• Өнөөдөр 2026-09-16

KOICA-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Наныг хүлээн авч уулзлаа

     Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Наныг хүлээн авч уулзлаа.

     Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба “Хууль зүй, дотоод хэргийн салбарт KOICA-ийн дэмжлэгтэйгээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, байгууллагуудын үйл ажиллагааны чадавх, алба хаагчдын мэргэшил, техник, хэрэгсэлийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн. Тухайлбал, 2010-2026 оны хооронд хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд шүүх шинжилгээ, улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөний чиглэлээр системийн шийдэл, техникийн шаардлага, үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар тодорхой үр дүнд хүрч, туршлага хуримтлуулсан. Эдгээр нь салбарын байгууллагуудын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ техник, технологийг нэвтрүүлэх, алба хаагчдын мэргэшлийг дээшлүүлэхэд бодит үр дүн үзүүлж байна” хэмээв.
БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан “Цаашид KOICA-ийн дэмжлэгтэйгээр өмнө хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг бататгахын зэрэгцээ Монгол Улсын өнөөгийн хэрэгцээ, Засгийн газрын бодлого, салбарын байгууллагуудын үндсэн чиг үүрэгтэй уялдсан шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Цаашид талууд хамтын ажиллагааг улам өргөжүүлж, салбарын бодит хэрэгцээнд нийцсэн, тогтвортой, үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов..
Хууль зүй, дотоод хэргийн салбарт KOICA-н дэмжлэгтэйгээр “Улсын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах Цахим архив” (2010-2013), “Гадаадын иргэн, харьяатын газрын И-иммигрейшн системийг хөгжүүлэх нь” (2014-2016), “Улсын бүртгэлийн байгууллагын дэд бүтцийг хөгжүүлэх замаар иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх” (2020-2022), “Монгол Улсын Шүүх шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах” (2020-2024), “Монгол Улсын бүртгэлийн системийн чадавхыг бэхжүүлэх” (2022-2025), “Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газрын хүртээмжтэй үйлчилгээ, менежментийн чадавхыг бэхжүүлэх” (2023-2025) зэрэг төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байгаа юм.


KOICA-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Наныг хүлээн авч уулзлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188