• Өнөөдөр 2026-09-16

АНУ-ын газрын тосны нөөц нэмэгдсэнээр үнэ нь тогтворжиж байна

               АНУ-ын Газрын тосны институт (API)-ээс АНУ-ын газрын тосны нөөц нэмэгдсэнийг өчигдөр зарлалаа. Улмаар Ойрх Дорнод дахь нөхцөл байдалтай холбоотой үүсээд буй газрын тосны үнийн хөөрөгдөл буурч эхлэв. Өнгөрөгч долоо хоногт Саудын Араб дахь Рияд, Медина мужид орших дамжуулах хоолой болон өмнөд хэсгийн Янбу боомт халдлагад өртсөн. Үүний улмаас газрын тос тээвэрлэлтийг түр зогсоосон. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 4%-ийг дангаараа тээвэрлэдэг энэхүү стратегийн зангилаа бүс хаагдсанаар "Дэлхий даяар газрын тосны хомсдол үүсэж болзошгүй" гэсэн айдас зах зээлд үүсээд байсан. Улмаар мягмар гарагт Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 108 ам.доллар хүрэв. Энэ нь тавдугаар сарын 19-нөөс хойших хамгийн дээд үнэ юм.
 
      Брент маркийн газрын тосны үнэ өчигдөр 00:28 минутад0.86%-аар буурч, баррель нь 107.82 ам.доллар болсон бол АНУ-ын WTI газрын тосны үнэ 0.92%-аар буурч, баррель нь 104.86 ам.доллар болжээ. Америкийн Газрын тосны институт (API)-ийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын газрын тос, бензин болон дизель түлшний нөөц бүгд огцом нэмэгдээд байгаа аж. Ийнхүү нөөц 7.1 сая баррелиар өссөн нь шинжээчдийн таамаглаж байснаас өөр үзүүлэлт юм. Гэхдээ энэхүү шатахуун болон дизель түлшний нөөцийн огцом өсөлт дэлхийн газрын тосны зах зээл дэх үндсэн хомсдолыг өөрчилж чадахгүй гэж "Haitong Futures" тэмдэглэлдээ дурджээ.
 
       АНУ-ын Эрчим хүчний сайд Саудын Араб дахь тус хоолойн тээвэрлэлт цөөн хэдэн өдрийн дотор сэргэнэ гэж мэдэгдсэн ч хэдий хугацааны дараа эргэн ашиглалтад орохыг таамаглаж чадахгүй байна. Тус хоолой гэмтсэн нь газрын тосны зах зээлд том дарамт хэвээр байгаа аж.
 
Эх сурвалж: https://www.reuters.com/
 
С.Энхцэцэг
 

АНУ-ын газрын тосны нөөц нэмэгдсэнээр үнэ нь тогтворжиж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188