Өмнөговь аймгийн Баяндалай сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж байсан 51 настай, эмэгтэй А эмнэлгээсээ зугтаж, алга болжээ.
Энэ талаар Баяндалай сумын Эрүүл мэндийн төвийн даргаас тодруулахад “Ковидын халдвараар өвчилж, эмчлүүлж байсан эмэгтэй тусгаарлалтын байрнаасаа гарч, алга болсон нь үнэн. Алга болсон эмэгтэй нь сэтгэцийн бага зэргийн өөрчлөлттэй юм. Тухайн эмэгтэй нь хөдөө малчин бөгөөд эмнэлэгт ирээд тав хонож байсан. Манай суманд ковидын халдвараар өвчилсөн иргэдийг гурван тусгаарлах байранд эмчилж байгаа. Тухайн үед ажиллаж байсан сувилагч нь гарахдаа гадна үүдээ түгжээгүй байсан. Үүнийг мэдээд гараад явсан байна лээ. Өрөөнийх нь хүмүүс алга болчихлоо гэж мэдэгдэж, бид эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Цагдаагийн байгууллагын алба хаагчидтай хамтран хөдөө гэр болон очиж болох бүх газраар нь хайсан. Гэтэл тухайн эмэгтэй нь айлын хашаанд орж, байшингийнх нь ард нуугдсан байна лээ. Тэгээд тухайн өдрийн орой нь төрсөн ахындаа очсон. Очсоныг нь мэдсэн даруйдаа эмнэлгийн багийнхан очиж авсан. Эмчилгээ нь дуусаж, гэртээ харьсан” гэв.
| Баяндалай сумын ЭМТ-ийн дарга: Тусгаарлалтын байрнаас зугтсан эмэгтэйг олсон |
|
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ
2026-07-14 19:39:43
ТАНКИЙН ТУСГАЙ ХОРОО БЭСРЭГ НААДМАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-07-14 15:55:16
МУБИС-ийн оюутнууд “U23” ангиллын Азийн аваргад амжилттай оролцлоо
2026-07-14 15:40:20
Лолита загвар гэж юу вэ
2026-07-14 14:11:15
Нийт нутгийн 50 хувьд бэлчээрийн ургалт сайн байна
2026-07-14 13:09:24
ТАНИЛЦ: Үерийн дараах халдваргүйжүүлэлт хийхдээ анхаарах зүйлс
2026-07-14 12:30:43
Эрдэнэт хотын 30 гаруй мянган өрхөд 50 жилийн ойн гарын бэлэг хүргэнэ
2026-07-14 11:31:15
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ
2026-07-14 10:49:19
Ойрын өдрүүдэд нартай, ихэнх нутгаар дулаарна
2026-07-14 10:30:49
Шилийн гол нутагт морин спортын супер лигийн тэмцээн эхэллээ
2026-07-14 08:09:23
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн Касым Енигүнтэй уулзлаа
2026-07-14 08:03:47
2026-07-14 07:10:00
Дугуйн “Continental Cycling Center KOREA” (WCC Korea) сургалт эхэллээ
2026-07-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |