Өмнөговь аймгийн Цогтцэций болон Манлай сумын заагт оторлож байсан 34 настай жирэмсэн эх цус алдаж, энэ сарын 15-нд Манлай сумын эмнэлэгт дуудлага өгсөн байдаг. Дуудлагын дагуу Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн төрөх тасгийн эрхлэгч Д.Отгонжаргал, төрөх эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Мөнхбат, нярайн зөвлөх эмч С.Алтанцэцэг, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч Х.Оюунсувд, сувилагч Ц.Мөнхдэлгэр, М.Нандинболор, жолооч Цолмон болон Уламбаяр даргатай Манлай сумын Эрүүл мэндийн төвийн баг, Эх эмч Монголжингоо ахлагчтай Цогтцэций сумын эрүүл мэндийн төвийн баг хамтран яаралтай тусламж үзүүлж, отрын гэрт хагалгаа хийж, эх, хүүхдийн амийг аварсан билээ. Тэдэнд анхан шатны тусламж, үзүүлж, цус алдалтыг тогтоосон Манлай сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Уламбаяртай ярилцлаа.
-Жирэмсэн эмэгтэй цус алдаад байна гэх дуудлага танай эмнэлэгт анх ирсэн юм билээ. Анхан шатны тусламж, үйлчилгээг хэрхэн хийсэн бэ?
-Манай эмнэлэгт энэ сарын 15-нд оторлож явсан Ноён сумын харьяат 34 настай жирэмсэн эмэгтэй их хэмжээний цус алдаад байна гэх дуудлага, мэдээллийг авсан. Дуудлагын дагуу Манай эмнэлгийн бүрэлдэхүүн шаардлагатай багаж, төхөөрөмж болон эм, тариа авч явсан. Мөн дуудлага өгөх үед нь өвчтөний цусны бүлгийг асууж, тохирох донор цусыг манай эмнэлгийн эмч нар аваад надаас түрүүлж явсан. Бид дуудлагыг аймгийн БОЭТ- рүү дамжуулж, түргэн тусламжийн баг нэмэлтээр шаардлагатай болохыг мэдэгдсэн. Мөн тус Цогтцэций сумын түргэн тусламжийн багийг дуудсан. Би дуудлагаа өгч дуусчихаад эмч нарынхаа авч яваагүй үлдээсэн багаж, эм, тариаг бүртгэж хойноос нь хөдөлсөн. Очсон даруйдаа жирэмсэн эмэгтэйн цусыг тогтоож, донор цусаар сэлбэж, эм, тариагаар шингэнийг нөхөж, гэрт хагалгаа хийхэд бэлдэж, тавилга, орыг янзалсан.

-Жирэмсэн эмэгтэй юунаас болж цус алдсан байсан бэ?
-34 настай эмэгтэйн зургаа дахь төрөлт байсан. Түүний төрөх хугацаа гуравдугаар сарын 1-н байсан ч хүйтэнд хүнд хүчир ажил хийсний улмаас ихэс нь ховхорч, их хэмжээний цус алдсан байсан.
-Тус айл аймгийн төвөөс хэдэн километр зайтай вэ. Аймгийн эмч нар хэр удсан бэ?
-Тухайн айл аймгийн төвөөс 170 гаруй километрийн зайтай учир эмч нар маш хурдан ирсэн. Ирсэн даруйдаа жирэмсэн эмэгтэйд хагалгаа хийж, эх, хүүхдийн амийг аварсан.
-Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал ямар байна вэ. Эмнэлэгт хүргэгдсэн үү?
-Эх, хүүхдийг хагалгаа хийж, тайвшруулсны дараа Цогтцэций сумын эмнэлэгт хүргэсэн. Манай эмнэлэг эмчилгээ эрхлээгүй учир биеийн байдал нь ямар байгааг мэдэхгүй байна.

-Танд өмнө нь отрын гэрт жирэмсэн эмэгтэйд хагалгаа хийхэд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж байсан тохиолдол бий юү?
-Би Манлай сумын эмнэлгийн даргаар ажилладаг болохоор алсын дуудлагад маш их явж, өвчтөнүүдэд анхан шатны тусламж үзүүлдэг байсан. Харин отрын гэрт жирэмсэн эмэгтэйд хагалгаа хийхэд анхан шатны тусламж үзүүлсэн анхны тохиолдол боллоо.
Мөн бид гэртээ төрсөн 34 настай эмэгтэйн ээжтэй холбогдож, тэдний биеийн байдал ямар байгаа талаар тодруулсан юм.
-Охин, зээ хоёрынх нь биеийн байдал ямар байна вэ. Эмч нар ямар эмчилгээ хийж байга вэ?
-Охин, зээ хоёр минь маргааш аймгийн эмнэлэг рүү шилжихээр болсон. Охин минь сар гаруйн өмнө хагалгааны тусламжтай төрсөн болохоор хүүхэд нь байнга хүчилтөрөгчтэй байгаа. Тэднийг удаан хугацаагаар автомашинд тээвэрлэх боломжгүй байсан учир сумын эмнэлэгт хэд хоног эмчилж байгаад аймаг руу шилжүүлж байгаа юм.
-Охиных нь их хэмжээний цус алдсан шалтгааныг эмч нар хэрхэн тайлбарласан бэ?
-Малчин учраас хүйтэнд хүнд ажил хийснээс болж их хэмжээний цус алдсан байна гэсэн. Эмч нарыг очиход гурван литр орчим цус алдсан байсан гэсэн. Харин эмч нар болон эм, тарианы хүчээр охин минь амьд үлдсэн. Хэрвээ эмч нар ирээгүй удсан бол охины минь цус юүлэгдэж дуусах байсан байна лээ.
| МАНЛАЙ СУМЫН ЭМЧ Д.УЛАМБАЯР: ИХЭС НЬ ХОВХОРЧ, ЦУС АЛДСАН ЭМЭГТЭЙН ЦУСЫГ СЭЛБЭЖ, ОТРЫН ГЭРТ ХАГАЛГАА ХИЙСЭН АНХНЫ ТОХИОЛДОЛ БОЛЛОО |
|
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
2026-10-14 16:48:49
НАРУТО ЭРГЭН ИРНЭ
2026-10-14 16:48:27
Макао нээлттэй тэмцээнээс Б.Солонго алт, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртжээ
2026-10-14 16:43:44
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
2026-10-14 15:52:21
Пап лам уушгины хорт хавдартай гэж оношлогджээ
2026-10-14 15:44:00
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛЖ, ХҮРГҮҮЛЛЭЭ
2026-10-14 15:26:01
Берлин хотод Чингис хаан судлалын олон улсын хурал зохион байгуулна
2026-10-14 15:23:33
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
2026-10-14 15:21:08
5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
2026-10-14 14:23:54
Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв
2026-10-14 14:00:23
Харбины цас, мөсний ертөнц энэ өвөл талбайгаа тэлж, шинэ дээд амжилт тогтооно
2026-10-14 12:48:55
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
2026-10-14 12:44:21
АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14 12:36:33
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР БНСУ-ЫН “KOICA” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2026-10-14 12:30:11
МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
2026-10-14 12:26:34
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй
2026-10-14 07:59:38
Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
2026-10-14 07:52:28
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-10-14 07:00:00
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ
2026-10-14 06:55:46
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-10-14 06:50:08
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-10-14 06:49:41
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |