Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн баяр наадмаар сайхан барилдаж Монгол Улсын харцага цол хүртсэнд баяр хүргэе. Хоёулаа таны баярын сэтгэгдлээр яриагаа эхлүүлэх үү?
-Баярлалаа. Тэгэлгүй яах вэ. Монгол түмэндээ ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр хүргэе. Би бага наснаасаа л барилдах сонирхолтой байсан. Энэхүү сонирхлыг ээж, аав маань дэмжиж, намайг барилдуулах дуртай байлаа. Ер нь 12,13 настайгаасаа самбо, жудогоор хичээллэж байгаад ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд үндэсний бөхөөр илүүтэй барилдаж эхэлсэн. Самбо, жудо миний бөх болох анхны суурь болж өгсөн гэхэд болно. Анх Завхан аймгийн Цэцэн уул сумын харьяат аймгийн хурц арслан С.Юнрэн багшид шавь орж байлаа. Багшаасаа их зүйл сурч мэдсэн. Энэ ч намайг бөх болоход ихээхэн нөлөөлсөн болов уу. Миний барилдаж байгаа арга барил гээд бүгдийг нь зааж өгсөн ачтай буянтай хүн дээ багш минь.
-Аав, ээж нь таныг барилдуулах дуртай байсан гэлээ. Тэгэхээр аав, ээжийнх нь талд бөхийн удам бий юу?
-Аав минь бурхан болоод нэлээдгүй цаг хугацаа өнгөрч байгаа л даа. Хэрвээ өнөөдөр амьд байсан бол хэчнээн сайхан. Баярлаж, хөөрөөд хүүгээрээ ёстой нэг бахархах байсан болов уу. Гэхдээ хүүгээ бурхны орноос хараад магнай тэнгэр байгаа байх. Аав маань бага насандаа чөлөөт бөхөөр барилддаг байсан гэдэг. Энэ ч надад их нөлөөсөн. Үүнээс гадна ээж минь “Миний хүү монгол түмнийхээ бахархалт соёлын нэг болох үндэсний бөхөөрөө барилдаж, өв соёлоо түгээж, дэлгэрүүл” гэдэг байсан. Мөн хүмүүс “Хүүгээ барилдуул” гэж аав, ээжид хандан хэлдэг байлаа. Хэдийгээр би өөрөө барилдах дуртай байсан эдгээр хүмүүсийн “Намайг бөх болно” гэж итгэж байгаа сэтгэл, найдлага бөхийн спортод эцэж, цуцашгүй ороход нөлөөлсөн байх.

Аав, ээжийн маань талд бөхийн удам байгаа үгүйг сайн мэдэхгүй байна. Дээр үед ээж, аавын удамд сайн, барилдаж байсан хүмүүс байгаа болов уу гэж боддог. Яагаад гэхээр монгол үндэсний бөх эрт дээр үеэсээ уламжлагдаж ирсэн соёлын өв шүү дээ. Бөх гэдэг үе, үеэрээ удмаа дагаж төрдөг учраас манай удамд алдар цуутай бөх байсан байх. Би ингэж боддог доо.
-Аав нь таны барилдахыг хараад дээлийн захыг тань мушгиад сууж байсан үе олон байгаа байх. Энэ талаар таныг сайхан дурсамж дэлгэнэ гэж бодож байна?
-Аав маань Завхан аймгийн Сантмаргаз сумын харьяат. Сант сумын ЕБС-ын ойн баяр наадам болоод аавтайгаа хамт очиж барилдаад түрүүлж байсан. Энэ мэт яриад байвал дуусахгүй шүү дээ. Эргээд харахад олон сайхан дурсамж хадгалагдан үлджээ. Аавтай өнгөрүүлсэн дурсамжаа бодоод заримдаа нулимс мэлмэрүүлнэ. Мөн аав минь арай л эрт бурхны оронд явчихаа юу даа гэсэн бодол их төрдөг.
Хүн болгон барилддаг байлаа гэхэд цол авах нь цөөн
-Та 2014 онд Д.Ганхуяг арслангаар давж улсын начин цол хүртэж байсан барилдаанаа эргэн дурсаж сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?
-Би тухайн үед аймгийн арслан цолтой улсын наадмын зүлэг ногоон дэвжээн дээр барилдаж байлаа. Улсын цолны босго давчих юмсан гэсэн бодол тээж, хичээж, хянамгай барилдаж байснаа нуух юун. Барилдаан сайн гарч өгөхгүй, сэтгэл зүйн хувьд жаахан бухимдаж байсан. Тэр жилийн наадмын тавын даваанд Д.Ганхуяг арслангаас барьц сонгоод тонгорох мэхээр давж ээж, аав нутаг усныхаа ахан дүүсийг баярлуулж улсын цолны босго давсан даа баяртай байдаг. Хүн болгон барилддаг байлаа гэхэд цол авах нь цөөн. Тэр ч утгаараа баяр баясгалантай, дурсамжтай үе байсан даа.
-Улсын баяр наадамд тав даван туг тойроод төв цэнгэлдэх хүрээлэнд алхаж явахад ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Өндөр босготой улсын цолыг хүссэн бөх аваад байхгүй. Улсын цолонд хүрнэ гэдэг үнэхээр сайхан. Тухайн үед тав таваад туг тойрч явахад хамгийн түрүүнд ээж, аав, хань ижил, үр, хүүхэд, нутаг усны минь буян заяа түшдэг юм байна гэж бодож байлаа. Би сэтгэл хөдлөл багатай хүн болохоор үсэрч дэгээд ил гаргаад байдаггүй. Харин аав, ээж хоёр минь их баярласандаа. Наадмын хоёр, дараа нь хоёроос гурван өдөр унтаагүй баярлаж байсан. Улсын начин цол хүртэж аав, ээжийгээ бага ч болов баярлуулсандаа баярлаж явдаг.

Аав минь намайг начин цол хүртсэний орой төв цэнгэлдэх хүрээлэнд ирээд “Миний хүү аавыгаа маш их баярлууллаа. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх билээ. Үр хүүхдийнхээ сайн сайхан явж байгааг хараад сайхан байна” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй.
-Энэ жилийн үндэсний баяр наадамд зодоглосон 1024 бөхөөс зургаа давж харцага цол хүртсэн тэр мэдрэмжээсээ хуваалцвал?
-2014 онд улсын начин цол хүртсэнээсээ хойш найман жилийн дараа харцага бол хүртлээ. Энэ хугацаанд бэлтгэлээ сайн хийсэн. Энэ жил ардын хувьсгалын түүхэн ой учраас сайн барилдана гэж бодоод бэлтгэлээ чамбай хийж бэлдсэн. Улсын баяр наадмын дөрвийн даваанд Баян-Өлгий аймгийн арслан Тамираатай барилдаж давсан. Харин тавын даваанд Сэлэнгэ аймгийн харцага Наранбаяртай барилдсан. Үнэхээр бяр тэнхээтэй, сайхан барилддаг залуу байна лээ. Ер нь учраа бөхчүүд бэлтгэлээ бүрэн дүүрэн хийсэн, хүч тэнхээ сайтай байсан. Энэ жил Завхан аймгийн Алдархаан сум байгуулагдсаны 100 жилийн ой болж байгаа. Тийм болохоор нутаг ус, ах дүүс, үр хүүхдүүдээ баярлуулъя гэж бодоод хичээж барилдсан.
Нэгнээ хүндэтгээд байвал элдэв муу үйлдэл, зан араншин бөхийн дэвжээнд үзэгдэхгүй л дээ
-Сүүлийн үед монгол бөхийн жудаг үгүй боллоо гэж ярих шүүмжлэх хүмүүс олширлоо. Хүмүүсийн яриад байгаа жудаг гэдэг зүйлийн тухай яриа дэлгэвэл?
-Бөх хүний амьдралаар цөөнгүй хэдэн жил амьдралаа. Тиймээс энэ талаар хэлэхэд бөх гэлтгүй бүгд хүн чанартай байх хэрэгтэй. Урд үеийнхээ бөхчүүдээс суралцаж, хайрлаж байх ёстой. Нэг үгээр жудаг гэдэг бол хүндлэл юм. Нэгнээ хүндэтгээд байвал элдэв муу үйлдэл, зан араншин бөхийн дэвжээнд үзэгдэхгүй л дээ. С.Мөнхбат аварга, М.Өсөхбаяр заан гээд үлгэр жишээ бөх олон бий.
Энэ ташрамд Монголчуудаа ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн баяр мэнд өргөн дэвшүүлье. Мөн Завхан аймгийн Алдархаан сумынхаа 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа нутгийнхаа хүмүүст мэнд хүргэмээр байна. Бэлтгэл хийхэд арыг маань хариуцаж, дэмжиж тусалдаг “Тэргүүн саруул” ХК-ийн хамт олонд баярлалаа.
Цаг гарган ярилцсанд баярлалаа

| УЛСЫН ХАРЦАГА Л.ЛХА-ОЧИР:Тав таваад туг тойрч явахад ээж, аав, гэр бүл, нутаг усны минь буян заяа түшдэг юм байна гэж эрхгүй бодогдсон |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |