Монгол, Хятад, Орос Улсын түүхэн “Цайны зам”-н эдийн засгийн коридорын хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “VII Байгаль нуурын Олон улсын түншлэлийн форум” 2026 оны наймдугаар сарын 25–27-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус форумыг ОХУ-н Эрхүү мужийн Засгийн газар, Дорнод Сибирийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан байна.
Тус форумд Орос, Монгол, Хятад, Беларусь, Пакистан Улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцжээ. Форумд үндэсний брэнд бүтээгч “Грийн” группийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл оролцсон байна.Тэрбээр “Талын Монгол” брэндийг Евро-Азийн зах зээлд танилцуулан, экспортын чиглэлээр амжилттай хэлэлцээрүүд хийжээ.
Форумын хүрээнд түүхэн “Цайны зам” дагуу оршдог улс орнуудын хооронд бизнесийн шинэ түншлэл бий болгох аж. Мөн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг өргөжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг онцлон хэлэлцэв. Монгол Улс болон Евразийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) хооронд 2026 оны долдугаар сарын 22-ноос хүчин төгөлдөр болсон Худалдааны түр хэлэлцээр нь Монголын үйлдвэрлэгч, экспортлогчдод Евразийн зах зээлд нэвтрэх шинэ боломжийг бий болгов.
Энэ хүрээнд “Талын Монгол” брэнд нь Евро-Азийн бүс нутгийн худалдааны сүлжээ, үйлдвэрлэгч, импортлогч, дистрибьютерүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үндэсний брэндийг бүс нутгийн зах зээлд хүргэх боломжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
| “ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |