БОУАӨЯ-ны сайд Ц.Сандаг-Очир байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авлаа. Тэрбээр дэлхийн 196 улс болон Европын холбооны төлөөлөл оролцсон НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс амжилттай зохион байгууллаа. Дэлхий нийтийн сонорт 12 хоног байж, олон улсад хүлээсэн үүргээ амжилттай биелүүллээ. Энэ үр дүнгийн ард яам, агентлаг, харьяа байгууллага, орон нутгийн байгууллага, мэргэжилтэн, албан хаагч та бүхний хөдөлмөр бий. Сүүлийн саруудад өндөр ачаалалтай ажилласан та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, баяр хүргэе” хэмээн үр дүнгийн хурлаа нээлээ.
Энэ удаагийн хурлаас Монгол Улсын авч үлдэх бодлогын хамгийн чухал өвийн нэг бол “Тал хээрийн төлөвлөгөө” юм. Бэлчээр, ус, газар, байгальд суурилсан шийдэл, тогтвортой дэд бүтэц, шинжлэх ухаан, хөрөнгө оруулалтыг нэг дор холбох энэ санаачилгыг талууд, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл өргөнөөр дэмжлээ.
Энэ удаагийн хурлаас Монгол Улсын авч үлдэх бодлогын хамгийн чухал өвийн нэг бол “Тал хээрийн төлөвлөгөө” юм. Бэлчээр, ус, газар, байгальд суурилсан шийдэл, тогтвортой дэд бүтэц, шинжлэх ухаан, хөрөнгө оруулалтыг нэг дор холбох энэ санаачилгыг талууд, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл өргөнөөр дэмжсэнийг онцлоод хурлын үр дүнг хамт олонтойгоо хуваалцав.
.jpg)
Хурлын үр дүнг бодит ажил болгох дараагийн үе шат эхэлж байна. Бидний хийх эхний алхам бол салбарын эрх зүйн орчны шинэчлэл юм. Монгол Улсад 1994 оноос эхлэн байгаль орчны салбарын суурь хуулиуд батлагдаж, өнөөдөр 30 гаруй хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлд 14 хуулийг хариуцан боловсруулахаар тусгагдсан гэдгийг дурдав.
Үр дүнгийн хуралд Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн Сайд Ц.Сандаг-Очир, дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр газар хэлтсийн дарга, албан хаагчид, харьяа газрууд удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Энэ үеэр салбартаа ажил, мэргэжлээрээ тэргүүлсэн албан хаагчид салбарын “Тэргүүний ажилтан” болон “Жуух бичиг”-ээр шагнуулав.
| Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |