Оросын зохиолч Лев Толстойн “Анна Каренина” зохиол анх “Русский Вестник” утга зохиолын сэтгүүлд 1873-1877 онуудад цувралаар уншигчдад хүрч байжээ. 2007 онд шилдэг зохиолын судалгаанд 125 зохиолч хамгийн сайн бичлэгтэй зохиолыг Анна Каренинаг нэрлэж байв. Тус номын талаар төдийлөн мэддэггүй баримтуудыг хүргэж байна.
1. Толстой “Анна Каренина” романыхаа санааг Александр Пушкины номын эхний үгээс санаагаа олж байв
1873 оны гуравдугаар сарын нэгэн өдөр Пушкины “Зочид зусланд цугласан нь” номоос “Зочид хөдөө гэрээ орхиход бэлэн болжээ” гэдэг мөрийг уншаад Аннагийн санааг олсон гэдэг. Тэрээр эхнэртээ “Хэн нэгэн үүний тухай бичих хэрэгтэй” хэмээгээд тэр шөнөдөө бичиж эхэлснээр Аннагийн эхлэл тавигджээ.
2. Анна Каренинагийн дүр бодит эмэгтэйн тусгал

Анна Степановна Пирогова Толстойн дотнын найз нөхдийн нэг агаад түүний дурлалт залуу нь өөр эмэгтэйтэй гэрлэхэд Анна гэрээслэл бичин галт тэрэгний доогуур орж амиа егүүтгэв. Маргааш нь Аннагийн цогцсыг Толстой өөрийн нүдээр харж байжээ. Уг эмэгтэйн золгүй түүхээс сэдэвлэн Толстой нийгэмд нэр хүндээ алдсан сэхээтэн эмэгтэйн түүхээ бичихээр шийдсэн аж.
3. Анна Каренинагийн дүрийг мөн А.Пушкины охин Мария Гартунгийн амьдралаас сэдэвлэжээ

Толстой хамгийн анх Мария Гартунгтай уулзахдаа түүний гоо үзэсгэлэнг биширсэн гэдэг. Бүхий л оройжин тэд утга зохиолын үзэл бодлоо хуваалцаж байв. Анна Каренинад түүний гоо үзэсгэлэнгийн талаар дүрслэлүүд их байдаг.
4. Левины дүрийг Толстой өөрөөсөө сэдэвлэсэн
Нэгэн шүүмжлэгч Толстойд “Левины дүр яг л чиний намтарчилсан зураглал шиг харагдаж байна” гэж хэлж байсан бол Толстойн эхнэр “Авьяасгүй л болохоос энэ дүр яг чи байна” гэж хэлж байсан удаатай.
5. Толстой өөрийн хайрын түүхээс Левин Китти хоёрын хайрыг сэдэвлэж бичсэн
Толстой өөрийн эхнэр Софья Толстаяд яг л Левин Киттид гэрлэх санал тавьдаг шиг гэрлээч гэж гуйж байжээ. Нэгэн орой Толстой Софияд хоолны ширээний ард “Тэр үед чи надад боломжгүй гэж хэлсэн. Одоо ч гэсэн үү, эсвэл хэзээ ч үгүй юу” гэдэг үгийн эхний үсгүүдийг бичиж өгөхөд София ойлгон 1862 онд гэрлэж байв.
6. Орчин үеийн зохиолчдын дунд явуулсан судалгаагаар “Анна Каренина” хамгийн шилдэг бүтээлээр нэрлэжээ
2007 онд зохиолчдын дунд явуулсан судалгаагаар 125 зохиолч уг романыг шилдгээр нэрлэжээ.
7. Уг романы улс төрийн агуулгатай хэсгийг нь редактор нь хасах гэсэн ч хасуулаагүй
Тус номыг сүүлийн бүлэгт тухайн үеийн хориотой сэдэв болох Турк, Серби, Оросын дайны тухай хэсгийг редактор хас хэмээн буцаасан боловч Толстой зөвшөөрөөгүй бичигдсэнээр нь хэвлэж байжээ.
8. Толстой хэдийгээр “Дайн ба энх” романаа бичсэн байсан хэдий ч “Анна Каренина” романаа миний анхны үнэн роман гэж үнэлжээ
“Дайн ба энх” уламжлалт хүүрнэлийг түүхийн баримт, философийн асуултуудын хамт бичсэн учирТолстой уг зохиолоо роман биш, романаас илүү гэж үнэлж байжээ.
9. Достоевский, Набоков зэрэг Оросын зохиолчид уг романыг биширдэг
Достоевский уг романыг “Өө сэвгүй урлагийн бүтээл” гэж магтаж байсан бол Набоков “Төгөлдөр Толстой маягийн ид шид” хэмээн сайшааж байжээ.
| Анна Каренина номын тухай бидний мэдэхгүй есөн баримт |
|
Б.Уранзаяа Азийн наадмын V байрт, Э.Ариунболд VII байрт орлоо
2026-09-30 18:31:09
Н. Ганбаяр Азийн наадмын V байрт орлоо
2026-09-30 18:14:36
Г. Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-30 18:05:36
К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга боллоо
2026-09-30 18:00:43
К.Ёолк “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын аваргын төлөө өрсөлдөнө
2026-09-30 15:54:49
Г.Наранцэцэг, Б.Уранзаяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 15:49:54
2026-09-30 15:42:55
2026-09-30 15:36:34
Монголбанк: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална
2026-09-30 15:11:30
Б.Ганбаяр Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч сорино
2026-09-30 13:34:35
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрлээ
2026-09-30 13:32:54
Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ
2026-09-30 13:24:29
Э.Дэлгэрмаа Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 12:47:39
К.Ёолк, Б. Уранзаяа, Г.Наранццэцэг нар ялж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-09-30 12:25:40
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-30 12:00:08
Э.Ариунболд, олимп, дэлхийн аварга Yeldos SMETOV-той барилдана
2026-09-30 11:27:04
Шүлхийн улмаас Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
2026-09-30 10:35:21
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулжээ
2026-09-30 10:17:19
Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцжээ
2026-09-30 10:10:18
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 66 хэрэг бүртгэгджээ
2026-09-30 09:47:28
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ
2026-09-30 09:37:33
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-09-30 09:30:24
Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтай болжээ
2026-09-30 08:12:49
Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
2026-09-30 08:02:37
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2026-09-30 08:00:00
Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
2026-09-30 07:51:30
Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-09-30 07:35:48
Азийн наадамд барилдах жүдочид тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ
2026-09-30 07:10:00
Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-09-30 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-09-30 07:00:00
УЛСЫН НАЧИН Д.ТАВИНТАЙН ХҮҮ СҮХЭЭ: Аав, ах хоёрыг уран мэхээр аархаж барилддаг болохоор нь “Аат ах, дүү бөх” гэдэг болсон юм гэнэ лээ
2026-09-30 07:00:00
ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-09-30 07:00:00
ХИЛИЙН ЦЭРГИЙН ДОМОГ САРАА
2026-09-30 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-09-30 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |