Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг ажлаа өгөх гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Түүний оронд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төрсөн эгч М.Цэцгээгээ Засаг дарга болгохоор зүтгүүлж байгаа бололтой. Энэ талаар тус дүүргийн нэгэн албан хаагч “УИХ-ын гишүүн М.Оюунчимэг эгчийгээ манай дүүргийн Засаг даргад томилуулахаар эртнээс хөөцөлдсөн байж магадгүй тухай манайхан ярьж байгаа. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ч энэ томилгоог дэмжиж байгаа тухай мэдээлэл ч намын гишүүдийн дунд гарсан байна лээ” гэв.
М.Цэцгээ нь автобусны тасалбар түгээгчээр цөөнгүй жил ажиллаж байгаад дүүгээ УИХ-ын гишүүн болсны дараа Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон байдаг. Тэрбээр газрын даргаар томилогдсоныхоо дараа тус газрын цөөнгүй мэргэжилтнийг ажлаас нь хууль бусаар халсан, хэл амаар доромжилж, дарамталсан асуудлаар хууль хяналтын байгууллагад удаа дараа шалгагдаж, улмаар ажлаа хүлээлгэн өгч байсан түүхтэй.
Түүнчлэн өөр нэгэн эх сурвалж “Чингэлтэй дүүргийн одоогийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг намынх нь нэр бүхий гишүүд, УИХ-ын нэр бүхий зарим гишүүн огцруулах нь тодорхой болсон гэсэн. Дараагийн Засаг даргад УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн эгч М.Цэцгээгээс гадна Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар ажиллаж байгаад ажлаасаа саяхан халагдсан Ч.Батбилэг, тус дүүргийн III хорооны Засаг дарга, одоо дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж буй Ж.Чимидцогзол нар яригдаж байгаа. Өөрсдөө ч нэлээд идэвхитэй хөөцөлдөж байгаа мэдээлэл гишүүдийн дунд бий” гэсэн юм.
| Гишүүн М.Оюунчимэгийн төрсөн эгч М.Цэцгээ Чингэлтэй дүүргийн Засаг дарга болно гэв үү |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |