Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал “UNCCD COP17”-гийн хүрээнд газрын доройтол, цөлжилт, усны нөөцийн хомсдолыг бууруулахад шинжлэх ухаан, инновац, технологийн боломжийг ашиглах асуудал чухлаар тавигдаж байна. Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны хяналтын газар, “GreenZun Labs”, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухаан, технологийн парк хамтран “Хяналт–технологийн шийдэл” сэдвийн хүрээнд уул уурхайн байгаль орчны хяналтын өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал болон эдгээр сорилтыг орчин үеийн технологийн боломж ашиглан шийдвэрлэх талаар мэдээлэл хийж, санал солилцлоо.
Газрын доройтол, цөлжилтийг бууруулахад байгаль хамгааллын бодлогыг бодит үр дүнд хүргэх үр нөлөөтэй хяналтын тогтолцоо чухал. Ялангуяа уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын эвдрэл, нөхөн сэргээлт, ус ашиглалт, усан орчны хамгаалалт болон экосистемд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад байгаль орчны хяналтыг технологийн боломжтой уялдуулан шинэчлэх шаардлага тулгарч байгааг тус газрын дарга Б.Мөнхтогтох илтгэлдээ онцлов. Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэр, уул уурхайн объектуудын алслагдсан байршил, хүний болон техникийн нөөцийн хязгаарлагдмал байдал нь зөвхөн уламжлалт газар дээрх хяналтад тулгуурлан бүх объектыг тогтмол, шуурхай хянахад бодит хүндрэл учруулж байна.
Иймээс хиймэл дагуулын мэдээлэл, зайнаас тандан судлал, GIS, хиймэл оюун ухаан, машин сургалт, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, хөдөлгөөнт мониторинг болон ухаалаг мэдрэгчийн технологийг уялдуулсан эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог үе шаттай хөгжүүлэх боломжийг хэлэлцэв. Уулзалтад газарзүйн мэдээллийн шинжлэх ухаан, газарзүй, эдийн засаг, байгаль орчин ба тогтвортой хөгжил, хэрэглээний эдийн засаг, хот төлөвлөлт, иргэний болон байгаль орчны инженерчлэл, машин сургалт, хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэшсэн залуу судлаач, инженерүүд оролцож, өөрсдийн хөгжүүлж буй технологийн шийдэл, ажлын үр дүнгээ танилцууллаа.
“GreenZun Labs”-ийн багийн залуу мэргэжилтнүүд “Clark University”, “Cornell University”, “New York University”, “University of Illinois Urbana-Champaign” зэрэг их сургуульд газарзүйн мэдээллийн шинжлэх ухаан, хэрэглээний эдийн засаг, хот төлөвлөлт, иргэний болон байгаль орчны инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд эдгээр салбарын мэдлэгийг хиймэл оюун ухаан, машин сургалт, гео-орон зайн технологитой хослуулан ажиллаж байна. Тус баг хиймэл дагуулын мэдээлэл, зайнаас тандан судлал, машин сургалт болон газар дээрх бодит хэмжилтийг хослуулан газрын болон бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийг үнэлэх технологийн шийдэл хөгжүүлж, бодит нөхцөлд ашиглаж буй ажлынхаа үр дүнг танилцууллаа.
Энэхүү туршлага, технологийг уул уурхайн байгаль орчны хяналтын хэрэгцээтэй уялдуулснаар газрын эвдрэл, ашиглалтын талбайн өөрчлөлт, нөхөн сэргээлтийн явцыг зайнаас хянах, эрсдэлтэй талбайг урьдчилан тодорхойлох, улмаар улсын байцаагчийн газар дээрх хяналтыг шаардлагатай объект, өндөр эрсдэлтэй бүсэд оновчтой чиглүүлэх боломжтой гэж үзэв. Уулзалтын үеэр төрийн байгууллага байгаль орчны хяналтад тулгамдаж байгаа. Бодит асуудал, хэрэгцээгээ тодорхойлж, шинжлэх ухаан, технологийн байгууллага, залуу судлаач, инженерүүд түүнд тохирсон шийдэл боловсруулах ёстой.
Бодит талбайд туршиж, үр дүнтэй технологийг төрийн хяналтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх олон талт хамтын ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх талаар санал нэгдлээ. Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухаан, технологийн паркийн дарга Н.Тэгшбаяр шинжлэх ухаан, технологийн салбарт бий болж буй инновац, залуу судлаачдын шийдлийг төрийн байгууллагын бодит хэрэгцээтэй холбох нь чухал болохыг онцолж, цаашид талууд хамтын ажиллагааны гэрээ байгуулан, технологийн шийдлүүдийг турших, хөгжүүлэх, практикт нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
| Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |