"Аса арена"-ийн гадна талбайд махны үзэсгэлэн худалдаа гарчээ. Цагаан сарын баяр болж, айлууд бууз, баншны махныхаа эрэлд гарсан учир бид махны үзэсгэлэн худалдааг зорьж очлоо.
Энд, тэндгүй эгнэж зогссон мах ачсан машины худалдагчдаас “Үхрийн мах хэд вэ. Хонь байгаа юм уу, үнэ нь хэд вэ” гэж чанга дуугаар асуух иргэдийн цуваа үргэлжилнэ. Хэдийгээр батганы хошуу багтах зайгүй шахам хүн зоны бөөгнөрөл байхгүй ч махны худалдааг зорьж ирэх иргэн олон байгааг худалдагчид ярьж байна.

Махны өргөтгөсөн худалдаанд 30 гаруй аж ахуй нэгж оролцож байгаа гэнэ. Ингэхдээ үйлдвэрийн аргаар, стандартын дагуу бэлтгэсэн үхэр, хонины махыг худалдаж байгаа аж. Уг үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ыг хүртэл үргэлжилнэ.
Нэгэн хос хонины гулууз авахаар энд иржээ. Тэд худалдагчаас “Гулуузаараа хэд болж байгаа вэ. Хамгийн багийг нь жинлээд өгөөч” гэхэд “Манайх халал аргаар бэлтгэж байгаа. Зөвхөн хонины мах бэлтгэж, жижиглэн болон гулуузаар нь худалдаж байна. Үнэ боломжийн байгаа шүү” гээд 20 кг-тай хонины гулуузыг жин дээр тавьж, үнийн дүнг хэллээ.
Харин худалдан авагчид “Манхны үнэ жилээс жилд нэмэгдэж байна. 20 кг-тай хонины гулууз авахад л 250 мянган төгрөг болж байна. Гэхдээ энэ үнэ нь зах, худалдааны төвөөс хямдхан байна. Тийм учраас худалдаж авлаа. Хэрэв энэ өргөтгөсөн худалдаа гараагүй бол захаас энэнээс ч үнэтэй авах байсан” гэлээ.
Худалдан авалт хэр байгаа талаар худалдаачдын сэтгэгдлийг сонслоо.

“Монгема” ХХК-ийн худалдагч Б.Ууганбаяр “Манайх халал аргаар бэлтгэж, жижиглэсэн махыг жишиг үнээр худалдаж байна. Өчигдөр цаг агаар хүйтэн байсан учраас иргэдийн худалдан авалт муу байлаа. Өнөөдрийн борлуулалт нэмэгдэх болов уу гэж харж байна. Иргэд үзэсгэлэн худалдааны талаар мэдээллийг төдийлөн аваагүй учраас ирэхгүй байх талтай” гэсэн юм.
“Цаалуут” ХХК-ийн худалдагч Ж.Орхонтуул “Үзэсгэлэн худалдаа ажлын өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа учраас худалдан авалт муу байна. Өмнө жил махны үнэ тогтвортой байсан бол энэ жил үнийн өсөлтэй байна. Захуудаар хонины мах нэг кг 13500-14500 төгрөгөөр худалдаж байгаа. Харин өргөтгөсөн худалдааны үеэр 12500 төгрөгөөр зарж байна. Иргэдээс эндээс махаа авбал хямд тусна” гэв.
Харин иргэн Б.Бадам ярихдаа “Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад махны үнэ өсчээ. Хонины мах үхрийн махнаасаа арай хямд учраас авч байна. Нэг хонины гулууз 250 мянган төгрөг болж байна. Цагаан сар болж байгаа учраас мах авахаас өөр аргагүй. Баяр дөхөх тусам үнэ нэмэгдэх болов уу гээд өргөтгөсөн худалдааг зориод ирлээ. Захаас хямдхан байгаа учраасаа эндээсээ бууз, баншны махаа аваад явна” гэв.
Бага үдийн алдад очиход хүнгүй шахам байсан өргөтсөн худалдаа үдийн цайны цагаар хүний хөлд дарагдав. Иргэд махны үнэ, ханш, бэлтгэж байгааг аргыг лавлаж асууж байлаа.
ХХААЯ-ны хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн хэлэхдээ “Үйлдвэрт бэлтгэгдэж чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан 60 гаруй байгууллага мах экспортолж байгаа. Өнгөрсөн жил 71.1 мянга тонн буюу 300 сая долларын экспорт хийсэн. Энэ хүрээнд махны нийлүүлэлтэд ХХААЯ, Махны холбоотой хамтран ажиллах саналыг тавьсан. Ингээд энэ өвлөөс Улаанбаатар хотын төвд буюу “Аса” циркийн гадна талбайд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. “Хүчит шонхор” захын үнэ ханштай дүйцүүлж хонины махыг нэг кг-ийг нь 12500, үхрийн махыг нэг кг-ийг нь14500 төгрөгөөр худалдаж байна. Махны өргөтгөсөн худалдааг хоёрдугаар сарын 20 хүртэл зохион байгуулна. Өдөрт арван аж ахуй нэгж мах худалдалж байгаа. Нийлүүлж хэр байгаагаас хамаарч зүүн бүс “Тэнгэр” худалдааны төв, баруун бүс Драгоны гадна талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж ярилаа.
Ингэснээр махны өргөтгөсөн худалдааг хотын зүүн, баруун бүсэд хийхээр төлөвлөж байгаа аж.
| СУРВАЛЖИЛГА: "АСА АРЕНА"-ИЙН ГАДНА ТАЛБАЙД ҮЙЛДВЭРИЙН АРГААР БЭЛТГЭСЭН ХОНЬ, ҮХРИЙН МАХ ЗАРЖ ЭХЭЛЖЭЭ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |