Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-тай хамтран “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил-2026”-ийн хүрээнд “Дэлхийн малчдын чуулган”-ыг энэ сарын 10–15-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулж байна. Чуулганд дэлхийн 102 улсаас 200 шахам малчин, олон улсын төлөөлөгчид хүрэлцэн ирээд байгаа. Тэд энэ сарын 10–13-ны өдрүүдэд Монголын бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн онцлогтой танилцах хээрийн аялал, бүсчилсэн хэлэлцүүлгүүдэд оролцож эхэллээ.
Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 123 малчин, албаны төлөөлөгчдийн хамт Хэнтий, Сэлэнгэ, Говьсүмбэр, Архангай, Баянхонгор, Булган аймгуудыг зорьж, Монгол малчидтай уулзаж, бэлчээр ашиглалт, нүүдлийн мал аж ахуйн уламжлал, малчдын ахуй амьдрал, өв соёлтой газар дээр нь танилцан, өөрсдийн мэдлэг, туршлагаа харилцан солилцож байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, малчдын амьжиргаа, зах зээл, залуу үеийн оролцоо, эмэгтэй малчдын эрх, оролцоо зэрэг малчдад нийтлэг тулгамдаж буй асуудлыг хоёр өдрийн турш хэлэлцэж, цаашдын боломж, хамтын шийдлийг эрэлхийлэх юм.
.jpg)
Орон нутгийн уулзалт, бүсчилсэн хэлэлцүүлгүүдээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн энэ сарын 14–15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн малчдын чуулган”-ы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Нэгдсэн хуралдаанаар малчдын дуу хоолой, туршлагыг дэлхийн түвшинд хүргэх, бүс нутгийн болон сэдэвчилсэн малчдын уулзалтуудаас гарсан гол тунхаглалуудыг эцэслэн батлана.
Малчдын хамтын нийгэмлэгүүд болон түншүүдийн хоорондын олон улсын хамтын ажиллагаа, сүлжээ холбоог бэхжүүлэх юм. Улмаар нэгдсэн хуралдааны баримт бичигт туссан малчдын дуу хоолой, санал санаачилгыг СОР-17 буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр хүргэх юм. Монгол Улс ийнхүү дэлхийн малчдыг нэг дор цуглуулж, нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэг, орчин үеийн шийдэл, сайн туршлагыг харилцан солилцох соронзон орон болж байна.
Энэхүү “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил- 2026” нь бэлчээрийн тогтвортой менежмент, нүүдлийн мал аж ахуйн уламжлалт өв соёл, малчдын амьжиргаа, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой бөгөөд дэлхий нийтийн анхаарлыг нүүдлийн мал аж ахуйн онцлог, бэлчээрийн тогтвортой байдал, малчдын мэдлэг туршлага, соёл уламжлалыг сурталчилан таниулахад чухал ач холбогдолтой юм.
| Дэлхийн малчид чуулж, мэдлэг, туршлагаа солилцож эхэллээ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |