Ганцаардлын тухай хүүрнэх, хувь хүний дотоод мэдрэмж рүү шагайсан шилдэг кино бүтээлүүдийг нэрлэж баршгүй. Ганцаардал болон гунигийн тухай хүүрнэх ч сэтгэлд тань ямарваа нэгийг мэдрүүлж, өнгө нэмэх 10 киног санал болгож байна.
Америкийн найруулагч Спайк Жонзийн шинжлэх ухааны уран зөгнөлт “Түүнийх” бүтээлд жүжигчин Хоакин Феникс тоглосон билээ. Эхнэрээсээ салсан Теодор Саманта хэмээх хиймэл оюун ухаант үйлдлийн системтэй харилцаж эхэлнэ. Түүнээс авах мэдрэмжүүд бодитой, үнэн тул бага багаар сэтгэл алдарна. “Түүнийх” кино нь тухайн жилийн “Оскар”-ын дөрвөн шагнал хүртсэн бүтээл билээ.
Адам Эллиотын найруулсан бараан комеди тус бүтээл нь захидлын найзууд болох Нью-Йоркт амьдардаг 44 настай залуу, Австралид амьдардаг найман настай охины амьдралаас сэдэвлэн бүтээсэн хүүхэлдэйн кино юм. 1970-аад оны үед үйл явдал өрнөх ба Мэри Динкл хэмээх найман настай охин сэтгэлээр унасан үедээ утасны жагсаалт авч, Макс Хоровитс нэрт, үл таних хүн рүү захиа илгээнэ. Хачирхалтай нь захианы хариу ирснээр тэдний нөхөрлөл эхэлдэг.
Америкийн жүжигчин, найруулагч Шон Пеннийн найруулсан “Байгаль руу” кинонд Эмиль Хирш дүр бүтээсэн билээ. Крис коллежоо төгсөөд гэр бүл, найз нөхөд, ер бүхнээ орхиод байгальд амьдарч эрх чөлөө, аз жаргалыг хайхаар ганцаар явж, гайхамшигтай аялж чаддаг. Уг киног Жон Краукерийн ижил нэрт номоос сэдэвлэн бүтээжээ.
Солонгосын найруулагч Ким Ки Дукийн уг бүтээлийг кино шүүмжлэгчид сор бүтээл хэмээн үнэлэгддэг. Нэгэн буддын сүмд лам, шавь хоёр амьдарна. Сүмд ирсэн охинд ламхай дурлаж эхэлснээр үйл явдал өрнөнө. Яриа, өрнөл багатай, дөрвөн улирлын өөрчлөлтөөр олон бэлгэдлийг хүүрнэж чаддаг кино билээ.
Найруулагч София Копполагийн хоёр дахь бүрэн хэмжээний бүтээл болох “Орчуулгын алдаа” кинонд Билл Мюррей, Скарлетт Иоханссон нар тоглосон билээ. Боб, Шарлотт хоёр Токиогийн нэгэн зочид буудалд хоёул ганцаардан буйгаа мэдэж, нэгэндээ хань болно.
Хонгконгийн найруулагч Вон Карвайн уг бүтээлд хайртай хүнээсээ салсан хоёр цагдаагийн түүх өрнөнө. 223 дугаартай цагдаа хайрт бүсгүйгээс салсныхаа дараа нэгэн бааранд танихгүй эмэгтэйтэй оройжин ярилцаж сууна. Угтаа тэд нэгэндээ хань болоход цагдаа, гэмт хэрэгтэн байх ч хамаагүй, чухамдаа хүний дотоод сэтгэл чухал болохыг харуулна. 663 дугаартай цагдаа хайртай хүнээсээ салсан ч шинэ хайр дурлалтай учирна. Хэдий хоёул нүүр тулж уулзахгүй ч цаг хугацааны шугамаар уг дүрүүд хоорондоо холбогдох аж.
Польшийн найруулагч Кшиштоф Киесловскийн цагаан, улаан, цэнхэр хэмээх гурамсан бүтээл нь үзэгчид, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Трилогийн “Цэнхэр” кинонд Францын алдарт жүжигчин Жюльет Бинош тоглосон. Гэр бүлээ авто ослоор алдсан бүсгүйн амьдрал, ганцаардал, шинээр амьдрах гэж хичээж буй түүхийг кинонд өгүүлнэ.
Германы найруулагч Вим Вендерсийн яруухан, уянгалаг “Хүслийн жигүүр” бүтээл бол түүний бүрэн хэмжээний хоёр дахь кино юм. Уг кино үл үзэгдэгч хоёр сахиусан тэнгэрийн хүүрнэлээр эхэлнэ. Тэд хүмүүсийн үйлдэл, бодлыг ажиглана. Сахиусан тэнгэр Дамиел Марион хэмээх уран бүтээлч эмэгтэйд сэтгэл алдарснаар хүний ертөнцөд амьдрахыг хүссэнээр үйл явдал цааш өрнөнө.
Оросын суут найруулагч Андрей Тарковскийн шинжлэх ухааны уран зөгнөлт “Солярис” кино нь Каннын кино наадмын дээд шагнал хүртсэн бүтээл. Уг киног Польшийн зохиолч, философич Станислав Лемийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Далайгаар бүрхэгдсэн Солярис гариг дээр Оросын судалгааны баг ажиллах бөгөөд сэтгэл зүйч Крис Кельвин тэнд болж буй хачин жигтэй байдлыг судлах даалгавартай. Гэтэл хүнгүй газар өөр хүмүүс үзэгдэж, Крисийн өөд болсон эхнэр нь түүнд яг л бодит мэт харагдана.
Уг бүтээл Америкийн найруулагч Мартин Скорсезегийн сод бүтээл билээ. Жүжигчин Роберт де Ниро ганцаардмал, ойлгомжгүй зантай таксины жолоочийн дүрийг бүтээсэн юм. Травис Нью-Йорк хотод ганцаар амьдардаг, нойр хулжих эмгэгтэй залуу. Оройн цагаар такси барихдаа хотын аймшигт, ялзарсан байдлыг нүдээр үзэх ч, сайн сайхан болгохын төлөө юу ч хийж байсангүй. Гэхдээ тэрбээр хайр сэтгэлтэй учирсныхаа дараа өсвөр насны бэлгийн мөлжлөгт өртсөн охиныг аврахыг зорьдог.
| Ганцаардалд “хань” болох 10 КИНО |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |