Алтан гадас одонт жүжигчин А.Гэрэлцэцэг Улаанбаатар хотод төрж, 57 дугаар сургуульд суралцсан байдаг. Хүүхэд байхын адтай сэргэлэн байсан Гэрэлээ 2004 онд Соёл Урлагийн Их Сургуулийн жүжигчин, найруулагчийн ангийг төгссөн. Түүнийг сургуулиа төгсөх жил МУГЖ Б.Ариунболд хамтлагтаа тоглох санал тавьснаар А.Гэрэлцэцэг хошин урлагийн салбарт хөл тавьж байсан түүхтэй.
(3).jpg)
Удалгүй “Өнгөт инээд” хамтлагт орсон ч 2006 онд МУГЖ П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай нартай хамт өрх тусгаарлан “Маск” продакшныг байгуулж байсан юм. Уншигч та бүхэн жүжигчин А.Гэрэлцэцэгийг “Эгч дүү гурав”-ын ээж, “Цэрэг найз” нягтлан бодогч, “Шилдэг жүжгүүд”-ийн Луугийн ээж / Юнивишны 803 дугаар суваг дээр гардаг, “HBO”-ийн хийсэн, “Game of thrones” киноны гол дүр Луугийн ээж байна/ зэрэг хөгжилтэй, ухаарал хайрласан хошин урлагийн дүрүүдээр нь андахгүй мэдэх биз ээ.
А.Гэрэлцэцэг дэлгэцийн уран бүтээлд тийм ч олон тоглоогүй байдаг. Гэхдээ бүтээсэн дүр бүхнээ тултал гаргаад, инээж суудаг даруухан уран бүтээлч. Түүнд найруулагчид эротик киноны дүр бүтээх санал их тавьдаг учир тэр төдийлөн дэлгэцээс хол байсан гэдэг. Харин “247 градус” киноны зохиол таалагдаж, анхны гол дүрээ бүтээж байсан гэнэ. Үүний дараа “Бүсгүйчүүд хайрыг хүснэ”, “Соёлын довтолгоо”, “Миний хүүтэй гэрлээч” киноны гол болон туслах дүрүүдийг бүтээсэн. Харин тэр Анжелина Жоли шиг дайчин эмэгтэйн дүрд тоглохыг хүсдэг гэнэ. Мөн үлгэрийн сэдэвт кино хийхийг мөрөөддөг байна. Мөн Гэрэлээ “MN25” суваг телевизийн “Их хотын үдэш” цэнгээнт нэвтрүүлгийг хөтөлж байх үедээ сэтгүүлч мэргэжил эзэмшсэн. Энэ талаараа "Би сэтгүүл зүйн хүн биш учир мэдлэг туршлага дутаж байсан. Тиймдээ энэ урлагийг хүндэтгэх үүднээс мэргэжлийн түвшинд сурч судлах ёстой гэж бодож, сэтгүүлчээр сурсан" гэсэн байдаг.
Гэрэлээ арав гаруй жил идэвхтэй уран бүтээлээ туурвиж байгаад хэсэг хугацаанд урлагаас хөндийрсөн. Харин тэр эргэж ирэхдээ анхны бие даасан уран бүтээл болох “Ээжүүдийн өдөр өнжүүлэх” уран сайхны киног бүтээж, дуулиантайгаар ажилдаа орж байлаа.
Энэ талаараа тэр “Миний хувьд нэлээд хожуу хүнтэй сууж, хүүхэдтэй болсон учраас ээж байх, эмэгтэй хүн байх хоёрын ялгаа их хурц мэдрэгдсэн. Хүүхэдгүй байхдаа би зүгээр л хий хоосон, үүлэн дээр хөвж явсан байна лээ. Эгч маань алдарт эх, олон хүүхэдтэй сайхан эмэгтэй бий. Өмнө нь эгчийгээ цамцных нь энгэр онгорхой, хоёр талдаа хүүхдүүддээ хэвтүүлчихсэн хөхүүлж байхыг харангуутаа “Эгч ээ, та үс гэзгээ янзлаад, цэгцтэй сууж байгаад хөхүүлж болдоггүй юм уу?” гэж асууж байсан. Одоо бодохоор сэтгэл дотроо эгчээсээ уучлалт гуйдаг. Би өөрийгөө ээж болохоор хүүхдээ ч харна, ажлаа ч хийнэ, би супер байх ёстой гэж бодсон. Эцсийн эцэст хэзээ ч тийм биш юм байна лээ.
Тэгээд ээж нарт тулгардаг энэ асуудлыг хүмүүс тэр бүр мэддэггүй, мэдсэн ч хөнддөггүй юм байна. Үүнийг би хийе, гаргаж харуулъя. Сэтгэл гутралтай байгаа эмэгтэйчүүдэд урам өгье гэж зориглосон. Би 35 насандаа гэр бүл зохиосон юм. Энэ хүртлээ гэр бүлийн амьдрал, хосын харилцааг судалдаг байсан. Тэгсэн нэг нийтлэг байгаа нь хосууд хүүхэдтэй болоод салаад байдаг. Үүнийг даван туулахад нь туслах, ойлгуулахыг л хүссэн” гэсэн байдаг.
(1).jpg)
(1).jpg)
Харин энэ хэсэгт дээр дурдсан “16 дахь хавар” киноны талаар бичье. Жүжигчин А.Гэрэлцэцэг гэхээр гэрэлтсэн алаг нүд, хөгжилтэй дүрүүдээр нь нүдэнд буудаг. Харин тэр энэ удаа “16 дахь хавар” уран сайхны киноны хоолны Саруулын дүрийг нямбай гэгч нь бүтээж, өөрийгөө ийм хэмжээний уран бүтээлч шүү гэдгээ дахин баталчихлаа. Гэхдээ Гэрэлээ дүрээ тултал бүтээчхээд, даруухан инээсээр явдаг тийм л энгийн эмэгтэй.
“16 дахь хавар” уран сайхны киног энд цухас тэмдэглэвэл,
Уг кино 1990-2005 оны бидний амьдралыг элдэв хольц үгүй, яг л Саруулын хоол шиг тийм энгийнээр дэлгэж үзүүллээ. Хоолны Саруул, шил Төөгий хоёрын хоршил үнэхээр чамин юм аа. Тэд тухайн үеийн эмэгтэйчүүдийн тэвчээртэй дайчин зан, хүүхдүүдийн хэрсүү занг “Яг энэ шүү дээ, ийм л байсан” гэж эрхгүй бодогдтол гаргажээ.
Айл айлын хаалга тогшиж, шил гуйж аваад, угааж цэвэрлээд, зөрлөгөөр хоол зарах ээж, охин хоёр хайрламаар сайхан юм. Орхиод явсан нөхөр, борог амьдрал, тэдний талаар шивнэлдэх хүмүүсийг тоолгүй 10 километр газар чаргаар гулууз мах жилийн дөрвөн улиралд зөөнө. Охиноо орны хөлөөс уяж орхиод, амь зуухын талд хоолоо зарна. Ядарч, ганцаардаж, цөхөрмөөр байсан бяцхан үрийнхээ ход ход инээх чимээ, үнэгчлэх царайгаар л хүч орох ээжийн дүр хэчнээн уярам сайхан байсан гэж санана. Энэ яг л 1990-ээд оны эмэгтэйчүүдийн нийтлэг төрх шүү дээ. Эх хүн өөрөөсөө урьдаж хүүхдээ боддог ийм л сул талтай. Тийм уужим сэтгэл, ухаан, тэвчээр ээж хүнд л байдаг байх. Ингэж амьтай гаргаж, үзэгчдэд мэдрүүлэхийн тулд кино баг Гэрэлээг сонгосон байх гэж таамаглана.
(2).jpg)
Ганбаттай учирч гуньж алхдаг замаараа инээмсэглэн 18 настай жаахан охин шиг хөтлөлцөн алхахыг харж, хамт догдоллоо. Охины аав Цэнгэл эргэж, ирэхэд Ганбаттай хамт гуниглаж, басхүү Цэнгэлийг яах гэж ирдэг байна гэж бухимдав. Гэвч Саруул огт тэгсэнгүй. Эцсээ хүртэл охиноо гэсээр л дуусаж байгаа юм. Ганбат эргэж ирэх болов уу гэж харуулдаж сая нэг ирэхэд уужирч киногоо дуусгалаа. Хуучин шатар шигээ үнэ цэнтэй хүн бол яах аргагүй Ганбат байлаа. Тэр үнэн сэтгэлээсээ Саруул, Төгөлдөр хоёрыг хайрлаж, жаргалтай төгсөхийг харах хэчнээн сайхан байв аа. Үнэн жүжиглэлт ийм л байж, үзэгчдийн сэтгэлд хүрдэг дээ.
Ингээд бодоход жүжигчин А.Гэрэлцэцэг дүр бүтээхдээ маш их судалж бүтээдэг. Аливаа ажил хийхдээ төгс хийхийг зорьдог. Зорьсон шигээ бүтээж чаддаг уран бүтээлч юм аа. Уншигч та бүхэн зорьж суугаад, өнгөрсөн түүхээр нэг “аялж”, дотоод сэтгэлээ тольдоод нэг үзээрэй.
.jpg)
(3).jpg)
| ЦЭЦЭГ ШИГ ЭМЭГТЭЙ |
|
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |