Нийслэлийн хүн амын мах, махан бүтээгдэхүүнийг тогтвортой байлгах зорилгоор ХХААХҮЯ-аас мах бэлтгэлийн компаниуд дунд сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр нийт 12 байгууллага иргэдэд хаврын улиралд нөөцийн мах нийлүүлэхээр ажиллаж байна. Нөөцийн хувьд 30 хувь нь үхэр, 65 хувь нь хонь, таван хувь нь ямааны мах байгаа ажээ. Бид нөөцийн махны эргэн тойронд дараах сурвалжилгыг Чингэлтэй дүүргээс бэлтгэлээ.

Хаврын хаварт нөөцийн махны асуудал үүсэж, амт чанаргүй, хүртээмжгүй, үнэтэй байна зэрэг шүүмжлэлд өртдөг билээ. Тэгвэл 12 аж ахуйн нэгж, 7900 орчим тонн махны нөөцийг бэлтгэж, худалдаанд гаргажээ. Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас нийслэлийн есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхэлсэн байна. Үнийн хувьд үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөг буюу зах зээлийн ханшаас 2000-3000 төгрөгөөр хямдаар борлуулагдаж байгаа аж.
Нөөцийн махны асуудлаад УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд тайлбар өгөхдөө “Нөөцийн мах борлуулах цэгийн тоог дүүрэг, хороодын хүн ам, байршил зэргийг харгалзан тогтоосон. Дунджаар нэг хороонд 2-3 дэлгүүр ноогдож байгаа. Борлуулалтын цэгүүдийг сонгохдоо тухайн дэлгүүрийн санхүүгийн чадамж, хөргөгч, хөлдөөгчийн багтаамж болон татварын цахим системд холбогдсон, эсэх зэрэг үзүүлэлтийг харгалзсан. Нөөцийн хувьд 30 хувь нь үхэр, 65 хувь нь хонь, таван хувь нь ямааны мах. Нийслэлийн зүгээс нөөцийн махны худалдааг хариуцан ажиллана. Үүнтэй холбогдуулан нөөцийн махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагаанд хяналт шалгалт хийж, худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангасан. Махны борлуулалтаас хамаараад худалдах цэгүүдийг нэмэх боломжтой” гэсэн юм.
Бидний очсон Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны гурван дэлгүүрт нөөцийн мах борлуулж байлаа. Эрэлт ихтэй, иргэд ам сайтай байгаа ажээ. Хэдийгээр өнгөрсөн жилийнхээс үнэ бага зэрэг өссөн ч амт чанартай, өнгө үзэмж сайтай, шим тэжээлтэй, шинэ байгаа нь худалдан авагчдад таатай байгаа гэнэ.
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Хараат” маркетаар орлоо. Гурван ч хүн нөөцийн мах аваад зогсож байв. Тэд “Энэ жил чинь нөөцийн мах элбэг, өнгө зүс сайтай давгүй байна. Өмнөх жилүүдэд заримдаа ямар ч өөх, тосгүй, өнгө үзэмжгүй байдаг байсан” гэж ярьцгааж байлаа.

Бид Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны иргэн Н.Ганчимэгээс нөөцийн махны асуудлаар тодруулахад “Нөөцийн махны хувьд хүлээлт өндөртэй байлаа. Энэ жил нөөцийн мах элбэг байх шиг байна. Өмнөх жилүүдэд нөөцийн мах нь олдохгүй иргэд хэл, ам их хийдэг байсан. Энэ жил сонголт сайтай, хүртээмж ихтэй байна. Махны чанарын хувьд нэлээн дажгүй, өнгө зүстэй боломжийн харагдаж байна. Хэдийгээр иргэд хямдхан мах авч байгаа ч гэсэн бусад худалдааны махтай адилхан байх ёстой гэж боддог. Хямдхан гээд муу мах идэж болохгүй шүү дээ. Энэ жил бэлтгэн нийлүүлэгчид болон албаныхан нөөцийн маханд онцгой анхаарал хандуулсан байна гэж бодож байна. Миний хүлээлтэд хүрч, өндөр оноо авч байна” гэлээ.
Харин “Хараат” маркетийн худалдагч А.Баасанжав хэлэхдээ “Манай энэ хавийн хүмүүсийн хувьд нөөцийн мах их эрэлттэй байдаг. Өмнө жил олдохгүй байна гээд хүмүүс их бухимдалтай байдаг байсан. Харин энэ жил хангалттай хүрэлцээтэй байна. Мөн энэ жилийн хувьд “Мах Импэкс” болон “ХКҮ” компанийн нөөцийн мах нийлүүлэлт сайтай байгаа. Иргэд үндэсний үйлдвэрлэгч компанийн нийлүүлсэн махыг худалдан авах дуртай байна. Өнгөрсөн жил манай дэлгүүрт өөр компани махаа нийлүүлж байсан. Нийлүүлэлт өндөр учраас иргэд хэрэгцээндээ тааруулж, бага багаар нөөцийн махаа худалдан авч байна” гэлээ.
| СУРВАЛЖИЛГА: НӨӨЦИЙН МАХНЫ АМТ ЧАНАР, ӨНГӨ ҮЗЭМЖ САЙН БАЙНА |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |