“Сэтгэл сэргээж баяр бэлэглэсэн
Итгэл дүүрэн чиний минь мишээл
Хаана ч явсан нэг л яаруулж
Хангал зүрхийг минь догдлуулна...” гээд үг, аялгуу эвссэн олон сайхан дуу түүнийх. Ёстой л сонссон хэний ч сэтгэл сэргэж, зүрх догдлом бүтээл. Ерээд оны залуусын гал халуун хайр, учрал баяр дундуур энэ дуу эгшиглэхээс гадна,
“Оросын цагаан хусхан хайрын аянд нахиалсан
Оюутан гэнэн залуу нас мөрөөдөл дунд цэцэглэсэн
Ангар мөрний зөөлөн долгио
Вальсийн аянд хөвөрсөн
Анхны хайрын болзоогоо хүний нутагт үлдээсэн...” гэх гэнэн залуу нас, гэгээн хайрын мөртүүд ч хоногшсон. Энэхүү “Эрхүүгийн хавар” дууг сонсох бүрд Оросод оюутан байсан хэн бүхэн нандин залуу тэр өдрүүдээ эргэн дурсаж, Эрхүүгийн хаврыг мэдэхгүй нэгэнд ч очсон мэт мэдрэмжийг төрүүлдэг. Ганц Эрхүү ч биш хэн бүхний хорь гаруйн насны уянга төгөлдөр өдрүүдийг санагдуулдаг. Ерөөс түүний хайрын дуунуудыг сонсож, клипийг нь үзэхэд, улирлын сайхан, тухайн агшны гоог мэдэрч дурлам сайхан аялгуугаар амилуулсан байдаг нь Том Жагаа гэж дуучин өөрөө хэчнээн оргилуун хөг аялгуутай нэгэн гэдэг нь илүүтэй мэдрэгддэг юм. Тиймдээ ч уран бүтээлийг нь сонсох бүрд ямагт шинэхэн байдаг.
Үүнд, “Аяа, анд минь хаалгыг минь тогшооч”, “Төрсөн өдрийн дуу”, “Хуримын дуу”, “Чингисийн баатрууд”, “Бүргэд”, “Сэтгэлийн толь”, “Сайхнаа чи минь сайхнаа”, “Тамирчны ялалт хямдхан олдоогүй”, “Ерөөлийн дуу”, ”Чамайг юу ч өөрчлөөгүй”, “Нүдэн охин”, “Шувууд нутаг буцаагүй”, “Өөрөөр дуулж би чадсангүй” “Тийм ээ” зэрэг бүтээл багтана. Сонсохоор, цаанаа нэг цолгиун хоолойгоор үгээ тодхон хэлж, сонссон хэнийг ч сэргээн өндийлгөж, өргөн тэтгэхээс гадна клипийг кино шиг хийдэг. Хэдэн минутын л дүрс мөртлөө утга агуулга, төгс, үг, аялгуутайгаа тун сайхан зохицсон байдаг. Цаг хугацаа улирахад юмс өөрчлөгддөг ч сэтгэлийн хуурцагт үлдсэн дуу хуур хэзээд хуучирдаггүй гэдгийг тэр уран бүтээлээрээ тэр гарцаагүй харуулдаг.
Түүний бүтээлийг олон ч хүн судалсан байдаг. Тухайлбал, “Чингис хаан” номыг зохиогч Жак Уэтерфорд Монголд ирээд хөдөө нутгаар аялж явахдаа “Чингисийн баатрууд” дууг нь сонсоод өөрийн номдоо “Чингис хаан” рок дууллын шүлгээс орчуулсан байдгийг зарим уншигч андахгүй мэдэх байх. Мөн хамгийн анх “Чингис хаан” рок дууллын шүлгээ зохион дуулж, хөгжимдсөнийг хөгжмийн нэрт судлаач, яруу найрагч Ж.Бадраа агсан олзуурхаж “Монголын залуусын үндэс угсаа, өвөг дээдсээрээ бахархах бахархлыг өдөөж, дэврээж чадсан түүхэн бүтээл” гэж түүнд баяр хүргэж байсан гэдэг. Үүгээрээ тэр зүгээр ч нэг үг, ая зохиодоггүй, үзэл санаа агуулж, бүтээлээрээ дамжуулан нийгэмд дуу хоолойгоо хүргэгч юм байна гэсэн өнцгийг ч харж болох нь ээ. Тэгэхээр тэр уянга хайр, учрал тохиол, эх орон, элгэн түмэн, өвөг дээдсийнхээ бахархлыг ч уран бүтээл болгон хүргэдгээрээ онцлог юм.
Том Жагаагийн аав Ч.Дашзэвэг Монголын монументаль чиглэлийн том төлөөлөгч, нэрт уран барималч, зураач хүн. Ээж нь харин ардын хөгжимчин төдийгүй хөгжмийн багш. Ухаан орсон цагаасаа өөр өөрсдийн сонирхсон урлагтаа жигүүрлэгч ижий, аавынхаа дунд өсөж, торнисоор тэр таван настайгаасаа хөгжим тоглож эхэлжээ. Аав, ээж нь түүнд гармони хөгжим бэлэглэснээр цэцэрлэг, бага сургуулийн урлагийн үзлэгт алгасахгүй орохоос гадна урлагийн уралдаан, тэмцээнд ч орж, дунд ангидаа бүр хамтлагтай болж, зуслангуудаар тоглолт хийдэг байжээ. Тэр ингэж дуу хуураар өөрийгөө болон өрөөлийг жаргаасаар сурагч насаа өнгөрүүлж, 1977 оноос Зөвлөлт холбоот Улсын Эрхүү хотын Их сургуулийн Орос хэлний бэлтгэл ангид суралцаж эхэлжээ. Мөн Ленинград хотын Архитектурын их сургуулийг давхар дүүргэсэн байна. Хэдий архитектураар суралцсан ч дуу, хөгжмөөсөө холдолгүй явсаар эх орондоо ирээд, Улсын Филармонийн “Баянмонгол” чуулгад дуучнаар орсноор урлагийн гараа эхэлсэн байдаг. Удаа ч үгүй, жилийн дараа “Соёл-Эрдэнэ” хамтлагт дуучин, хөгжимчнөөр ажиллаж байгаад цэргийн алба хаасан байна. Тэр дуулж, хөгжимдөөд ханаагүй хөгжмийн зохиолч болохыг ч зорьж, 1988 онд Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны гишүүнээр элссэн байна. Урлагт тэр бүгдийг нь оролдож үзэх хүсэлтэй, гараа хүргэсэн бүхнээ дархалж чаддаг уран бүтээлч гэдгээ эхлэлд дурдсан тодотголынх нь мөрөөр хөөж баталж болох мэт. Байгуулсан хамтлаг, үгийг нь бичиж, аялгууг нь хийсэн дуунууд, зохион байгуулж, амжилттай оролцсон тоглолт, наадам, хөгжмийн зохиолч, судлаач, ном эмхэтгэгч гээд бүхий л төрөлд сэтгэл зүрхээ зориулан яваа өргөн далайцтай уран бүтээлч.
Хөгжмийн тухайд дурдахад, С.Михалковын "Бардам туулай" жүжгийн хөгжмийг 1988 онд бичсэн байдаг. Түүнээс гадна “Идэр тамирчин”, “Халагдах цэрэг”, “Жавай хонгор”, “Хоожоомаа” , “Үлэмжийн чанар” дууны найруулггыг ч хийжээ. Мөн “Бид бүгд”, “Азтай цаг”, “Бодол хургасан тал” зэрэг дан хөгжмийг ч зохиосныг мэдэх билээ. Ингээд бичихээр Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гэж энэ хүмүүн үнэхээр олон тодотголдоо бардам багтсан эрхэм юм. Хамгийн гол нь дуулсан дуу бүхэн нь хэзээ ч сонссон шинээрээ байдаг нь л түүний гарцаагүй онцлог, ондоошил юм даа.
| ТҮҮНИЙГ СОНСОХ ТУСАМ |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |