• Өнөөдөр 2025-11-15

“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫН НЭЭЛТ ЧЕХ УЛСЫН ПРАГА ХОТНОО БОЛЛОО

     “Оюунлаг эргэлт медиа групп”-ын дэргэдэх “Эргэлт.мн” мэдээллийн сайтын сэтгүүлчдийн бүтээл “Сүүлчийн нүүдэлчид” номын нээлт Прага хотын “Утга зохиолын музей – Үндэсний бичгийн дурсгалт газар”-ын байранд болов.  

    Номын нээлтэд Монгол Улсаас Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Д.Гансүх, “Эргэлт.мн” мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар, монголч эрдэмтэн, доктор И.Шима, Чехийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан С.Берковец, "Чех-Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэг"-ийн тэргүүн Я.Ухер, сайтуудын төлөөлөл, номын зохиогчид, монгол судлалаар суралцаж буй оюутнууд, уншигчид өргөнөөр хүрэлцэн ирж, оролцлоо. 
 
     Элчин сайд Д.Гансүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "2025 онд тохиож буй Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Чехийн Үндэсний музейд “Чингис Хаан” олон улсын үзэсгэлэнг толилуулсны зэрэгцээ Морин хуурын чуулга хоёр удаагийн бүрэн хэмжээний тоглолтоо хийсэн нь улс орныхоо түүх, өв соёлыг сурталчлан таниулсан томоохон арга хэмжээ болсон. Үүний дээр нүүдэлчин ард түмний ахуй соёл, эгэл амьдралын философи, үеийн үед оюун санаандаа тээж өвлүүлсээр ирсэн өвийг ийнхүү баринтагласан “Сүүлчийн нүүдэлчид” ном Чехэд нээлтээ хийж, дээрх буухиаг үргэлжлүүлж байна" хэмээн тэмдэглэж, талархал илэрхийлэв. 
   Монгол, англи хэлээр хэвлэгдсэн тус номыг цаашид олон хэлээр орчуулан гаргахын зэрэгцээ баримтат кино хийхээр төлөвлөж байгаагаа “Эргэлт.мн” мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар ярьж, хүрэлцэн ирсэн зочидтой номын талаар нээлттэй ярилцлага өрнүүлсэн юм.



“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫН НЭЭЛТ ЧЕХ УЛСЫН ПРАГА ХОТНОО БОЛЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188