Мөдхөн наадамд уралдах азарга ч үгүй, адуу ч үгүй болж мэдэх нь. Бүр хууль, дүрмээ өөрчлөөд “Монгол, эрлийз хамаагүй уралдуул” гэж тушаал гаргах цаг ч ирж магадгүй бололтой. Ингэж хэлж байгаа учир нь, Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын Хувьсгалын 102 жилийн Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд ердөө 57 азарга уралдлаа. Сүргийн манлай хурдан азарганы уралдаанд 124 хурдан хүлэг бүртгүүлснээс сэрвээний өндрөөр тал нь хасагдчихлаа. Азарганы уралдаанд Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Улсын алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн гоё хээр азарга түрүү магнайд ирж, торгон жолоо өргүүллээ. Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Нийслэлийн алдарт уяач Дорждалайн Даяндэмидийн нарт хонгор азарга, айргийн гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын уулс хүрэн, айргийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан, айргийн тавд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уяач Цагаанбандийн Буянбаатарын хүрэн халзан хурдаллаа. Түүхэндээ хамгийн бага азарга уралдсан наадам болох шиг боллоо.

...“Хэзээ 100 хүрэхгүй азарга уралдаж байсан юм бэ. Сумын наадам биш дээ. Монгол адуу гэж байхгүй, эрлийз адуу л гэж байдаг болсон бололтой. Эрлийз нь дотроо намхан, өндөр л гэж байгаа юм байна. Өнөөх эрлийз адуу нь бага насандаа хэмжилтэд тэнцээд уралдчихдаг. Тэгээд дараа жил нь хасагдчихдаг бололтой. Монгол наадамд хөгшин морь уралдахаа больжээ. Дандаа л залуухан зургаа, долоотой морь уралдаж байна. Хөгшрөхөөрөө эрлийз нь мэдэгдээд хасагдчихаад байдаг юм уу даа. Тэрийг нь мэдэж байгаа учраас уяачид нь ч уралдуулдаггүй бололтой. Адуун сүргээ цэвэр цусаар нь өсгөж, уяж хурдлуулж байгаа монгол хөх уяач ховор болжээ” гэж наадамчин олон Хүй мандлын ногоон дэнжид шогширч, шивнэлдэж байна.

Нөгөө талдаа, түүхт 102 жилийн ойн баяр наадамд хурдан хүлгээ уяж сойсон уяачид гомдол дүүрэн буцаж байна. “Баяр наадмын дараа шүүхэд хандана, хуулийн байгууллагаар явна” гэж байна. Хүй мандлын ногоон дэвжээн дээр “Миний морь монгол адуу шүү дээ” гэж хусуураа гозойлгож, хамгаа хэлэх уяач, “Би уралдахгүй юм уу. Яагаад хасаж байгаа юм бэ. Хэмжилтээ яаж хийгээд байгаа юм бэ” гэж уйлах унаачдын зураглал л өр эмтэрмээр байна. Бусдаар “Хэмжилтээс хэтэрлээ, хас. Сэрвээ нь өндөр байна, хас. Шүдэлгээ хийгээд нэмэргүй, хас” гэж хэлж байгаа нь амархан бөгөөд “асуудал”-тай байна. Ганцхан азарга ч гэлтгүй их нас, хязаалан, шүдлэн насны морьд ч үй олноороо хасагдаж, наадамчин олныг гайхшрууллаа. Үүний ганцхан жишээ нь, их насны морьдын уралдаан. 220 хурдан хүлэг бүртгүүлсэн ч сэрвээний өндрийг хэмжиж, 70-ыг нь хаслаа. Их насны морьдыг онцолсон учир нь, өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, Баянхонгор Баацагаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн Дүүгүүр хээр сэрвээний хэмжилтээр хасагдаж, төрийн наадамд тоосоо өргөж чадсангүй. Хүлээлтэд байсан хүлэг уяан дээрээ тонгочиж, уяач нь бухимдаж байгааг уншигч та харсан биз ээ.

Тодруулбал, аймгийн алдарт уяач С.Энхтөр “Ардын хүүхдийн сорь уралдаж болдоггүй наадам юм уу. Миний дүүгүүр хээр морийг хэмжээнд орохгүй байна гээд хасчихлаа. 141 см-ээр хасдаг бол миний дүүгүүр хээр 140 см ч хүрдэггүй шүү дээ. Гэтэл миний морийг 141.4 см буюу дөрвөн мм-ийн илүү гээд хасчихлаа. Ийм шударга бус юм гэж байдаг юм уу. Төрийн наадамд уралдах түүхэн амжилтыг минь үгүй хийлээ. Баяр наадмын дараа шүүхэд хандана. Зохион байгуулалттайгаар хасна гэж баймааргүй юм даа. Хэрэв эрлийз байсан бол өнгөрсөн жил хасагдах байсан шүү дээ. Хуулийн байгууллага шалгаад сэрвээний өндрийг үнэхээр зөв хэмжсэн байвал би дүүгүүр хээрийнхээ өмнөх амжилтуудыг хүчингүй болгоно” гэжээ.
Хэрэв Хурдан морины салбар хорооны комиссынхон зөв хэмжсэн бол дүүгүүр хээр эрлийз адуу болж таарах нь. Эрлийз адууг нь мэдэхгүй өмнөх жилүүдэд уралдуулчихсан гэсэн үг. Үүнээс харвал Хурдан морины салбар хорооны комиссынхон бага адууг эрлийз эсэхийг нь ялгаж мэдэхгүй бололтой. Өөрөөр хэлбэл, намхан морийг монгол, өндрийг нь эрлийз гэж үзэж байгаа юм байна, тэд. Тэгвэл өч төчнөөн намхан эрлийз адуу монгол наадамд уралдаж, тоосоо өргөж юм биш үү. Энэ жилийн наадамд түрүүлсэн их насны морийг, азаргыг дараа жилийн наадмаар "Эрлийз байна. Сэрвээний өндрөөр хаслаа" гэж хэлвэл гайхах юм алга.
| НАМХАН МОРИЙГ МОНГОЛ, ӨНДРИЙГ НЬ ЭРЛИЙЗ ГЭЖ БАРИМЖААЛАХ ТӨРИЙН НААДАМ |
|
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
Т.Энхжин “Астана-2026” дэлхийн аваргыг шөвгийн дөрөвт үлдлээ
2026-10-27 17:25:50
Чөлөөтийн эрэгтэй баг “Астана-2026” дэлхийн аваргыг зорилоо
2026-10-27 17:21:27
Ц.ГАНЗОРИГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн талаар ор үндэслэлгүй мэдээллүүд хийж байна
2026-10-27 15:52:47
Имарт 345 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ
2026-10-27 15:20:53
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
2026-10-27 15:18:50
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЬ ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ШАТАХУУН ӨГНӨ
2026-10-27 15:03:54
Хөх хоттой хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна
2026-10-27 15:02:25
Б.МӨНХТАМИР: Гуравдагч хөршөөс импортлох шатахуун, онгоцны түлшийг БНХАУ-аар дамжуулан оруулж ирнэ
2026-10-27 14:43:37
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 13:21:07
2026-10-27 13:13:41
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
NO BRAND ГУРАВ ДАХЬ САЛБАРАА ЦАЙЗАД НЭЭНЭ
2026-10-27 11:00:00
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |