Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өчигдөр мэргэжлийн боксын анхны тулаанаа хийж, WBA холбооны Азийн аваргын бүсийн төлөөх тулаанд ялалт байгуулсан билээ. Тэрбээр мэргэжлийн боксын замналдаа зургаан удаа ялж, ганц ч ялагдал аваагүй байгаа ОХУ-ын боксчин Сослан Баевтай тулалдсан юм.
Тулааны дүнг зарлаж, ялагчийн гарыг өргөхөөсөө өмнө шүүгч “Ялалт хэнийх нь тодорхой шүүлт байлаа” хэмээн онцлон хэлсэн билээ.
Бид МУГТ Э.Цэндбаатарын ээж Г.Болормаатай холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Хүү тань мэргэжлийн боксын анхны тулаанаа хийж, ялалт байгууллаа. Та хоёр бөөн баяр сууна уу?
-Тэгэлгүй яах вэ. Аав нь Архангай аймагт байгаа. Би хүүгийнхээ эхнэр, хоёр охинтой хамт тулааныг нь үзлээ. Хүү минь ямар ч сэтгэлийн шаналалгүй, тайван амгалан жиндээ орж, өөртөө итгэлтэй байсан учраас бид ч итгэж байлаа. Хүүгийнхээ тулалдааныг тайван сайхан үзлээ. Миний хүү ч хэлсэн амандаа хүрч, монголчуудыгаа, аав, ээж, гэр бүлийнхэн, ах дүүсээ баярлууллаа. Миний хүүгийн мөрөөдөл биелэж байна даа. Үгээр хэлэхийн аргагүй сайхан байна.
-Хоёр охин нь юу гэж байна вэ?
-Биднээс илүү миний хоёр жаахан охин баяртай байгаа. Аавыгаа зурагтаар харж, “Аав аа, заавал ялаарай. Миний аав хамгийн мундаг нь шүү” гэж залбирч, хоёр нялх амьтан чин сэтгэлээсээ баяртай байгааг харах л сайхан байлаа.
-Хүү тань тулалдаанаасаа өмнө тань руу ярьсан уу. Өөртөө итгэлтэй байсан уу?
-Тэмцээнд амжилт үзүүлэхэд хамгийн түрүүнд сэтгэл санаа нь тайван байх ёстой байдаг. Энэ удаагийн тулааны өмнө сэтгэл санаа нь тайван байсан учраас жиндээ амархан орсон. Царай нь гэрэлтэй байсан учраас өөртөө итгэлтэй байгааг нь хараад мэдсэн дээ. Миний хүү чинь аав, ээждээ болон Монголын ард түмэнд амжилт үзүүлэхээ амласан. Энэ амлалтаа биелүүлж, олон амжилт гаргах болтугай л гэж залбирч сууна. Хүүтэйгээ байнга холбоотой байгаа.
-Э.Цэндбаатар эх орондоо хэзээ ирэх вэ?
-Дараагийн тулаан нь ирэх хоёрдугаар сард болох юм билээ. Тэр хүртэл бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Эх орондоо хоёр хоногийн дараа ирнэ. Миний хүүд итгэсэн, итгэж байгаа, хүч, урам, дэм хайрласан бүхэнд баярлалаа. Хүүгээ тайван, өөртөө итгэлтэй тулалдахыг харах сайхан байлаа.
| Э.ЦЭНДБААТАРЫН ЭЭЖ Г.БОЛОРМАА: Хүүгээ тайван, өөртөө итгэлтэй тулалдахыг харах сайхан байлаа |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |