Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Байгалийн асуудал хариуцсан тусгай элч Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны наймдугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хатагтай Рут Дэвис Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газар болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, яамны хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсэв. Мөн хоёр улсын байгаль орчны салбарын өнө удаан жилийн түүхэн харилцаанд талархаж явдгаа илэрхийлэв.
Сайд Ц.Сандаг-Очир байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлийн Монгол Улсын Засгийн газрын алсын хараа, бодлого, зорилт, шинээр өргөн барьж, батлуулсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль, мөн цаашид байгаль орчны салбарт хийгдэх хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар танилцуулав.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлдэг улсуудын нэг бөгөөд тус хуулийн зөвлөх багтай техникийн хамтын ажиллагааг эхлүүлж, харилцан туршлага солилцох, эрдэмтэн, судлаачдыг хамтран ажиллуулах, судалгаа, үнэлгээний хамтын ажиллагааг эхлүүлэх бүрэн боломжтойг онцлон тэмдэглэв. Мөн манай улсаас бага хуралд дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө” болон түүний дагалдах зорилтуудыг өндрөөр үнэлж, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.
| Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |