө дуулахаас илүүтэй шинэ залуу уран бүтээлчдийг олонд таниулах ажилдаа илүү төвлөрч явсан юм. Тэгсэн өнгөрсөн жил “Эмоци” хамтлагийн Тэмка “”Баян боол” гэж уран сайхны кино хийж байгаа, чи нэг дуу зохиож өгөөч” гэсэн саналт тавьсан. Киноны ерөнхий утга санааг нь бодож байгаад, орой хэвтэж байхдаа 10 минутын дотор шүлгийг нь бүтээж байсан. Тэгээд маргааш нь ажил дээрээ ирээд хоолойг нь бичээд, ердөө 24 цагийн дотор энэ дуу маань бүтсэн байдаг. Амгаа маань маш гоё дуулж ганцхан удаа хоолойгоо бичүүлсэн. Өөр хүнээр зөөлөн хэсгийг нь дуулуулах бодолтой байсан ч найзууд өөрөө дуулах санал тавьсан учир дуулсан даа. Тэрнээс хойш эргэж дуулах хүсэл, итгэл төрсөн. Тэгээд “Be my baby”, “Guys” хамтлагийн Лхагваа найзтайгаа хамтран “Нарны гэрэл” зэрэг дуугаа цацсан. Энэ зундаа шинэ уран бүтээлүүд цацах бодолтой ажиллаж байна.
-Та урлагийн салбарт багагүй хугацааг өнгөрүүлсэн хүний хувьд оюуны өмчийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Саяхан ая зохиогч Д.Өлзий-Орших/ Өөжгий/ ах оюуны өмчийн талаар маш зөв санааг дэвшүүлж, хөндөж гаргаж ирсэн шүү дээ. Үг, ая зохиогчид тухайн дууны оюуны өмчийг эзэмшиж байгаа хэдий ч дуунаасаа нэг ч төгрөгийн орлого олдоггүй. Тиймээс би уран бүтээлчдийг үүнд хүндэтгэлтэй хандаж, дэлхийн соёлыг дагадаг байгаасай гэж уриалж байна.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
(1).jpg)
| Н.БЭЛЭГСАЙХАН: “ТЭНГИСИЙН ЭРЭГ ДЭЭРХ 24/7” ДУУГАА 20 ЖИЛИЙН ӨМНӨ ЗОХИОЖ БАЙЛАА |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |