Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийн талаар Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбар удирдан зохион байгуулж, төрийн байгууллага, уул уурхайн компани, эрдэм шинжилгээний байгууллага болон олон улсын судлаачдын төлөөлөл оролцов.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга Г.Энхмөнх, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал доктор А.Дашцэрэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Их сургуулийн Материалын урсгал ба нөөцийн нэгдсэн менежментийн хүрээлэнгийн профессор Даниел Картэ нар илтгэл танилцуулж, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн академич Д.Дагвадорж чиглүүллээ.
Үндсэн илтгэлүүдээр “Оюу толгой” ХХК-ийн тогтвортой байдлын ахлах зөвлөх Б.Ууганбаяр төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан газрын нөхөн сэргээлтийн туршлага, сургамжийн талаар ярилцсан байна. “Монполимет” ХХК-ийн Байгаль орчны нөхөн сэргээлтийн газрын дарга Т.Октябрь хувийн хэвшлийн нөхөн сэргээлтийн сайн туршлагаа хуваалцав. ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын судлаачид уул уурхайн эвдэрсэн газрын нөхөн сэргээлт болон Монгол, Оросын нүүрстөрөгчийн зах зээлийн боломжийг сонирхов.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга А.Ихбаяр Монгол Улсын доройтсон газрын тооллого, менежментийн талаар онцлов. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрын сэдэвчилсэн судалгааны үр дүнг танилцууллаа. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын эрхлэгч, доктор О.Мөнхдулам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ахлах мэргэжилтэн М.Тулга нар уул уурхайн нөлөөлөлд өртөж эвдэрсэн газрын үндэсний тооллогын сүлжээний ололт, тулгамдсан асуудал, цаашид сайжруулах арга замыг танилцуулсан.
Профессор Даниел Картэ болон доктор Алексей Алексенко нар уул уурхайн эвдэрсэн газрыг нөхөн сэргээхэд нөөцийн уялдаа холбооны цогц хандлагыг ашиглах боломжийн талаар тус тус танилцуулав. Панел хэлэлцүүлгээр уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрын нөхөн сэргээлтэд тулгарч буй шинжлэх ухаан, технологи, бодлого, санхүүжилтийн саад бэрхшээлийг хэлэлцэв. Нөхөн сэргээлтийн хүлэмжийн хийн шингээлтэд үзүүлэх нөлөө болон газрын доройтлыг тэглэх зорилтод оруулах хувь нэмрийн талаар санал солилцов.
Мөн эвдэрсэн газрын тооллого, бүртгэл, мониторингийн тогтолцоог боловсронгуй болгох, шинэлэг технологи нэвтрүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн боломжийг ашиглах, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага болон олон улсын түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагыг онцоллоо.
Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг шинжлэх ухааны үндэслэлтэй нөхөн сэргээх нь доройтсон экосистемийг сэргээхээс гадна хөрсний нүүрстөрөгчийн шингээлт, хуримтлалыг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон тогтвортой уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг оролцогчид тэмдэглэв.
| Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |