“Нэг найзыгаа шинэ байранд орсон гээд найзуудаараа нийлж, эзгүйд нь гэнэтийн бэлэг болгоод тавилга хийж өглөө. Шокноосоо одоо гараагүй байгаа даа” хэмээх твиттерт жиргэсэн жиргээг уншаагүй хүн цөөн биз ээ. Бид тус гэнэтийн бэлгийн эзэн Т.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-Шинэ байранд орсонд баяр хүргэе. Манай уншигчдад өрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Түмэнбаярын Эрдэнэбаатар гэдэг. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Зам тээвэр, осол хэрэг хариуцсан тасагт шинжээчээр ажилладаг. Төрийн албанд 13 дахь жилдээ ажиллаж байна. Эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Булган аймгаас 2002 онд оюутан болж ирээд л Улаанбаатар хотодсуурьшсан даа.
-Шинэ байрандаа хэзээ орсон бэ. Найзуудынхаа гэнэтийн бэлгийн талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Эхнэр бид хоёр монгол гэрт тав, дараа нь хашаа, байшинд долоон жил амьдарсан. Харин өнгөрсөн долоо хоногийн хагас сайн өдөр шинэ байрандаа орлоо. Эхнэр бид хоёрын уйгагуй хөдөлмөрийн үр дүнд хүүхдүүдээ дулаан байртай болгож, баяр хөөр дүүрэн байна. Бид байрандаа орсон өдрөө эхнэрийнхээ нутаг руу хэд хоног амрахаар явсан юм. Найзууддаа бид ээлжийн амралтаа авсан тул хэд хоног хөдөө явахаар боллоо гэдгээ хэлсэн юм. Гэтэл тавилгын үйлдвэрт ажилладаг найз маань манай эхнэр рүү “Та хэд хөдөө явах гэж байгаа гэсэн үү.
Найздаа түлхүүрээ орхиод яваарай. Би шинэ байраар нь орж үзэх гэсэн юм. Санаа зоволтгүй ээ. Та хэд сайхан, тайван амарчихаад ир” гэж ярьсан байна лээ. Манай эхнэр тухайн үедээ гайхасхийгээд л түлхүүрээ орхисон гэсэн. Тэгээд уржигдар орой хотод ирээд найзынхаасаа очиж, түлхүүрээ аваад бид дөрөв гэртээ ирсэн. Ороод ирсэн чинь гэрэлтэй, тавилгатай болчихсон байсан. Гайхаад бүүр хаалгаа андуурчихаж гээд эргээд гарцгаасан гээд л бод.
Тоотоо шалгаад, түлхүүрээ үзсэн чинь яах аргагүй мөн байхаар нь буцаж ороод гайхаад сууж байтал найз маань залгаад “За, тавилга таалагдсан уу” гэхээр нь л итгэсэн. Гэхдээ найзыгаа тавилгын үйлдвэрт ажилладаг болохоор нь манайд тавилга хийж өгсөн байна гэж гадарлаад сууж байсан юм.
-Хэдэн жил нөхөрлөж байгаа вэ, та хэд?
-Бид 2003 оноос хойш 17 жил найзалж байна. Бид 13 уулаа нийлдэг юм. Нэгнийхээ жаргал, зовлон, гуниг, баяртай бүхий л үед хамт байдаг. Найзууд маань бүгд санхүүжилтээ гаргаад, хэдхэн цагийн дотор тавилгуудаа угсарсан гэсэн. Энэ ташрамд, найзууддаа, тавилгын үйлдвэрийнхэнд, бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлалаа гэдгээ хэлмээр байна. Сайхан байранд, сайхан тавилгатай амьдрах болсондоо маш их баяртай байгаа. Биднээс илүү миний хоёр хүү маш их баяртай байгаа.
-Өмнө нь та хэд нийлж найзуудынхаа амьдралд тусалж байсан л байх даа?
-Манай нэг найзын эхнэр нь өнгөрсөн жил тал харвасан юм. Эмнэлгийн байгууллагаас ямар ч найдваргүй гэсэн хариу өгсөн. Тэгээд найзуудаараа нийлж байгаад эмчилгээнийх нь зардлыг гаргаад эмчлүүлсэн. Одоо тэр найз маань хөл дээрээ алхаж, ганцаараа явдаг болсон. Бидэнд энэ мэт хамтдаа бүтээсэн баяртай үйл явдал зөндөө бий. Цаашдаа ч бие биедээ түшиг тулгуур болж, жаргал, зовлонгоо тэнцүү хувааж, үүрнэ гэж боддог.
| Т.Эрдэнэбаатар: Айл андуурчихаж гэж бодоод гялс гараад, тоотоо шалгаад, түлхүүрээ үзсэн чинь яах аргагүй мөн байхаар нь гэртээ буцаж орсон |
|
Ц.Мөнххэрлэн Монгол Улсын 200 метрийн шинэ дээд амжилтыг тогтоов
2026-07-11 09:49:01
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
2026-07-11 09:42:38
Б.Батнасан “IBJJF”-ийн Ази тивийн аварга боллоо
2026-07-11 09:33:44
Шанхай хотод “Монголын нэг өдөр” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-07-11 09:25:06
Ц.Мөнххэрлэн 400 метрийн гүйлтийн шинэ рекорд амжилтыг тогтоолоо
2026-07-11 09:11:13
Монголын Төрийн далбаа Оттава хотод мандлаа
2026-07-11 08:51:36
Р.Омар 16 настайдаа аймгийн заан цол хүртлээ
2026-07-11 07:12:00
Ерөнхий сайд Н.Учрал, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
2026-07-11 07:10:00
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-07-11 07:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзжээ
2026-07-10 20:34:17
З.САРАНТУЯА: Ялна гэхээсээ илүү өөрийгөө таниулж, аварга болтлоо энэ дэвжээндээ дахин дахин гараарай, миний хүү
2026-07-10 19:01:25
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.БУЯНБААТАР: Улаанбаатарт байгаа та нарт манай наадам ямар хамаатай юм бэ
2026-07-10 18:51:58
Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ
2026-07-10 16:16:42
ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯР НААДАМД АН Н.УУГАНГЭРЭЛ ТҮРҮҮЛЖ, ЦЭРГИЙН АРСЛАН Д.ЦЭРЭННЯМ ҮЗҮҮРЛЭЖЭЭ
2026-07-10 15:15:38
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн Далбааны өдөрт оролцлоо
2026-07-10 14:36:26
Төв аймгийн Бүрэн сумын харьяат МУМУ Х.Улам-Өрнөхийн “Хээр” үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-10 14:26:35
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна
2026-07-10 12:31:53
Хүй долоон худаг руу галт тэрэг явна
2026-07-10 10:20:33
ЭРДЭНЭТЧҮҮД ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙГОО БАХАРХАМ АМЖИЛТААР УГТАЖ, БАРДАМ ТЭМДЭГЛЭХЭЭР БЭЛДЭЖ БАЙНА
2026-07-10 10:11:56
Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
2026-07-10 09:23:43
Х.Алтанхуяг МҮОХ-ны дээд шагнал болох “Алтан-Од” одон хүртэв
2026-07-10 07:38:12
Казахстаны Түүх угсаатны хүрээлэнтэй хамтарч ажиллахаар боллоо
2026-07-10 07:30:00
Монгол-Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа
2026-07-10 07:29:50
“World Taekwondo Partnership Program” сургалт амжилттай өндөрлөлөө
2026-07-10 07:20:00
“АПУ” компани “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг эхлүүллээ
2026-07-10 07:10:00
АН-ЫН ДАНСТАЙ МАН-ЫН ТАМГАТАЙ “ХУДАГ” Б.ПУНСАЛМААГИЙН БИЗНЕСИЙН ХҮСЭЛТЭЙ ТАНИЛЦ
2026-07-10 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-07-10 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
2026-07-10 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |