Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга 2026 оны наймдугаар сарын 13-ны өдөр Сингапурын Тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Лау Пийт Мэнгтэй уулзав. Уулзалтаар Монгол, Сингапурын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав.
Мөн иргэний нисэх, авто зам, далайн болон усан замын тээврийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэргэжилтнүүдийг сургалт, дадлагын хөтөлбөрт хамруулах боломжийн талаар санал солилцов. Элчин сайд Г.Уянга Улаанбаатар–Сингапур–Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийг тогтвортой сэргээн хөгжүүлэх хүсэлт гаргав. “Чанги” нисэх буудлыг Монгол Улс болон Австрали Улсыг холбох дамжин өнгөрөх зангилаа болгон ашиглах боломжийг судлах санал дэвшүүлэв.
Талууд мөн Монгол Улсын далайд гарцгүй газарзүйн онцлогоос үүдэлтэй тээвэр, логистикийн сорилт, дамжин өнгөрөх тээврийн шинэ маршрутын талаар санал солилцлоо. Хоёр улсын аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцав. Төрийн нарийн бичгийн дарга Лау Пийт Мэнг тээврийн салбарт туршлага солилцох, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Монголын талтай хамтран ажиллаж, холбогдох дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
| Сингапурын Тээврийн яамны Лау Пийт Мэнгтэй уулзав |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |