Найман настай Э.Ананд хүү эмчилгээгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Тэрбээр багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдож, монголчуудынхaa цуглуулсан хандиваар ээжийн хамт эмчлүүлэхээр явсан юм. Тэгвэл Э.Ананд хүүгийн дөрөв дэх удаагийн химийн эмчилгээ дуусаж, дараагийн эмчилгээндээ оржээ.
Хүүгийн эмчилгээний үр дүнгийн талаар түүний ээжээс тодруулахад “Хүү бид хоёр өнөөдрийг хүртэл нийт дөрвөн удаагийн хими, нэг удаагийн нөхөн сэргээх эмчилгээнд орсон. Одоогийн байдлаар эмчилгээ түр хугацаанд завсарласан байна. Ирэх долоо хоногоос тав дахь хими эмчилгээндээ орно. Одоо хоёр удаагийн хими эмчилгээнд орох ёстой юм. Зургаан удаагийн хими эмчилгээ дууссаны дараа дахин шинжилгээ өгнө. Хэрэв тэр үед цусан дахь хавдрын эс 100 хувь устаагүй, эргэж сэргэх магадлалтай байвал сүүлийн эмчилгээ буюу үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх хэрэгтэй болно. Анх Монголд оношлогдсон нурууны хавдар бараг устсан гэсэн сайхан мэдээтэй байгаа. Тавдугаар сарын 27-ноос өнөөдрийг хүртэл 400 гаруй сая төгрөгийн эмчилгээний төлбөр төлөөд байгаа. Төлбөрийн хувьд цаашид нэмэгдэх нь тодорхой байгаа учраас хандивын аяныг зогсоогоогүй. Энэ хугацаанд олон улсын хүүхдийн сан, Германы хүүхдийн сан зэрэг рүү мэйл, захиа бичиж бага ч гэсэн хандив авч чадсан. Мөн хүүхдийн адал явдалт орчуулгын ном Монголдоо хүргэлтээр зарж борлуулж, эмчилгээний зардлаа таслахгүй гэж хичээж байна. Хүү минь жаахан турсныг эс тооцвол бие нь сайжирч байгаа. Хими хоорондын шинжилгээний хариунууд сайн гарч байгаа болохоор зургаа дахь химийн эмчилгээгээр цусны хавдар бүр мөсөн устаасай гэж л залбирч сууна. Хүү бид хоёрын төлөө санаа зовж, хандивын гараа сунгаж байгаа бүх хүнд баярлалаа. Би удахгүй эдгэрсэн гэх мэдээг та бүхэндээ хүргэх болно.
| Э.АНАНДЫН ЭЭЖ: Хүүгийн минь нурууны хавдар эдгэрсэн. Цусны хавдартаа химийн эмчилгээ хийлгэж байгаа |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |